| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00848/И |
| Дугаар | 155/ШШ2024/00866 |
| Огноо | 2024-08-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2024/00866
| 2024 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2024/00866 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн Ц сумын 6 дугаар багт оршин суух, Б.О ,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00848/и дугаар индекстэй иргэний хэргийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.О нь Х аймгийн Ц сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг 1985 оны 6 дугаар сард төгсөөд эвлэлийн илгээлт авч, тус сумын Б нэгдэлд малчнаар томилогдон 1987 оны 7 дугаар сарыг дуустал ажилласан. Тэгээд Ц сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан. Дараа нь Ц сумын Б нэгдлийн эсгий гутлын цехэд 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нормчин, гуталчнаар ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаасаа гарч, 1993 оныг дуустал хонь маллаж байсан. Би Б нэгдэл хувьчлагдаж, Б ХК болоход ч үргэлжлүүлэн тасралтгүй ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол дээрх хугацаанд ажиллаж байсан зарим тушаал, шийдвэр олдохгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд намайг Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарыг дуустал малчнаар, Х аймгийн Ц сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр, Х аймгийн Ц сумын Б нэгдлийн эсгий гутлын цехэд 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нормчин, гуталчнаар, Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл малчнаар, Х аймгийн Ц сумын Б ХК-д 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд нэхэмжлэгч нь биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа юм. Түүний шүүхэд гаргасан хүсэлтийг дэмжиж оролцож байна. Иймд Б.О ийн Х аймгийн Ц сумын Б нэгдлийн Шарга бригадад 1985 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Х аймгийн Ц сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгчээр, Х аймгийн Ц сумын Б нэгдлийн нэхий эдлэлийн цехэд 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нормчин, гуталчнаар, Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Х аймгийн Ц сумын Б ХК-д 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Б.О ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б.О ээс, М.Б ид олгосон Итгэмжлэл, Х аймгийн Ц сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ...Тус сумын иргэн Б.О нь 2010 оноос хойш одоог хүртэл Даваажавын Баасантай хамт Шарга багт мал маллаж амьдарч байгаа нь үнэн болохыг тодорхойлов. ... гэх бичилт бүхий 1/251 дугаартай албан бичиг, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ...Х аймгийн Ц сумын дунд сургуулийн захирлын 1987-1988 он, Б хувьцаат компанийн 1993 оны тушаалыг тус тус шүүж үзэхэд Б.О ийг ажилд болон малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. ... гэх бичилт бүхий 11/624 дугаартай албан бичиг, Х аймгийн Ц сумын Б нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн МХЗЭ-ийн илгээлтийн эздийг ажилд томилох тухай №21 дугаартай тушаал болон түүний хавсралтын хуулбар, Х аймгийн Ц сумын Б нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай №44 дугаартай тушаал, Х аймгийн Ц сумын Б нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №42 дугаартай тушаал, Х аймгийн Ц сумын Б нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №74 дугаартай тушаал болон түүний хавсралт, Х аймгийн Ц сумын Б ХК-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай №1 дугаартай тушаал болон түүний хавсралтад тус тус Х аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Х аймгийн Ц сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Тус сумын Шарга багийн иргэн Б.О ийн 1986, 1987, 1989 онуудад Ц сумын Б нэгдэлд эсгий гутлын цехэд, 1990-1993 онуудад малчнаар, 1988 онд 10 жилийн сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан цалингийн лавлагааг 70 дугаар дансыг үндэслэн гаргаж хүргүүлэв. ... гэх бичилт бүхий 3/210 дугаартай албан бичиг, Б.О ийн Х аймгийн Ц сумын Б нэгдлийн эсгий гутлын цехэд 1986 оны 7-10 дугаар сар, 1987 оны 4-8 дугаар сар, 1989 оны 1-2 дугаар сар, 12 дугаар сар, Х аймгийн Ц сумын 10 жилийн сургуульд 1988 оны 1-7 дугаар саруудад, малчнаар 1990 оны 1-6, 8-10 дугаар саруудад, 1991 оны 1-11 дүгээр саруудад, 1992 оны 2-7, 9-10 дугаар саруудад, 1993 оны 6-12 саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Х аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Б.О т Х аймгийн Ц сумын Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нээж олгосон №093048 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, №1715000245 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (1993 оны 6 дугаар сараас 2000 оныг дуустал), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-27 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Х , Г.А нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 42-46 дугаар хуудас)
Шүүх Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.О ийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар зэрэг баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 32-35 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь Х аймгийн Ц сумын Б нэгдлийн Шарга бригадад 1985 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Х аймгийн Ц сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгчээр, Х аймгийн Ц сумын Б нэгдлийн нэхий эдлэлийн цехэд 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нормчин, гуталчнаар, Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Х аймгийн Ц сумын Б ХК-д 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.О нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Б.О нь Х аймгийн Ц сумын Б нэгдлийн Шарга бригадад 1985 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Х аймгийн Ц сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгчээр, Х аймгийн Ц сумын Б нэгдлийн нэхий эдлэлийн цехэд 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нормчин, гуталчнаар, Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Х аймгийн Ц сумын Б ХК-д 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Х аймгийн Ц сумын Б нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай 1.МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-д гарч ажиллахаар саналаа өгсөн ------- овогтой ------ -ыг ------- бригадад ----- 1985 оны 06-р сарын 22-ноос эхлэн томилон ажиллуулсугай. гэх бичилт бүхий МХЗЭ-ийн илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаал түүний хавсралтад 13. Б.О Шарга бригадад малчнаар гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Х аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас)
Х аймгийн Ц сумын Б нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 44 дугаартай 3. Б нэгдлийн элдүүрийн цехэд ...ажилчнаар Б.О ийг ...1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөөс... томилон ажиллуулсугай. гэх бичилт бүхий Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалд Х аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 10 дугаар хуудас)
Х аймгийн Ц сумын Б нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай ...1. 1-р хавсралтад заагдсан нэр бүхий гишүүдийг нэгдлийн гишүүнээс эрхэлсэн ажлаас нь чөлөөлсүгэй. гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаал түүний хавсралтад Бүрэнхаан нэгдэлд шилжсэн малчдын жагсаалт Д/д гэх хэсэгт 66, Б.О , малчнаас гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Х аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),
Х аймгийн Ц сумын Б ХК компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дугаартай ...1.Нэр бүхий хүмүүсийг хавсралтанд заагдсан ажилд 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс тус тус томилон ажиллуулсугай гэх бичилт бүхий Ажилд томилох тухай тушаал түүний хавсралтад 28. Б.О , малчнаар гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Х аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 13-14 дугаар хуудас),
Б.О ийн Х аймгийн Ц сумын Б нэгдлийн 1986, 1987, 1989 онуудад эсгий гутлын цехэд, 1990-1993 онуудад малчнаар, 1988 онд 10 жилийн сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Х аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 15-23 дугаар хуудас),
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын 1. Овог, нэр: Б.О , ... оршин суухаар бүртгэгдэж буй хаяг: аймаг хот: Х , район сум: Ц , ... хаана ямар ажилтай: Шарга бригадад малчин ...14. Хуудас бичсэн: 1986 он 12 сар 11 өдөр... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 34-р тал),
Гэрч Г.Х ын ...Би 1985 оны 7 дугаар сараас 1995 он хүртэл Х аймгийн Ц сумын Б нэгдлийн гутлын тасагт ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед Б.О нь Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр ирж эсгий гутлын цех, туслах үйлдвэрт ажиллаж байсан ... гэх мэдүүлэг,
Гэрч Г.А ын ...Би Х аймгийн Ц сумын Б нэгдэлд малчин, малын эмч хийж байсан. Б.О нь Х аймгийн Ц сумын Б нэгдэлд туслах үйлдвэр, сүүний цех, гутлын цехэд гээд олон ажил хийж байсан... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 43-46 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.О нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Х аймгийн Ц сумын Б нэгдлийн Шарга бригадад 1985 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Х аймгийн Ц сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгчээр, Х аймгийн Ц сумын Б нэгдлийн нэхий эдлэлийн цехэд 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нормчин, гуталчнаар, Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Х аймгийн Ц сумын Б ХК-д 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.
Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: №093048 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1(А) маягт, ХААТР-21(А) маягт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 24, 33, 35-р тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.О ийн Х аймгийн Ц сумын Б нэгдлийн Шарга бригадад 1985 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Х аймгийн Ц сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгчээр, Х аймгийн Ц сумын Б нэгдлийн нэхий эдлэлийн цехэд 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нормчин, гуталчнаар, Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Х аймгийн Ц сумын Б ХК-д 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН