| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/04499/И |
| Дугаар | 102/ШШ2024/04161 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/04161
| 2024 оны 09 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2024/04161 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: *тоотод оршин суух,*
Хариуцагч: Баянгол дүүрэг * хороо А* гудамж, *байр * тоотод оршин суух, *
3,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *ын нэхэмжлэлийн шаардлага 3,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч *ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 35,475 төгрөг, хариуцагч *оос 35,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА