Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2024/00004/И |
Дугаар | 130/ШШ2024/00527 |
Огноо | 2024-05-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2024/00527
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багт оршин суудаг, утас:****, И овогт Зн Ж,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Ө сумын **дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн *** дугаартай, Баян-Өлгий Нийгмийн даатгалын газар (дарга М.А, утас ******)
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч З.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е.
(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус газарт орлого, шимтгэлийн байцаагч ажилтай Ш.Нд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй тул өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч З.Ж нь анх шүүхэд гаргасан хүсэлтэд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд малчнаар 1975 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн.
Шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагыг тодруулан хүсэлт гаргагч З.Жы Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Хүсэлт гаргагч З.Жы Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоолгох тухай тус шүүхэд хүсэлт гаргаж байна.
1.2.Учир нь хүсэлт гаргагч З.Ж нь 2015 онд өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэх журмаар тогтоолгосон ба одоо ажилласан жилээ бүтэн тогтоолгож өндөр насны тэтгэврийг бүрэн хэмжээгээр авах хүсэлттэй байгаа.
1.3.З.Ж Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан болох нь хүсэлт гаргагч талаас гаргаж өгсөн тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас олгосон лавлагаанууд, Алтай сумын Я нэгдлийн 70 дугаар дансны цалин хөлсний бичиг баримтууд, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, гэрлэгсдийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон шүүхийн журмаар бүрдүүлсэн ХААТР маягтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна.
1.4.Иймд хүсэлт гаргагч З.Жы Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багийн иргэн З.Жы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 225 дугаар архивын лавлагаа, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн З овогт Жанылган /Бардам 3-р бригад/-ы Алтай сумын Я хөдөө аж ахуйн нэгдлийн 70 дугаар дансны түүвэр, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 74 дүгээр архивын лавлагаа, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын албаны 2010 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 106 дугаар архивын лавлагаа, 1982 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №*** дугаартай З.Жы хөдөлмөрийн дэвтэр, 1975 оны З.Жы хөдөлмөрийн дэвтэр, З.Жы 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн НДД № А ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, З.Жы №****** дугаартай баталгаажилтын хуудас, З.Жы №А ***** дугаартай тэтгэврийн дэвтэр, З.Жы ***** дугаартай олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр, Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4776 дугаартай архивын лавлагаа, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олгосон Д.Рын ***** дугаартай малчин мэргэжлийн үнэмлэх, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олгосон З.Жы ***** дугаартай малчин мэргэжлийн үнэмлэх, Д.Р, З.Ж нарын иргэний үнэмлэх, Д.Р болон З.Ж нарын 0146113 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, З.Жы №**** дугаартай Алдарт эх 1 дүгээр одонгийн үнэмлэх, №95 дугаартай Р.Хын төрсний гэрчилгээ, №28 дугаартай Р.Бийн төрсний гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
4.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 83 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 636 дугаар албан бичгүүдийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 587 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн З.Ж, Р.Х, Р.Г, Р.А нарын ХААТР маягтууд, тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 81 дүгээр, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 703 дугаар албан бичгүүдийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 231 дүгээр албан бичгүүдээр ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдлийн 1976, 1977, 1979, 1982-1990 онуудын цалин хөлсний баримтууд, тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 704 дүгээр албан бичгээр ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 282 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Рын тэтгэврийн хувийн хэргийн холбогдох хэсэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагыг тодорхойлсон. Үүнд: З.Ж нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан болох нь хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул З.Жы Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
7.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1 Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 225 дугаартай архивын лавлагаанд Алтай сумын Я нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас иргэн З.Жанылганы 1982-1987 он хүртэл ажилласан жилийн хөлсийг маягтад тодорхойлж өгөв гэх ба уг цалингийн түүвэрт З.Ж нь:
1982 оны 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард 30 хоног, 11 дүгээр сард 30 хоног, 12 дугаар сард 30 хоног;
1984 оны 1 дүгээр сард 30 хоног 2 дугаар сард 30 хоног, 3 дугаар сард 30 хоног, 4 дүгээр сард 30 хоног, 5 дугаар сард 30 хоног, 6 дугаар сард 30 хоног, 7 дугаар сард 30 хоног, 8 дугаар сард 30 хоног, 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард 30 хоног, 11 дүгээр сард 30 хоног, 12 дугаар сард 30 хоног;
1985 оны 1 дүгээр сард 30 хоног, 2 дугаар сард 30 хоног, 3 дугаар сард 30 хоног, 4 дүгээр сард 30 хоног, 5 дугаар сард 30 хоног, 6 дугаар сард 30 хоног, 7 дугаар сард 30 хоног, 8 дугаар сард 30 хоног, 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард 30 хоног, 11 дүгээр сард 30 хоног, 12 дугаар сард 30 хоног;
1986 оны 1 дүгээр сард 30 хоног, 2 дугаар сард 30 хоног, 3 дугаар сард 30 хоног, 4 дүгээр сард 30 хоног, 5 дугаар сард 30 хоног, 6 дугаар сард 30 хоног, 7 дугаар сард 30 хоног, 8 дугаар сард 30 хоног, 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард 30 хоног, 11 дүгээр сард 30 хоног, 12 дугаар сард 30 хоног;
1987 оны 1 дүгээр сард 30 хоног, 2 дугаар сард 30 хоног, 3 дугаар сард 30 хоног, 4 дүгээр сард 30 хоног, 5 дугаар сард 30 хоног, 6 дугаар сард 30 хоног, 7 дугаар сард 30 хоног, 8 дугаар сард 30 хоног, 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард 30 хоног, 11 дүгээр сард 30 хоног ажиллаж, цалин хөлс авсан байна.
7.2.Шыбарайгыр овогт Даркейн Р болон И овогт Зн Ж нар 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 1977 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 31-рт бүртгэж, гэрчилгээ олгосон нь тэдний №0146113 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
7.3.Тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 703 дугаар албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 231 дүгээр албан бичгээр болон тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 704 дүгээр албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 282 дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн Алтай сумын Я нэгдлийн 1976, 1977, 1979 оны 70 дугаар дансны баримтууд, Д.Рын тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хийсэн Алтай сумын Я нэгдлийн 70 дугаар дансны Д.Р /3-р бригад/-ын цалин хөлсний түүврээс дүгнэхэд хүсэлт гаргагч З.Жы нөхөр Д.Р нь:
1976 оны 3 дугаар сард 30 хоног, 4 дүгээр сард 30 хоног, 5 дугаар сард 30 хоног, 6 дугаар сард 30 хоног, 7 дугаар сард 30 хоног, 8 дугаар сард 30 хоног, 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард 30 хоног, 11 дүгээр сард 30 хоног, 12 дугаар сард 30 хоног;
1977 оны 1 дүгээр сард 30 хоног, 2 дугаар сард 30 хоног, 3 дугаар сард 30 хоног, 4 дүгээр сард 30 хоног, 5 дугаар сард 30 хоног, 6 дугаар сард 30 хоног, 7 дугаар сард 30 хоног, 8 дугаар сард 30 хоног, 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард 30 хоног, 11 дүгээр сард 30 хоног, 12 дугаар сард 30 хоног;
1979 оны 1 дүгээр сард 30 хоног, 2 дугаар сард 30 хоног;
1983 оны 1 дүгээр сард 30 хоног, 2 дугаар сард 30 хоног, 3 дугаар сард 30 хоног, 4 дүгээр сард 30 хоног, 5 дугаар сард 30 хоног, 6 дугаар сард 30 хоног, 7 дугаар сард 30 хоног, 8 дугаар сард 30 хоног, 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард 30 хоног, 11 дүгээр сард 30 хоног, 12 дугаар сард 30 хоног;
1984 оны 1 дүгээр сард 30 хоног, 2 дугаар сард 30 хоног, 3 дугаар сард 30 хоног, 4 дүгээр сард 30 хоног, 5 дугаар сард 30 хоног, 6 дугаар сард 30 хоног, 7 дугаар сард 30 хоног, 8 дугаар сард 30 хоног, 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард 30 хоног, 11 дүгээр сард 30 хоног, 12 дугаар сард 30 хоног;
1985 оны 1 дүгээр сард 30 хоног, 2 дугаар сард 30 хоног, 3 дугаар сард 30 хоног, 4 дүгээр сард 30 хоног, 5 дугаар сард 30 хоног, 6 дугаар сард 30 хоног, 7 дугаар сард 30 хоног, 8 дугаар сард 30 хоног, 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард 30 хоног, 11 дүгээр сард 30 хоног, 12 дугаар сард 30 хоног;
1986 оны 1 дүгээр сард 30 хоног, 2 дугаар сард 30 хоног, 3 дугаар сард 30 хоног, 4 дүгээр сард 30 хоног, 5 дугаар сард 30 хоног, 6 дугаар сард 30 хоног, 7 дугаар сард 30 хоног, 8 дугаар сард 30 хоног, 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард 30 хоног, 11 дүгээр сард 30 хоног, 12 дугаар сард 30 хоног;
1987 оны 1 дүгээр сард 30 хоног, 2 дугаар сард 30 хоног, 3 дугаар сард 30 хоног, 4 дүгээр сард 30 хоног, 5 дугаар сард 30 хоног, 6 дугаар сард 30 хоног, 7 дугаар сард 30 хоног, 8 дугаар сард 30 хоног, 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард 30 хоног, 11 дүгээр сард 30 хоног, 12 дугаар сард 30 хоног;
1988 оны 1 дүгээр сард 30 хоног, 2 дугаар сард 30 хоног, 3 дугаар сард 30 хоног, 4 дүгээр сард 30 хоног, 5 дугаар сард 30 хоног, 6 дугаар сард 30 хоног, 7 дугаар сард 30 хоног, 8 дугаар сард 30 хоног, 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард 30 хоног, 11 дүгээр сард 30 хоног, 12 дугаар сард 30 хоног;
1989 оны 1 дүгээр сард 30 хоног, 2 дугаар сард 30 хоног, 3 дугаар сард 30 хоног, 4 дүгээр сард 30 хоног, 5 дугаар сард 30 хоног, 6 дугаар сард 30 хоног, 7 дугаар сард 30 хоног, 8 дугаар сард 30 хоног, 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард 30 хоног, 11 дүгээр сард 30 хоног ажиллаж, цалин хөлс авсан байна.
7.4.Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дугаар албан бичгээр ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Я нэгдлийн 1982-1990 онуудын цалин хөлсний баримтад хүсэлт гаргагчийн нөхөр Д.Рын цалин хөлсний баримтад Д.Р, З.Ж нарын 1982 оны 09 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сар хүртэл ажилласан хоног, авсан цалин хөлс тус тус бичигдсэн байна.
7.5.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч З.Жы БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 (А) маягтын 14-рт ажилладаг байгууллага:Я нэгдэл, ажилд орсон он: 1989, эрхэлдэг ажил: хоньчин гэж бүртгэгдсэн байна.
8.Хүсэлт гаргагч З.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
9.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд 1976 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
10.Харин хүсэлт гаргагч З.Жы тус Я нэгдэлд 1976 оны 02 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал, 1979 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг нотлох шууд нотлох баримт байхгүй тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
11.Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 1975 оны Хөдөлмөрийн дэвтрийн эхний нүүрэнд овог: З, нэр: Ж гэж бичигдсэн боловч хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийн төрсөн, хүйс нь засвартай, хөдөө аж ахуйн нэгдлийн тамга, тэмдэг дарагдаагүй байна.
Мөн 1982 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн №556 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Ялтын оргил нэгдэл, малчин, Зн Ж, 1959 он, эм, хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга Б.Лишээ гэж бичигдсэн боловч хөдөө аж ахуйн нэгдлийн тамга, тэмдэг дарагдаагүй, хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийн овог, нэр, төрсөн он, хүйс, ажилласан нэгдлийн оноосон нэр бичигдсэн хэсэг нь засвартай байна.
Иймээс дээрх хөдөлмөрийн дэвтрүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
12.Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын албаны 2010 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 106 дугаар архивын лавлагаа, З.Жы 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн НДД № А ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, З.Жы №****** дугаартай баталгаажилтын хуудас, З.Жы №А ***** дугаартай тэтгэврийн дэвтэр, З.Жы ***** дугаартай олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр, Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4776 дугаартай архивын лавлагаа, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олгосон Д.Рын ***** дугаартай малчин мэргэжлийн үнэмлэх, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олгосон З.Жы ***** дугаартай малчин мэргэжлийн үнэмлэх, З.Жы №**** дугаартай Алдарт эх 1 дүгээр одонгийн үнэмлэх, №95 дугаартай Р.Хын төрсний гэрчилгээ, №28 дугаартай Р.Бийн төрсний гэрчилгээ, тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 83 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 636 дугаар албан бичгүүдийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 587 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн Р.Х, Р.Г, Р.А нарын ХААТР маягтууд цаг хугацаа, огноо, агуулгын хувьд хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
13.Иймд Алтай сумын Я нэгдлийн 70 дугаар дансны баримтуудын хүсэлт гаргагч З.Ж болон түүний нөхөр Д.Р нарын цалин хөлсний баримтууд, цалин хөлсний түүвэр, З.Жы БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 (А) маягтын бичилт зэрэг бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч З.Ж нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд малчнаар 1976 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч И овогт Зн Ж Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд малчнаар 1976 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч З.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК