| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 138/2016/00098/Э |
| Дугаар | 210 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 096.2.1, 254.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 210
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхбаатар даргалж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Иргэдийн төлөөлөгч А.Лувсангомбо
Шүүгдэгч ******* өмгөөлөгч *******, *******, *******
Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч *******,
Шинжээч эмч ,
Шүүгдэгч *******, *******, *******
Гэрч ,,,, нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт , мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт , овогт нарт холбогдох 201511000319 дугаартай хэргийг 2017 оны 3 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч овогт , Дорнод аймгийн Чойбалсан суманд 1980 оны 3 сарын 12-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн //, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл,
Шүүгдэгч овогт , Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1969 оны 3 сарын 01-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн //, бүрэн бус дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 5-22 тоотод оршин суух, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан, ял шийтгэлгүй, 69 хувийн группэд байдаг,
Шүүгдэгч овогт , Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1979 оны 6 сарын 25-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн //, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 17 настай хүүхдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг “Энгэр шанд” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, өвчний учир эмнэлгийн хяналтанд байдаг,
Шүүгдэгч ******* нь 2014 оны 11 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн нутаг дэвсгэр Зүүн бүрд гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн иргэн *******ийг зодож түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан,
Шүүгдэгч ******* нь эрүүгийн 201511000319 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 7 сарын 16-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ ...харин одоо бодоод байхад н гэрээс ыг гараад явсны дараа араас нь бие засах гэж н гэрээс гарахад гэрийнх нь босго нилээн өндөр байсан тэгээд би босгонд нь хөл алдаж унаад нүүрээрээ ойчиж босгоных нь довжоонд цохисон... гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,
Шүүгдэгч ******* нь 201511000319 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 7 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ ... гэрээс гарахад араас нь гэх залуу гараад явсан. Тэр хоёрыг гараад явсны дараа ах нилээн халамцуу араас нь гарсан юм. Удалгүй ах орж ирээд уначихлаа гэж хэлсэн. ахын зүүн талынх нь нүдний хэсгээр шороо болон цус болчихсон байсан... гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анхнаасаа *******, ******* нарын мэдүүлэг зөрүүтэй байсан. Би ******* гэдэг хүнийг зодоогүй. Энэ хүн надаас шунахайн сэдэлтээр мөнгө авах гэж худал гүтгээд байна. Учир нь энэ хүний эмнэлгийн талаарх нотлох баримтууд нь зөрүүтэй байсан. 7 сарын дараа ******* нь нүдний болороо авахуулсныхаа дараа буюу нүдний гэмтлийг нь хэзээ болсонг тогтоох боломжгүй болсон хойно нь Цагдаад хандсан. Би мэдүүлгээсээ буц, мөнгө төгрөг өгье гэж *******т хэлж байгаагүй. Намайг Цагдаагийн гадаа байхад ******* миний мөрөн дээр алгадаад “ах, дүү хоёр ингэхгүй. Би чамайг аль ч шатны байгууллагаас салгаж чадна. Эрүүгийн тасгийн дарга Ганзориг гэдэг хүнийг танина. Ахынх нь найз байгаа юм. Энэ хүнд би чамайг өгсөн юм. Хэдэн төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгэхэд нь би болдог юм уу? гэж хэлсэн. Тэр үед ******* нь би Дорнод аймгийн бөхийн тайлбарлагч хүн надад танил тал их бий гэж хэлсэн. *******гийн хувьд ******* ахын эхнэр гэдэг эгч манай нөхөртэй явсныг чинь нөхөр чинь хэлнэ гэж сүрдүүлж байгаад мэдүүлгээс нь буцаалгасан гэж сонсогдсон. Би тэр талаар сайн мэдэхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: *******д ах очсон. ******* өөрөө хүрээд ир гэж хэлсэн. *******д анх очихдоо 1 шил архи, 1 шил пиво авч очсон. *******хаас гарч яваад машин унтарсан. Тэгээд ******* дүүгээр машинаа татуулж гаргасан. Тэндээсээ ******* дүүгийнд нь очсон. Намайг Эрээнцавд байхад 2015 оны 7 сарын 5,6-ны өдрийн хавьцаа ******* болон эхнэр нь бас утсаар яриад байсан. Намайг хүрээд ир гэж хэлэхээр нь би 5 дахь өдрийн вагоноор аймаг орсон. Тэгэхэд ******* “******* ах бид 2 тохирсон. Чи ******* ахыг бүдрээд унасан гээд хэлчих. Тэгээд хэлчих юм бол энэ хэргээс салах гээд байна” гэж хэлсэн. Эд нар одоо болохоор худал мэдүүлэг өгөөд байна гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ******* нь худлаа мэдүүлээд байна. Энэ хүн над руу залгаад уулздаг байсан. Энэ хүн надаас худал мэдүүлэг өгөөч гэж гуйж байсан. ******* нэг дүүгийнх нь 11-р байшингийн 5 давхарт байдаг юм байна лээ. Нэг өдөр намайг дуудаад би очсон. Намайг очиход 11-р байшинд нь ******* аав, дүү нь цуг байсан. Аав нь хоол цай болоод нэг шил архи гаргаж өгөхөд нь би уухгүй гэж хэлсэн. Тэр үед аав нь надад хандаж “миний хүүг энэ хэргээс салгаж өгөөч. Чи өөрөө бүдэрч унасан гээд хэлчих. Би эмчилгээний зардал болгож 5 сая төгрөг өгье” гэж хэлж байсан. Тэгж аав нь албан ёсоор надад хэлэхэд ******* өөрөө байсан. ******* нь би нэг өмгөөлөгчийг 1500000 төгрөгөөр авч байгаа та өөрөө бүдэрч унасан гээд хэлчихвэл би танд 5 сая төгрөг дээр чинь нэмж өмгөөлөгчийн хөлс болох 1500000 төгрөг өгье гэж хэлж байсан. Тэр үед би бодсон олон өнчин дүү нартай дээрээс нь миний нүд сохорчих вий гэж бодоод эмчилгээний зардал надад хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. Эндээс эмч миний нүдний торлог сэт сэт явсан байна, нүдний чинь болор хагарсан байна. Улаанбаатар хот яв гэж хэлсэн байсан. Тэр үед эд нар сөгдөж мөргөөд гуйж байсан дээрээс нь миний дараагийн хагалгаанд орох үе таарч байсан болохоор нь би тухайн үед өөрийнхөө эрүүл мэндээ бодсон. Энэ бүх шалтгаанаас болоод би худлаа мэдүүлэг өгөх болсон гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: Анх *******аас 720000 төгрөгөөр адуу авч байсан. ******* нь 700000 төгрөгийг нь аймаг ороод эхнэрт маань өгчихөөрөө гэж хэлж зарж байсан. Би аймаг ороод ******* эхнэрт адууны мөнгийг нь өгсөн. ******* нь адуу зарахаар ирэхдээ “ахтай сайн танилцаад явъя, дараа ирэхэд чинь мал мах өгч байна” гэж хэлж байсан. Би адуу авдаг орой аймгийн төв рүү орсон. Тэгээд аймгийн төв дээр малаа өгчихөөд эргээд Чойбалсан сум руу мал авахаар явсан. Тэгэхэд , хоёр манай машинд суугаад цуг сум орсон. Ер нь , 2 намайг сум явахад хаяа миний машинд дайгдаж явдаг байсан. Тэгээд Чойбалсан сум орж байгаа болохоор *******тай танилцаад авъя мал мах өгнө гэж байсан болохоор нь ямар мал өгөх нүү гэж бодоод эхлээд утсаар ярьж байгаад очсон. Утсаар ярихдаа би “чи г таних уу” гэхэд “танина” гэж хэлсэн. гаас” чи ыг таних уу” гэхэд “танина” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ын гэр рүү явахдаа г дагуулаад явсан. Учир нь тай танилцах гэж очиж байгаа мөн би мал мах авах гэж мөнгөтэй явж байсан болохоор г дагуулж явсан юм. Тэгээд машин дотор нэг шил архи, нэг том савтай пиво байсныг нь аваад орсон. Би ер нь архи уудаггүй хүн. 5 жил архи уугаагүй байж байгаад тэр өдөр уусан. Тэгээд *******д очоод авчирсан архиа ууж байгаад бие засахаар гарах хооронд гэр дотор чимээ гараад хаалганы завсраар харахад нь г дарж аваад үнсээд байсан. Намайг гарах тоолонд нь г нэг бол зүүн орон дээр, нэг бол баруун орон дээр дарч авчаад байсан. Тэгэхээр нь би за энэ нэг болохгүй хэрэг гарах нь гэж бодоод д явъя гэж хэлсэн. Тэгээд машинаа асаагаад тай хамт сум орох замд машин гэнэт унтраад асахаа байсан. Тэгээд машинаа асаах гэж үзсээр байгаад үүр цайлгасан. Сүүлдээ хөлдөх дөхтлөө даараад ын дүү болох н гэрт очоод пад падыг нь асаалгаад машин дээрээ ирсэн. Тэгээд миний машиныг асааж өгөхөөр нь би дүү пиво уухуу гэж хэлэхэд тэгье манайд очоод уучих гэж хэлэхээр нь би замаараа дэлгүүр ороод нэг савтай пиво авч хувааж уусан. Тэргээд их ядарч байсан болохоор орой мал нь ирэхээр нь аваад эртхэн явъя гэж бодоод газар нэг ширдэг дэвсээд унтсан. Тэр хооронд эхнэр нь шуудангаар ирж байгаа тул эхнэр хүүхдээ сумаас аваад ирье гээд миний портер машиныг гуйгаад аваад явсан. Тэр хойгуур нь ирээд надаас нэг ямааны мөнгө аваад явсан. Би бол үнэнээ хэлж байна. Тэгээд н эхнэр хүүхэд нь ирээд гэрийн гадаа энэ хэд сэрүүн байж байсан. Тэгтэл н найз гээд лам залуу хоёр ийг ална гээд ын түрийнээс хутга аваад дайрсан байгаа юм. Одоо бодохнээ яаж алчихаагүй юм. Нүдээ сохлуулаад өнгөрсөн нь болж гэж бодсон. Тэгээд ******* гаднаас муухай орилж орж ирээд миний нүд рүү өшиглөсөн. Би орилоод гараараа нүдээ дараад өвдөг дээрээ эргэлдээд л байсан. Миний нүднээс цус болон их хэмжээний шингэн гарсан. Тэр үед н эхнэр саарал даавууны өөдөс шидээд намайг элдвээр хэлж загнаж байсан. Тэгээд би нхөөс тай хамт гарсан. Би машинаа нэг гараараа бариад, нэг гараараа нүдээ барьж явсаар дүүгийндээ буюу гэрт очсон. гийнд ирээд нүдэндээ хүйтэн жин тавьж хоносон. Маргааш нь оодон хүрэн морь уначихсан гийнд ирээд “ ахаа уучлаарай арай муухай юм болчихлоо. Өчигдөр таны нүдийг дүү нь арай дэндүү цохьсон байна” гэж хэлээд уучлалт гуйсан. гийн төрсөн дүү болох нь “чи хүний нүдийг ямар аймар өшиглөдөг юм бэ? нүдийг нь сохолвол яана” гэж хэлэхэд “уучлаарай” гээд гараад явсан. нь гэрийн гадаа намайг дуудаад дахиж нэг ямааны мөнгө аваад явсан. Би олон жил бөхчүүдтэй харьцаж явсан болохоор энэ бүгдээ бодоод эр хүн шиг загнаж шууд гомдол гаргаагүй. Сүүлд нь нүдний хагалгаанд орж өвдөж шаналаад дараагийн хагалгаанд орох мөнгөө нүд рүү минь өшиглөсөн ыг өгчих байх гэж бодоод хандсан. Тэгтэл миний утсыг авахгүй зугтаад байсан. Харин би ын эхнэр рүү залгахад “чи муу гуйлгачин манайхаас юу авах гээд байгаа юм? мал авах гээд байгаа юм уу? мөнгө авах гээд байгаа юм уу? Би тэр аас чинь салсан. Чи тэр өгдөг газраа өг” гэж надтай удаа дараа ярьсан. Би ын эхнэрийнх нь хэлсний дагуу Цагдаад хандаж өргөдөл гаргасан. Одоо миний хувьд 6303700 төгрөгийг нэхэмжилж байна. Нэмж нүдний эмчилгээ удаа дараа хийлгэсэн болон үзүүлсний зардал болох 288000 төгрөгийг баримтаар нэхэмжилж байна. Ингээд нийт 6724900 төгрөгийг аас нэхэмжилж байна гэв.
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэж хүнтэй өмнө нь огт уулзаж байгаагүй. Би т мөнгө өгнө, малчны зээл авч өгье гэж огт хэлж, ярьж, уулзсан зүйл байхгүй. Намайг 8 сарын 25-нд шүүх хуралдаанд оролцохоор ирээд явж байхад коридорт надтай таараад намайг таних уу? гээд миний гарыг мушгиж байхад өмгөөлөгч “боль” гээд болиулж байсан. Би энэ хүнийг танихгүй. Энэ хүн худлаа хэлж байна. Би болсон хэргийн талаар огт мэдэхгүй, хараагүй, , хоёр ч гэсэн энэ талаар надад хэлж байгаагүй. Би ийн гэрт очиж байгаагүй. Манайх 12 дугаар байшингийн 5 давхарт байдаг, тэр байшинд зундаа ирдэг гэв.
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөгч нь надруу залгаад ирэхгүй байна. ирэх юм бол энэ хэрэг шийдэгдэх гээд байна гэхээр нь би суманд байхдаа эгчийн гэрээр ороод гийн дугаарыг нь авч ярьсан. Утсаар ярихдаа “та хурдан ирэхгүй бол хэрэг шийдэгдэхгүй байна” гэж мөрдөгч хэлж байна гэж л хэлсэн. Өөр зүйл бол хэлээгүй. г гэртээ дуудаж авчирсан зүйл байхгүй. Хэрэв бид нар мөнгө өгөх байсан бол худал мэдүүлэг өг гэж хэлж өгөхгүй байсан. Харин хохирол төлбөрт нь өгөх байсан. Бид нарт тийм мөнгө байхгүй. 2015 оны 6 сард байхаа гэдэг хүн надтай утсаар яриад “танай нөхөр хүн зодсон 10 сая төгрөг өгөхгүй бол Цагдаад хандлаа” гэхэд нь би “та нар айлаар ороод зүгээр заваараад явж чадахгүй хүн бас хэрэгт хийх санаатай юу, юу яриад байгаа юм” гээд бид 2 хэрэлдэж маргасан зүйл байгаа. Тэгээд дараа нь гэдэг хүн залгаад “та нар энэ хүнд хохирлыг нь барагдуул, тэгэхгүй бол та нарыг Цагдаад өглөө шүү” гэж хэлэхэд нь би “өг өг, үнэн зөвийг нь Цагдаа олоод өгөх байлгүй дээ” гэж хэлсэн. Өдрийг нь бол сайн санахгүй байна. Би Цагдаа үнэнийг нь олж өгнө гэж итгээд 3 жил болж байна. Би гэж энэ хүнтэй 2 удаа маргалдсан болохоос биш зөвшилцөж зөвшөөрч Цагдаад өгүүлсэн зүйл бол байхгүй. Би тэр сая төгрөгийг т биш гэдэг хүнд өгсөн. нь манай хадам дүү н гэрт зодуулсан, зодоон болсон, эмнэлэгт үзүүлсэн зэрэг ямар ч зүйл надад хэлээгүй, энэ талаар мэдэгдсэн зүйл байхгүй. нь 2017 оны 2, 3 сард надтай болон манай нөхөртэй хагалгаанд явах боллоо, мөнгө хэрэгтэй байна гэж яриагүй. Надад , нарт худал мэдүүлэг өг гэж хэлсэн удаа байхгүй. Би хүнд өгөх мөнгөө банкнаас аваад гарч байхдаа тай таарсан. Тэр мөнгийг би зээлтэй байсан хүндээ өгсөн. Өөр мөнгө төгрөгтэй холбоотой зүйл бол болоогүй.
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхнэр жирэмсэн шинжилгээ өгөхөөр аймгийн төв орсон байсан. Орой шуудангаар ирэх байсан болохоор нь би гэртээ цай чанаад байж байтал гаднаас архи үнэртүүлчихсэн 2 хүн орж ирсэн. Ах нь шөнөжин архи ууж яваад машинаа асааж чадахгүй хөдөө орхичихлоо. Ахын дүү энэ падаараа чирээд асаагаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ падаа асааж гараад машиныг нь асааж өгсөн. Машин нь ч хурдан ассан. Тэгээд сум орсных гээд ойр зуурын юм авахаар дэлгүүр орсон. Дэлгүүрээс гарч иртэл , 2 амдаад ирж байсан. ах надаас “ энэ хүүхэн ахынх нь нууц амраг гэх утгатай юм хэлээд бид 2 сумын төвөөр хамаагүй удаан яваад байж болохгүй байна. Танайд очоод ганц пиво уучих уу” гэж асуусан. Тэгээд би зарах мал байгаа гэж хэлэхэд “тэр малыг чинь үзэнгээ танайд очоод хоноё” гэж хэлээд манайх руу явсан. Манайд ирэхдээ 2-3 том савтай пивотой ирсэн. Тэрийгээ уугаад дуулж хуурдаад сууж байсан. Тэгээд би хонь малаа харах ажилтай уухгүй гэхэд Тунгалах ах танай хонь хаана байна гэж асуухад нь би тэр байна гэж хэлээд заасан. Тэгэхэд хаана гэнээ гээд харахгүй байсан. Тэгээд ахынх нь нүд муудаад гэж нэг дуугарч байсан. Тэгээд орой болж эхнэр ирэх болоод би ахын машинаар сумын төв ороод шуудан тосч эхнэрээ авчирсан. Тэгэхэд надад 3-4 пиво захиж нэмж авчируулсан. Тэрийгээ уугаад байж байхад ах гаднаас орж ирээд үүднээс “ахын дүү хоол унд хийсэн үү” гэхээр нь би “эхнэр оройтож ирээд хоол унд хийгээгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд ах “заза. Наад ууж идсэн хүмүүс чинь гэрт чинь шээчих вий дээ” гэж хэлээд гарсан. Би ахын араас залгаад гарсан. Би гэрийн урд бие засаж байхад ах цаашаа мордоод явсан. Тэгсэн үүдэнд чимээ гарсан. Гүйгээд очиход танай үүдэнд бүдэрчихлээ гэж хэлсэн. Хөмсөгний тэндээ жаахан шалбарсан байсан. Цус гараагүй арьс нь жаахан цайрсан харагдаж байсан. ах орж ирээд удаагүй гараад явсан. Ах ийн нүдийг өшиглөөгүй, өшиглөхөөр ч зав болоогүй. ах орой манайд ирэхдээ бол эрүүл байсан. Тэгээд унтах гэж байснаа ах сумын төв орно гээд явлаа гэхэд нь би “ согтуу байж машин барьж яах юм бэ унтаад яв” гэж хэлэхэд “зүгээрээ ахын дүү” гэж хэлээд машинаа асаагаад явсан. Сум руу явсан уу, аймаг руу явсан уу гэдгийг нь мэдэхгүй байна. нь 3 хоногийн дараа манайд мал авахаар ирэхэд жаахан шалбарсан байсан. Гэхдээ нээх том сүртэй бол байгаагүй. Би т хонь зарчихаад аймаг орох ажилтай байсан болохоор цуг явсан. Тэгээд аймаг ороод ийн гэрт орсон. Тэгэхэд ах энэ дүүгийн гэрт очиж мал авахдаа үүдэнд нь нүүрээрээ гэлүү нүдээрээ гэл үү уначихлаа гэж хэлэхэд эхнэр нь “муу нүдээрээ уначихаагүй биз дээ” гэж хэлэхэд ах өөдөөс нь хариу хэлээгүй.
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: *******, ******* нар нь зодуулсныхаа орой нь манайд ирсэн. Манайх харанхуй бүрий болохоор унтдаг. Эд нар их орой ирсэн. Хэдний өдөр гэдгийг нь одоо санахгүй байна. Би тэр хоёрыг 15 цаг 30 минутад манайд ирсэн гэж мэдүүлэг өгч байгаагүй. Би бичиг үсэг мэдэхгүй. өглөө нь босоод хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. ******* нь *******ын эхнэртэй нь садан төрлийн холбоотой, *******тай бол садан төрлийн холбоо байхгүй. Маргааш нь ******* манайд морьтой ирээд гэрт орж ирээд “ахаа уучлаарай, ахынхаа нүдийг аймар болгочихлоо” гэхэд нь би “чи хүний нүдийг ямар аймаар өшиглөдөг юм бэ? наад хүний чинь нүд сохорвол яана” гэж хэлэхэд “харин тиймээ эгчээ уучлаарай” гэж хэлээд гарсан. Би ыг танихгүй. манайд ирэхэд , , би, манай хоёр хүүхэд гээд тавуулаа байсан. нь тэр өдрөөс хойш дахиж манайд ирээгүй. Би тай цагдаа болон шүүх дээр дуудагдахад таарч уулздаг. Намайг мэдүүлэг өгөхөд машин унаагаар цуг авч явж хүргэж өгсөн зүйл байхгүй. Би хэргийн талаар бол мэдэхгүй. нь миний төрсөн эгч, гэхдээ Үднаран гэдэг хүнд өргүүлсэн. Бид нар тусдаа өссөн. Үднаран буюу г үрчилж авсан ээж нь манай ээжийн төрсөн эгч нь юм. , хоёр манайд ирэхдээ хоёулаа эрүүл байсан. Намайг харахад ахын нүд бусдад зодуулсан байдалтай харагдаж байсан. Баруун нүд нь хөхөрсөн байсан. Яг хэдэн цагт ирсэнийг нь мэдэхгүй байна, би унтаж байсан, цаг хараагүй. Энэ хоёрыг ирэхэд манай нөхөр байгаагүй, тэр өдөр гэртээ ирсэн үгүйг нь санахгүй байна. Манай нөхөр энэ хоёртой уулзсан эсэхийг мэдэхгүй байна. , 2 манайд хоноогүй. нь манайд ирээд хэнд зодуулсан талаараа бол хэлээгүй. Манайд ирж хоносон. Ирэхдээ цэнхэр өнгийн “Портер” машинтай ирсэн. Би өмнө өгсөн мэдүүлгийнхээ талаар сайн санахгүй байна. *******ийн эхнэр нь манай хамаатан болохоор би ийг мэддэг байсан. ын гэр манайхаас хол зайтай байдаг. өмнө нь манайд ирж байгаагүй.
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болсон гээд байгаа өдрийг 2014 оны 11 сарын 20-ны өдөр гэдгийг одоо бол санах зүйл байхгүй болсон. Мэдүүлэг дээр өгсөн зүйлүүд үнэн байх. ах манайд ирж ийн нүдийг өшиглөсөн зүйл болоогүй. Би орой шуудангаас ирээд хүүхдэдээ хоол идүүлчихээд унтсан. Намайг ирэхэд , 2 манай цонхны доор байдаг ширээний хажууд бэлэн гоймон дэвтээж иднэ гээд манайд гал түлчихсэн, хоёулаа согтуу сууж байсан. Манай орон дээр тэврэлдээд үнсэлцээд сууж байсан. Би эхлээд энэ хоёр хүнийг эхнэр, нөхөр юм байх гэж бодож байсан. Би унтаж байсан болохоор зодоон болсон талаар мэдэхгүй байна. Хэрэв зодоон болоод хүн орилж бахирсан бол би сэрэх л байсан. Орь дуу болсон бол би мэдэх байсан. Тийм дуу чимээ гаргаагүй. , нарыг явлаа гэхийг нь би мэдээгүй, хэдэн цагт явсан болохыг нь унтаж байсан болохоор мэдээгүй. Би тэр үед жирэмсэн байсан. Манай том охин 2 ой гарантай байсан. нь намайг байхад манай нөхрөөс мал худалдаж аваагүй. Дараа нь ирээд мал мах авна гээд хонь чинь хаана байна гэж асуугаад явж байсан, тэр үед нь нүдийг нь анзаараагүй. Энэ явдал 2 жилийн өмнө болсон болохоор би өмнө өгсөн мэдүүлгээ санахгүй байна. Намайг хэвтэж байхад уначихлаа гэж хэлэхийг нь сонсож байсан. Харин зодуулчихлаа гэж хэлэхийг нь сонсоогүй. ах манайд ирээд удаагүй г дуудаж уулзаад явсан. Би , хоёрыг унт гэж хэлээд шкафны урд талд ор засаж өгөөд унтсан. Цуг яваад тэврэлдэж, үнсэлцээд байхаар нь би тэр хоёрыг эхнэр нөхөр юм байх гэж бодоод нэг гудас дэвсэж өгсөн. Сүүлд нь эхнэр нөхөр биш гэдгийг нь мэдсэн. Гэхдээ тэр 2 унтаагүй явсан. , хоёр ямар байдалтай манай гэрээс гараад явсныг нь би хараагүй. Энэ хэрэг удсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Манайд , нараас гадна Ганзам гээд лам ирсэн байсан. Нилээн айхтар согтсон ширээний хажууд газар унтаж байсан. ах манай гэрт ирснийг би мэдсэн, би охинтойгоо хоёулаа хэвтэж байсан. Орж ирээд г “ахын дүү гараад ир” гэж дуудсан, тэр хоёрын араас гарсан, эгч орны хажууд суугаад үлдсэн. Гаднаас орж ирэхийг нь анзаараагүй, нэг нь уначихлаа гэж хэлсэн, хэн хэлснийг нь мэдээгүй. Өөр юу хэлснийг нь одоо тодорхой сайн санахгүй байна. Зодоон болсон бол би мэдэх байсан гэв.
Шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч , нарын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн. Зүүн нүдний хараагүйтэл дээр гэмтлийн зэрэг тогтоосон гэж үзсэн. Гэмтлийн зэрэг тогтоохдоо би , эмч нарын дүгнэлтийг хараагүй. Хүнд гэмтэл гарсан учраас нэг нүдийг хараагүй болгосон гэдэг шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хүснэгтийн дагуу 65 хувиар алдсан хүнд зэргийн гэмтэл гэж гарсан байх гэж бодож байна. Бид нарын гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээч эмчийн дүгнэлт бол энэ нүдний гэмтлийн зэргийг тогтоохдоо нүдний хараа бууралтаар тогтоож хүндэвтэр зэргийн 25 хувь алдагдсаныг үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь тухайн үед шинжилгээ хийх явцдаа энэ хүний хараа урьд нь ямар байсан бэ гэдэг дээр харьцуулалт хийгээд тэр хооронд хөдөлмөрийн чадвар алдалтынх нь хувийг хүндэвтэр зэргийн 25 хувь гэж тогтоож гаргасан. Бид нар яагаад хүнд зэрэг гэж гаргасан бэ гэхээр энэ хүний нүдний хараа дахин сэргэхгүй. Тийм учраас нэг нүдийг бүрэн хараагүй болгосон тул энэ ангилалд хамаарна гэж үзээд 65 хувийн алдагдалтай хүнд зэрэгт хамаарна гэж үзсэн. 2014 оны 5 сарын 27-ны өдөр уруул хавдсан, хамар ясанд хуучин хугаралттай, тархи доргилттой учир хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэсэн дүгнэлт т гарсан юм байна. Энэ гэмтэл нь ийн нүдний гэмтэлд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй. Шалтгаант холбоо байхгүй гэж үзсэн. Нүдний гэмтлийг гаргахдаа зөвхөн ямар гэмтэл учирсан бэ гэдгээс нь хамаараад зөвхөн хараа бууралтаар нь гэмтлийн зэргийг тогтоож байгаа юм. Өөрөөр хэлбэл хохирогчийн хувьд нүдний хараа дахин сэргэхгүй энэ хүний нүд бүр мөсөн хараагүй болсон гэж үзсэн учраас 65 хувиар тогтоож ангилалд оруулсан. Нүд бол харах л үүрэгтэй. Тэр үүргээ зүүн нүд нь харах чадвараа 65 хувь алдагдуулсан гэж үзсэн. Хос эрхтний хувьд аль нэг нь ажиллагаагүй болсон үед нөгөө эрхтнийхээ үйл ажиллагааг нөхөх замаар их ачаалал авдаг учраас аажимдаа үйл ажиллагааны сулрал үүсдэг. Нүдэнд учирсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй. Манай бүрэлдэхүүнтэй комисс дотор нүдний салбар зөвлөлийн эмч нар оролцоогүй. Урьдах дүгнэлтэд нүдний салбар зөвлөлийн эмч нар орсон байх. Тэр эмч нар л ийг 1-5 жилийн дотор нүдэндээ гэмтэл авсан байх боломжтой гэж хэлсэн байх. Бид нарын хувьд тодорхой цаг хугацаа зааж өгөөгүй, үүсэх хугацааг нь тогтоогоогүй. Нүд бол харах үүрэгтэй. Нүдний гэмтэл ямар байхаас хамаараад нүдний гэмтлийн зэрэг тогтоодог. мултрал, торлогын ховхрол гэдэг бол хараагүйдэл үүсэх шалтгаан болж байгаа. мултрал, торлогын ховхрол нь эмчилгээ болон мэс заслын үед эргэж сэргээд хараа орох боломжтой байдаг. Энэ хүний хувьд дахин сэргэх боломжгүй болсон. Хараагүйдлийн гол шалтгаан нь торлогын мултрал байдаг. бол одоо цаг үед ямар ч мэс заслын аргаар хийх боломжтой байдаг. Болор гэмтсэн бол нүд хараа орох боломжтой байдаг. Торлогын ховхролын хувьд бол өөр. Би дүгнэлт гаргахдаа хавтаст хэргийн материалаар дүгнэлт гаргасан. гэх хүнийг үзээгүй. Бид нар *******ийн 5 сарын 08-ны өдөр “Болор мэлмий” эмнэлэгт мэс ажилбар хийлгэсэн талаарх өвчний түүхийг судалж үзсэн. Би ийн нүдний гэмтэл нь ад цохиулснаас болж үүссэн гэдгийг тодорхой тогтоож хэлж чадахгүй. Учир нь бид нар бол 1-5 жил гэж хугацаа заагаагүй. Нүд бол харах эрхтэн. Тийм болохоор харах үйл ажиллагаа нь хэдэн хувь сэргээгдэж байна гэдгээр нь нүдний хараа бууралтаар хувь хэмжээг нь тогтоодог. Энэ хүний нүдний хувьд хараа нь сэргэхгүй дахин харах боломжгүй болсон учраас нэг нүдийг нь бүр мөсөн хараагүй болсон гэж дүгнэсэн. гэдэг хүний хувьд нүдний гэмтлийн улмаас торлог ховхорсон учраас юм харж чадахаа байсан гэсэн үг юм. Баруун нүдний хараа 0.6 ба зүүн нүд 0.1 гэсэн эдгээр тоо нь нүдний харааг тавлиткаар шалгасан үзүүлэлт юм. Манай урьд талын комисс хүндэвтэр гэсэн дүгнэлт гаргахдаа урьд байсан нүдний харааг одоо байгаа нүдний хараатай харьцуулаад хасалт хийлгээд нүдний хараа алдалт нь 25 хувь байна гэж үзээд хүндэвтэр зэрэг хамруулсан юм байна. Бид нарын хувьд бол энэ хүний хараагүйдэл бүрэн хараагүй болсон тул хөдөлмөрийн чадвар алдалтаас хараад 65 хувь гэж тогтоосон байгаа. Гэмтэл авсныхаа дараа эмнэлэгт хандаад нүдний эмчид үзүүлсэн тохиолдолд гэмтэл авсан хугацааг тогтоох боломжтой. Харин ийн өнөөдрийн энэ байдлын хувьд тогтоох боломжгүй. Яагаад гэхээр эмнэлгийн бичиг баримт хангалтгүй байсан. Болор мэлмий эмнэлэгт болорын мултрал оноштойгоор болор авах мэс ажиллагаа хийгдсэн. Болор нэгэнт байхгүй болсон учраас хараа байхгүй. Гэхдээ гэрэл мэдрэнэ. Энэ хүний хувьд торлог ховхорсон учраас гэрэл мэдрэхгүй. Энэ хүний хувьд бол гэмтэл авсан даруйдаа эмнэлэгт хандаж үзүүлээгүй болохоор хэдийд гэмтэл авсан нь тогтоох боломжгүй байна. Гэмтэл авсан даруйд бол болорын мултрал үүснэ. мултрал үүссэн тохиолдолд хүний хараа бүдгэрнэ. Харин хараагүйдлийн гол шалтгаан болох торлогын ховхрол бол гэмтэл авсан даруйд үүсэж болно. Эсвэл гэмтэл авсны дараа тодорхой хугацааны дараа хараагүйдэл үүсэж болно. Ямар ховхролт авснаас шалтгаална. Гэмтэл авсан даруйдаа эмчилгээ хийлгэвэл үр дүн нь өндөр байна. Гэхдээ энэ хүний хувьд бол гэмтэл авахдаа торлог ховхорсон уу гэдэг нь тодорхойгүй болохоор одоо хэлж мэдэхгүй байна. Эмнэлэгийн тусламж авсан бол хараа дээрдэх байсан гэв. Нүдний болорын мултрал, нүдний торлогын ховхролын гэмтлийг дангаар нь тогтоох боломжгүй. мултрал, торлогын ховхрол зэрэг нүдний гэмтлүүд нь нүдний алимд нөлөөлсөн мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр гэмтэнэ. Ямар нэгэн зүйл дээр уналаа гэхэд хязгаарлагдмал гадаргуутай зүйл дээр унах тохиолдолд үүсэх боломжтой. Харин хавтгай гадаргуу дээр үүсэх боломжгүй. Яагаад гэвэл нүдний алим сууж байдаг ухархай хонхор бол дээд талаараа хөмсөгний хөнхөр доод талаараа хацрын төвгөр ясаар хамгаалагдаж байдаг тул хавтгай зүйл дээр нүд хэсэгээр унахад үүсэхгүй. Харин овгор товгор зүйл дээр унахад үүсэх боломжтой. Өшиглөх үед бол гэмтэл үүсэх боломжтой. Нүдэнд харагдаж байгаа зүйлийг зүсэж онгойлгоод болорыг нь авсан байгаа. авах шаардлага байсан болоод авсан. Зүүн нүд хараагүй болсон бол баруун нүдний хараагаар зүүн нүдийг хэд гэдгийг тогтоох боломжгүй гэв.
Шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 5 сарын 30-ны өдрийн 680 тоот 5 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт бол үндэслэлтэй гаргасан дүгнэлт байгаа. Бид нарыг нүд судлалын салбарынхантай үзэхэд гэх хүнийг эхлээд 3-р эмнэлэг дээр авчирч торлогыг нь үзүүлсэн. Дараа нь нийлж судалж байгаад энэ дүгнэлтээ гаргасан байгаа. Баруун нүдний хараа 0.6 байсан. Зүүн нүдний хараа 0.1 байсан тул эдгээрийг харьцуулж 25 хувь гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа. Бид нарыг яг үзэж байхад энэ хүн эмчилгээнд явж байсан болохоор цаашдаа сэргэх үгүй нь тодорхойгүй байсан. Дүгнэлт дээрээ одоогийн байдлаар сэргэх үгүй нь тодорхойгүй байна гэж хэлсэн үгний одоогийн байдлаар гэж бичсэн нь буруу байсан байна. Нүдний гэмтлүүд дээр болорын мултрал гэсэн байгаа. мултрал гэдэг гэмтлийг хагалгаанаас өмнө болсон явдалд байгаа. Хагалгаан дээрээ бол торлогын мултрал гээд тодорхой бичсэн байгаа. Энэ хүнийннасанд болорын цайралт бий болох боломжтой эсэхийг баруун нүдэнд байгаагүй болохоор зүүн нүдийг нь тогтоох боломжгүй. Манай дүгнэлт бол хараа бууралт гэдгээр гаргасан дүгнэлт байгаа. Энэ хүний нүдний харааг сэргэж магадгүй гэж тооцоолсон байх. Миний хувьд 25 хувийн алдагдалтай гэж гаргасан дүгнэлтээ хүлээн зөвшөөрч байна. Баруун нүдний гэмтэл зүүн нүдний гэмтэл рүү ороод болорын мултрал болох боломжгүй. Манай торлогын мэргэжилтэн гээд эмч байгаа тэр эмчтэйгээ бид нар ярилцаад энэ хүн олон шат дараалсан эмчилгээ хийж байгаа үед зарим тохиолдолд ховхрол сэргэх боломжтой гэж үзсэн. Тийм учраас бид хараа бууралтыг сонгосон. Харин манай дараагийн дүгнэлт болохоор торлог дахин хэзээ ч сэргэхгүй гэх утгаар нь дүгнэлтээ гаргаад байна. Нүдний болорыг авч болно. авхуулсан ч гэсэн гэрлийг мэдрэх боломжтой. Мөн гэрлийн мэдрэмжийг зүүн нүд нь хүлээж авч байсан болохоор бид нар цаашид эмчлэгдэх боломжтой гэж үзээд хүндэвтэр гэмтлийн зэрэг тогтоосон энэ хоёр ойлголт нь адилхан ойлголт юм. Сүүлд гаргасан дүгнэлт дээр энэ хүний эмчилгээ дууссан байх. Бид нарыг дүгнэлт гаргахаар үзэж байхад гэх хүн нь олон шат дараалсан эмчилгээ, мэс засалууд хийлгэж байсан. Энэ 2 дүгнэлтийн ялгаа нь эмчилгээний дараах үр дүнгээс хамаарч байна гэж үзэж байна. Алим хагараад шингэн зүйл гарах уу гэж байна. Тэр нь шарх байсан юм болов уу? эсвэл жижиг нарийн судсууд дайрсан шарх байсан юм болов уу? гэж би бодож байна. Тэр нүдэнд нь сорви байгаад байсан тэр сорвиноос цус гарсан юм болвуу гэж бодож байна. с гадна давхар солонго нь харах үйлдэл үзүүлдэг. Тэр талаар хэлсэн юм болвуу. Алим хагараагүй нөхцөлд зовхиноос цусны туяатай усархаг шингэн зүйл олон хоног гарах боломжтой. Ойролцоо нулимсний олон суваг байдаг. Нулимсны суваг гэмтээд их хэмжээний нулимс гарсан байж болно. Цаг хугацааг нь тогтоож чадахгүй болохоор “тогтоох боломжгүй” гэж хэлчихээд байгаа. Үзүүлсэн өдрөөс нь өмнө 1-5 жилийн дотор гэмтэл авсан байх магадлалтай гэж үзсэн байгаа. Би өөрийн гаргасан 25 хувийн хүндэвтэр гэмтэлээ үндэслэлтэй гэж үзэж байна. Сүүлд гаргасан 65 хувийн хүнд гэмтэлтэй гэсэн дүгнэлтийг бид нар үндэслэлтэй, үндэслэлгүй гэж хэлэх эрхгүй. Тухайн үед гэх хүний нүд ямар болсон талаар хэргийн материалтай танилцаагүй болохоор хариулах боломжгүй байна. Нүдний болор авах шаардлагатай болоод авсан байна. авахуулахгүй бол цаашлаад нүдний алимны бүтэц үйл ажиллагаа алдагдана. Нүдний торлогын хувьд торлогыг аваагүй. Торлогийн нэг хэсэг газрын давхарга нь ховхорсныг лазераар нааж хэвэнд нь оруулах гэж эмчилсэн арга юм.
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 6 сарын 08-ны өдрийн 371 тоот дүгнэлтэд: "1.*******ийн биед болрын цайлт, болрын мултрал, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр 65% тогтонги байдлаар алдагдсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэжээ. /1-р хавтас 61/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 5 сарын 30-ны өдрийн 681 тоот дүгнэлтэд: "1.*******ийн биед зүүн нүдний болрын мултрал, зүүн нүдний торлогийн ховхрол, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн нүдний болрын мултрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нүд орчим хүч үйлчлэх үед үүсгэгдэх боломжтой, зүүн нүдний торлогийн ховхрол нь доргилтын үед үүсэх боломжтой. 2. 10.11. Дээрх гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.4.5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 7-34-05-д зааснаар тогтоогдсон баруун нүдний хараа 0.6 зүүн нүдний хараа 0.0 байгаа гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 25% тогтонги алдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6.ийн биед зүүн зовхинд 1х0.2 см цайвар хүрэн бүдэг сорви тогтоогдлоо. 7.Дээрхи сорвиноос хэр хэмжээний цус алдахыг нарийвчлан тогтоох боломжгүй, хувь хүний биеийн онцлогоос хамаарна. 8.9.Зүүн нүдний болрыг мэс заслаар авсан байна. 12.Зүүн нүдний хараагүйдлийн үндсэн шалтгаан болох торлогийн ховхрол нь доргилтын улмаас үүсдэг. 2014.05.27-ны өдрийн №322 тоот шүүх эмнэлгийн дүгнэлтэнд толгой өвдөнө, шүд өвдөнө, дээд доод уруул овойж хавдсан, гавал ясанд хамрын хянга ясны хуучин хугаралтай, тархи доргилтын улмаас хөнгөн гэмтэл тогтоогдсон нь нүдний гэмтэлд шууд нөлөөлөхгүй ба дээрхи гэмтлүүдийг авсан цаг хугацаанд зүүн нүдний торлогийн ховхрол гэмтэл авсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй гэжээ". /2-р хавтас 30-32/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 1552 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1.*******ийн биед зүүн нүдний болорын мултрал, зүүн нүдний торлогын ховхрол, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. 2.Дээрхи гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.4.5.*******ийн биед үүссэн зүүн нүдний хараагүйдэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 7-31-01-д зааснаар тогтоогдсон зүүн нүдний хараа 0.0 байгаа гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 65% тогтонги алдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Шинжээч эмч Н.Уянгын 2015.06.08-ны өдөр гаргасан №371 тоот дугаартай дүгнэлт, шинжээч эмч С.Сайнзаяагийн 2016.03.01-ний өдөр гаргасан №7 тоот дугаартай нэмэлт дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна. 7.Шинжээч эмч ,, , нүдний салбар зөвлөлийн мэргэжилтэн , нарын 2016.05.30-ны өдөр гаргасан №681 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. 8.2016.12.02-ны Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч нарын үзлэгт ийн зүүн нүдний зовхинд бүдэг сорвитой гэжээ.
Бичгийн нотлох баримтууд:
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1-р хавтас 1/
-*******ийн цагдаагийн газарт гаргасан гомдол /1-р хавтас 4-5/
-*******ийн эмчлүүлэгчийн карт /1-р хавтас 23/
-*******ийг хохирогчоор байцаасан тэмдэглэл /1-р хавтас 38-39, 40-41/
-Гэрч Т. мэдүүлэг /1-р хавтас 49/
-Гэрч мэдүүлэг /1-р хавтас 51/
-*******г гэрчээр анх байцаасан тэмдэглэл /1-р хавтас 53-54/
-Гэрч Ц.ийн мэдүүлэг /1-р хавтас 56-57/
-Хохирол нэхэмжилсэн талаарх баримт /1-р хавтас 84-89, 161/
-Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хавтас 121--125/
-Өмгөөлөгч *******гийн хүсэлтээр 201411000289 дугаартай хэргээс авсан нотлох баримтууд /1-р хавтас 173-187/
-Гэрчын мэдүүлэг /2-р хавтас 9/
-Гэрч мэдүүлэг /2-р хавтас 10/
-Гэрч мэдүүлэг /2-р хавтас 11/
-Гэрч дахин байцаасан тэмдэглэл /2-р хавтас 12/
-Гэрчийг дахин байцаасан тэмдэглэл /2-р хавтас 13/
-Гэрч Д.ы мэдүүлэг /2-р хавтас 14/
-Шүүх эмнэлгийн нэмэлт үзлэг хийсэн акт /2-р хавтас 22/
-Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт /2-р хавтас 28-29/
-Шинжээч г байцаасан тэмдэглэл /2-р хавтас 33-35/
-Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /2-р хавтас 42-43/
-Хот хоорондын зорчих тасалбар /2-р хавтас 106-109/
-Шүүгдэгч *******г 3 дахь удаагаа байцаасан тэмдэглэл /2-р хавтас 202/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтас 226-227/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /2-р хавтас 230-231/
-Гэрч Д.ийг дахин байцаасан тэмдэглэл /2-р хавтас 234-235/
-Гэрч мэдүүлэг /2-р хавтас 236-237/
-Гэрч мэдүүлэг /2-р хавтас 238/
-Шинжээч ыг байцаасан тэмдэглэл /2-р хавтас 243-244/ зэрэг болон бусад хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь 2014 оны 11 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн нутаг дэвсгэр Зүүн бүрд гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн иргэн *******ийг зодож түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан,
Шүүгдэгч ******* нь эрүүгийн 201511000319 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 7-р сарын 16-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ ...харин одоо бодоод байхад н гэрээс ыг гараад явсны дараа араас нь бие засах гэж н гэрээс гарахад гэрийнх нь босго нилээн өндөр байсан тэгээд би босгонд нь хөл алдаж унаад нүүрээрээ ойчиж босгоных нь довжоонд цохисон... гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,
Шүүгдэгч ******* нь 201511000319 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 7 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ ... гэрээс гарахад араас нь гэх залуу гараад явсан. Тэр хоёрыг гараад явсны дараа ах нилээн халамцуу араас нь гарсан юм. Удалгүй ах орж ирээд уначихлаа гэж хэлсэн. ахын зүүн талынх нь нүдний хэсгээр шороо болон цус болчихсон байсан... гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг үндэслэн хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн биед хүнд гэмтэл учирсан гэж, мөн шүүгдэгч *******, ******* нарыг худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд дараах бодит байдлын болоод хууль зүйн хувьд эргэлзээтэй байдал тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд хохирогч *******ийн 2015 оны 6 сарын 02-ны өдөр Цагдаагийн газар гаргасан өргөдөлдөө: “...н ах Баагий согтуу ирсэн. ...Надыг унтаж байхад юу ч хэлэлгүй нүд хавьд өшиглөсөн. Орь дуу болоод өндийхэд нүднээс цус шингэн холилдоод гоожсон. Гоожсон цусыг н авгай цэвэрлэж байсан. Мөн дүүгийнх найз лам залуу байсан. Согтуурхаад л яаж байгаа юм бэ? гэхэд яадаг юм муусайнуудыг ална гээд бахирч байсан гэх, /хх-ийн 4/, хохирогч *******ийн 2015 оны 6 сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг унтаж байхад ...******* гэрт орж ирээд шууд миний зүүн талын нүд рүү өшиглөхөд миний нүднээс устай шингэн зүйл их хэмжээгээр гойжсон гэж, /хх-ийн 39/, хохирогч ******* 2 дахь удаагаа байцаагдахдаа буюу 2015 оны 7 сарын 16-ны өдөр өгсөн: “...Би бие засах гээд н гэрээс нь гарахад гэрийнх нь босго нилээн өндөр байсан, тэгээд би босгонд хөл алдаад унаад нүүрээрээ ойчихдоо босгоны довжоонд нь цохисон. Довжоонд нь очиж мөргөчихөөд тэрийг нь өшиглөчихлөө гэж бодсон. ...Ямар ч гэмгүй байсан хүнийг Цагдаад өгсөн юм байна. ямар ч буруугүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж /хх-ийн 41/, гэрч *******гийн 2015 оны 7 сарын 08-ны өдөр анх удаа өгсөн: “... ах нилээн халамцуу араас нь гарсан юм. Удалгүй ах орж ирээд ах нь уначихлаа гэж хэлсэн. ахын зүүн талын нүднийхэн хэсгээр шороо болон цус болчихсон байсан. Дараа нь нүд нь хавдсан. ... нь ахыг өшиглөөгүй бас тэр хоёр муудалцаж маргалдаагүй гэж /хх-ийн 53-54/, гэрчийн өгсөн: ... ах таамбар гэлүү довжоон дээр чинь хол алдаад уначихлаа ч гэлүү нэг юм хэлж байсан. ... ахын зүүн тал нь шороо болчихсон бага зэрэг шалбарсан байсан. Хэд хоногийн дараа ах манай гэрт ирээд мал авсан. Тэгэхэд бие нь зүгээр машинаа бариад явж байсан гэж /хх-ийн 45/, гэрч өгсөн: ... гэгч нь нүдээ цохичихлоо гэлүү цохиулчихлаа гэсэн утгатай юм яриад явлаа гээд цуг явсан эмэгтэйгээ гараад явсан гэж /хх-ийн 42/, мөн гэрч нүүрэлдүүлэн байцаагдахдаа өгсөн: “...Би тухайн үед унтаж байсан. Хүн муудалцаж маргалдаж зодолдсон чимээ лав надад сонсогдоогүй. Манай гэрт ямар нэгэн зодоон цохион болоогүй. Тийм болохоор өшиглөөгүй байх гэж бодож байна...” гэж /хх-ийн 125/, гэрч өгсөн: “...Би мэдэх юм алга. гэрт ирсэнийг мэдээгүй. Ямар нэгэн байдлаар зодоон болсон бол би сэрэх байсан. Тийм болохоор ямар нэгэн зодоон цохион болоогүй ...” гэж /хх-ийн 50/ тус тус мэдүүлснээс үзэхэд хохирогч ******* нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, түүний өгсөн мэдүүлгүүд нь тогтворгүй, дээрх гэрч нарын мэдүүлгээс эрс зөрүүтэйгээс гадна гэрч *******гийн 2017 оны 7-р сарын 08-ны өдөр хэрэгт анх удаа гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, , нарын тогтвортой мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Хохирогч ******* нь тухайн цаг хугацаанд нь шинжээчийн дүгнэлт гаргуулаагүйгээс гадна 6 сарын дараа шинжээчийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь 6-7 сарын өмнө хохирогчийн биед ямар гэмтэл учирсан болохыг тогтооход эргэлзээ төрүүлж байгаагаас гадна шинжээч нарын дүгнэлтээр гэмтэл үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй гэжээ.
Мөн шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд нь хоорондоо эрс зөрүүтэй байна. Тухайлбал, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 5 сарын 30-ны өдрийн 681 тоот дүгнэлтэд: "1.*******ийн биед зүүн нүдний болрын мултрал, зүүн нүдний торлогийн ховхрол, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн нүдний болрын мултрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нүд орчим хүч үйлчлэх үед үүсгэгдэх боломжтой, зүүн нүдний торлогийн ховхрол нь доргилтын үед үүсэх боломжтой. 2. 10.11. Дээрх гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.4.5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 7-34-05-д зааснаар тогтоогдсон баруун нүдний хараа 0.6 зүүн нүдний хараа 0.0 байгаа гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 25% тогтонги алдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...“ гэж, энэ дүгнэлтийг гаргахад оролцсон шинжээч эмч А.Энхтайван шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... 681 тоот дүгнэлт үндэслэлтэй. Учир нь хохирогч нь эмчилгээ хийлгэж байсан тул хараа нь сэргэж магадгүй гэсэн байдлаар дүгнэлт гаргасан гэж, харин шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн 1552 тоот дүгнэлтэд: 1.*******ийн биед зүүн нүдний болрын мултрал, зүүн нүдний торлогийн ховхрол, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.4.5. *******ийн биед үүссэн зүүн нүдний хараагүйдэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 7-31-01-д зааснаар тогтоогдсон зүүн нүдний хараа 0.0 байгаа гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 65% тогтонги алдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...7.Шинжээч эмч ,, , нүдний салбар зөвлөлийн мэргэжилтэн , нарын 2016.05.30-ны өдөр гаргасан 681 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй байна ...” гэж, шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч ... нүдний гэмтлийг нүдний хараа бууралтаар гэмтлийг тогтоодог. Хохирогчийн зүүн нүд бүрэн хараагүй гэж үзсэн. Дахин сэргээгдэхгүй..”. гэж өөр өөр мэдүүлэг өгч байна.
Мөн шүүгдэгч *******, ******* нарыг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч нарыг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Учир нь шүүгдэгч ******* нь худал мэдүүлэг өгөх болсон шалтгаан нөхцлийн талаар мэдүүлэхдээ, шүүгдэгч , түүний аав нарын зүгээс хохирлыг чинь төлнө, 5 сая төгрөг өгнө гэж амлаж худал мэдүүлэг өгүүлсэн ба 1 сая төгрөг өгсөн гэж, шүүгдэгч ******* мөн адил худал мэдүүлэг өгөх болсон шалтгаан нөхцлийн талаар мэдүүлэхдээ, шүүгдэгч авгайтайгаа вокзал дээрээс тосч авч гэртээ байлгаж байгаад худлаа мэдүүлэг өгүүлсэн гэж тус тус мэдүүлж байгаа боловч дээр дурдсан нөхцөл байдлын талаар гэрчийн: бид хоёр *******г тосож авсан ямар нэгэн асуудал байхгүй гэж /2-р хавтаст хэргийн 15/, гэрчын: Би ******* гэх хүнийг танихгүй. Уулзаж байгаагүй, утсаар ярьж байгаагүй, надад т мөнгө амласан зүйл байхгүй гэж /2-р хавтаст хэргийн 9/, шүүгдэгч ын: Би *******т мөнгө өгсөн асуудал байхгүй гэж /2-р хавтаст хэргийн 39/ тус тус мэдүүлсэнээс үзэхэд шүүгдэгч , ******* нарын худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогдож чадаагүйгээс гадна шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтад өгсөн аль мэдүүлэг нь үнэн зөв гэдэгт эргэлзээ төрүүлж байна.
Иймд шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгчийн гэмт буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэрлэхээс гадна Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч *******, Д. , ******* нарыг цагаатгаж, 201511000319 дугаартай хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болно.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ийн эзэмшлээс 3500000 төгрөгийн үнэ бүхий ДОА улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч *******гийн эзэмшлээс 80000 төгрөгийн үнэ бүхий Самсунг С1 маркийн гар утсыг, шүүгдэгч ******* эзэмшлээс 32500000 төгрөгийн үнэ бүхий 5000 метр квадрат газрыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгч нарт буцаан олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт , мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт , овогт нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *******, *******, ******* нарыг цагаатгаж, 201511000319 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.
2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Хохирогч *******ийн гаргасан 6724900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлээс 3500000 төгрөгийн үнэ бүхий ДОА улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч *******гийн эзэмшлээс 80000 төгрөгийн үнэ бүхий Самсунг С1 маркийн гар утсыг, шүүгдэгч ******* эзэмшлээс 32500000 төгрөгийн үнэ бүхий 5000 метр квадрат газрыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгч нарт буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэхүү цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүх талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР
ШҮҮГЧИД Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ
Х.САНЖИДМАА