| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/00489/И |
| Дугаар | 102/ШШ2024/04185 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/04185
2024 оны 09 сарын 04 өдөр Дугаар 102/ШШ2024/04185 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг * дугаар хороо *тоотод оршин суух, * онд төрсөн * настай, *
Хариуцагч: Баянгол дүүрэг ** дүгээр хороо * хороолол*тоотод оршин суух, *
Гэрээний үүрэгт 53,793,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *, өмгөөлөгч *, хариуцагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *д холбогдох нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч * зээлийн 11,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 367,000 төгрөгийн төлөлтийг нэхэмжлэгчийн Голомт банк дахь дансанд шилжүүлэн төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 584,867 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *өөс 190,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.
3. Нэхэмжлэгч нь гэрчээр *г оролцуулах хүсэлтээс татгалзсанг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА