| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/00210/Э |
| Дугаар | 212 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат, шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 1721000000094 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1983 оны 6 сарын 10-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 9-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 11 сарын 28-ны өдрийн 206 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил, 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил, 241 дүгээр зүйлд зааснаар 6 сар хорих ял оногдуулж нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 02 сарын 21-ний өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жил, 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулж нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын 1 жил 8 сарын хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 4 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, /РД:/, ******* овогт ******* *******,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 11 сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дэнжийн 1-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:/, ******* овогт ******* *******,
Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөл бөмбөгийн талбай”-н хойд талд 2017 оны 9 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 23 цагийн орчимд зодож, улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөл бөмбөгийн талбай”-н хойд талд 2017 оны 9 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 23 цагийн орчимд зодож, улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 9 сарын 22-ны өдрийн орой гэрээсээ гараад “Парис” бар орж сууж байгаад 23 цагийн орчимд гараад ганцаараа Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөлбөмбөгийн талбайн хойд талд явж байхад араас ирж намайг дуудаад над руу ирсэн. Тэгээд надаас утасны дугаар чинь хэд юм бэ? гээд ярьж байгаад бид хоёр хоорондоо маргалдаж бие биенийхээ үснээс нь зулгаагаад зууралдаж байгаад болиод явах гэхэд намайг явуулахгүй ******* одоо ирнэ, байж бай гээд хориод явуулахгүй байж байхад удалгүй *******, ******* хоёр такситай ирээд ******* намайг “Чи угаасаа янхан биз дээ?” гэж хэлээд доромжлохоор нь би өөдөөс нь “Чи маажийчаад юу гээд байгаа юм бэ? “ гэж хэлэхэд ******* намайг шууд 2 удаа гараараа алгадсан, хажуунаас ******* 1 удаа гараараа нүүр рүү цохиж миний хамарнаас цус гаргахаар нь би тонгойсон. Тэгэхэд ******* миний нүүр рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөхөд ******* дахин миний үснээс зулгааж нэг удаа хавирга руу өшиглөхөөр нь би босч чадахгүй байна одоо больё гэж хэлэхэд ******* дахин миний хавирга руу гараараа цохисон, мөн ******* дахин нэг удаа миний хавирга руу өшиглөсөн. Тэгэхэд хажуугаар явж байсан танихгүй хүмүүс тэр хэдийг болиоч гээд салгаж байхад гийн эгч нь ирээд тэр хэдийг болиулаад явуулах гэхэд ******* дахин нэг удаа миний нүүр рүү өшиглөж гараараа цохиход ******* салгаад аваад явсан. Би *******, ******* нарыг цохиж зодоогүй. Намайг Болортуяа цохиж зодоогүй бид хоёр бие биенийхээ үснээс зулгаасан. ...Эмчилгээний зардал 100000 төгрөг нэхэмжилнэ. Надад өөр гаргах гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 9 сарын 22-ны өдрийн орой гэрээсээ гараад гадуур явж байгаад 23 цагийн орчимд найз *******тэй хамт Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокегаас гараад *******ийг таксинд суулгаж явуулчихаад 19 дүгээр байрны хойд талд байдаг Хөлбөмбөгийн талбайн хойд талд явж байгаад таараад юм ярьж байгаад хоорондоо маргалдаад улмаар бие биенийхээ үснээс зулгааж байгаад болиход ******* над руу утсаар залгаад хаана байгааг маань асуухаар нь хэлсэн. Тэгээд би учраа олоод зогсож байхад *******, *******тэй хамт ирээд цохиж зодоод байхаар нь салгах гээд дийлээгүй. Тэгээд удалгүй манай эгч ирээд тэр хэдийг болиулахад ******* дахин очиж цохихоор нь бид нар салгаад харьцгаасан. бид хоёр хоорондоо маргалдаад бие биенийхээ үснээс зулгаасан, цохиж зодсон зүйл байхгүй. *******, ******* нар хөлөөрөө өшиглөж, үснээс нь зулгаасан. Хэн нь хэдэн удаа яг хаана нь цохиж зодсонг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 26-ны өдрийн 562 тоот дүгнэлтэд: "1.ийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт болон зулгаралт, баруун шанааны цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхи зүүн хацрын цус хуралт, баруун завьжны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын цус хуралт, дээд, доод уруул болон баруун завьжны дотор салстын цус хуралт, баруун эгэмний дээрхи цус хуралт, цээжний ард цус хуралт, баруун болон зүүн шуу, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүдийн тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт болон зулгаралт, баруун шанааны цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхи зүүн хацрын цус хуралт, баруун завьжны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын цус хуралт, дээд, доод уруул болон баруун завьжны дотор салстын цус хуралт, баруун эгэмний дээрхи цус хуралт, цээжний ард цус хуралт, баруун болон зүүн шуу, баруун шилбэний цус хуралт нь бүрдэл байдлаар Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 22/
-Шүүгдэгч *******, ******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 31, 33/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөл бөмбөгийн талбай”-н хойд талд 2017 оны 9 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 23 цагийн орчимд хохирогч зодож, улмаар биед нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт болон зулгаралт, баруун шанааны цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхи зүүн хацрын цус хуралт, баруун завьжны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын цус хуралт, дээд, доод уруул болон баруун завьжны дотор салстын цус хуралт, баруун эгэмний дээрхи цус хуралт, цээжний ард цус хуралт, баруун болон зүүн шуу, баруун шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...******* шууд цохиод үснээс нь зулгаагаад зодохоор нь би чи яахаараа манай найз *******ийг маажига гэдэг юм бэ? гэж хэлээд хөл рүү нь өшиглөж, гараараа цохисон, яг хаана нь хэдэн удаа яаж цохисон гэдгээ санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би д хандаж чи яагаад намайг хөлгүй гээд доромжлоод байгаа юм бэ? “Би чамд гай болоогүй биз дээ?” гэж хэлээд 3 удаа алгадаж хөл рүү нь өшиглөж 1-2 удаа гараараа нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/, түүнийг давхар нотолсон хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*******, ******* хоёр такситай ирээд ******* намайг “Чи угаасаа янхан биз дээ?” гэж хэлээд доромжлохоор нь би өөдөөс нь “Чи маажийчаад юу гээд байгаа юм бэ?” гэж хэлэхэд ******* намайг шууд 2 удаа гараараа алгадсан, хажуунаас ******* 1 удаа гараараа нүүр рүү цохиж миний хамарнаас цус гаргахаар нь тонгойход ******* миний нүүр рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн ******* дахин миний үснээс зулгааж нэг удаа хавирга руу өшиглөхөөр нь би босч чадахгүй байна одоо больё гэж хэлэхэд ******* дахин миний хавирга руу гараараа цохисон, мөн ******* дахин нэг удаа миний хавирга руу өшиглөсөн. Тэгэхэд хажуугаар явж байсан танихгүй хүмүүс тэр хэдийг болиоч гээд салгаж байхад гийн эгч нь ирээд тэр хэдийг болиулаад явуулах гэхэд ******* дахин нэг удаа миний нүүр рүү өшиглөж гараараа цохиход ******* салгаад аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 12/, гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 26-ны өдрийн 562 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч д учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******, ******* нарын санаатай үйлдлээр хохирогчийн нүүр болон гар, цээж рүү цохиж зодсон олон удаагийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай үйлдэл байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж тус тус зааснаас үзэхэд шүүгдэгч нарын гэмт үйлдлийг зүйлчлэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлахгүйгээр шүүгдэгч тус бүрийн үйлдлийг тус тусад зүйлчлэн ирүүлсэн нь зөв байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзнэ.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 26-ны өдрийн 562 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүр хоёр зуун дөчин нэгэн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч нь шүүгдэгч нараас нийт 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэж хүсэл зоригоо илэрхийлж байх тул дээрх мөнгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэг хүнээс тус бүр 50000 төгрөг, нийт 100000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас гаргуулж, хохирогч д олгох нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Ган-Эрдэнийн регистрийн дугаартай, шүүгдэгч *******ийн регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг шүүгдэгч нарт тус тус буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Ган-Эрдэнийг 241 /хоёр зуун дөчин нэг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч ******* *******ийг 241 /хоёр зуун дөчин нэг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******эс 50000 /тавин мянга/ төгрөг, шүүгдэгч *******ээс 50000 /тавин мянга/ төгрөг, нийт 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч д олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Ган-Эрдэнийн регистрийн дугаартай, шүүгдэгч *******ийн регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг шүүгдэгч нарт буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР