| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00810/И |
| Дугаар | 155/ШШ2024/00871 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2024/00871
| 2024 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2024/00871 | Х аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 1 дүгээр баг 36 дугаар гудамжны 20 тоотод оршин суух, Шар овогт Загалаагийн Баасанжаргал,
Хариуцагч: Х аймгийн М сумын 9 дүгээр баг 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, Б.Б ,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр болох 1,755,500 (нэг сая долоон зуун тавин таван мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай 155/2024/00810/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч З.Б ,
хариуцагч Б.Б ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б д 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 420,000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, мөн өдөр 550,000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 30,000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 35,150 төгрөгийг, 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 75,000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 89,000 төгрөгийг, 2021 оны 10 сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 220,000 төгрөгийг нийт 5,419,150 төгрөгийг зээлээч гэсэн тухайн он, сар, өдөрт түүнд өөрийн Хаан банк дахь 58*** тоот данснаас Б.Б ы эхнэр болох Банзрагчийн Амгалантуяагийн 58*** тоот дансаар болон түүний өөрийн 5890303898 тоот дансанд шилжүүлсэн юм. Б.Б болон түүний эхнэр Амгалантуяа нар нь хүнсний ногоо тариалдаг бөгөөд түүнд нь мөнгө хэрэгтэй боллоо зээлээч гэх үед нь хүссэн мөнгийг нь шилжүүлж байсан ба хугацааны хувьд намар ногоогоо хураахаар өгье гэсэн боловч олон намар болсны дээр сүүлдээ, мөнгөтэй болсон үедээ өгье гэдэг болсон.
Зээлийн гэрээний энэ хугацаанд тэрээр надад буцааж 1.931.000 төгрөгийг өгсөн бөгөөд одоо зээлийн төлбөрт 3.000.000 төгрөгийг өгөөгүй байгаа юм.
Миний бие дээрх зээлийн үлдэгдэл болох 3.000.000 төгрөгийг авах талаар олон удаа түүнээс шаардаж нэхсэн боловч өгөөгүй өдий хүрсэн. Б.Б нь уг мөнгийг зээлэхдээ хүүгийн хамт өгнө гэж зээлсэн боловч цагаа тулахаар өгөхгүй гэх хүн тул хүүг тооцохгүй орхиж байна. Зээлсэн тухайн үедээ мөнгөний үнэ цэнэ унаагүй өндөр байсан ба энэ бүхнийг энэ хүн ойлгохгүй хүний юмыг буцааж өгөхгүй байгаад харамсаж байгаа ба бараг 3 жилийн хугацаанд миний утсыг блоколж холбогдохгүй байна.
Бага үнийн дүнтэй мөнгө нь кофе болон жижиг сажиг зээл авч байсан мөнгөн дүнгүүд юм. Хариуцагчийн эхнэрт манай байгууллага маш их тусалдаг байсан. Мөн би итгэдэг байсан учраас тухайн мөнгөнүүдийг зээлсэн. Хариуцагч нараас мөнгөө авъя гэхээр намар өгнө гэж хэлж байснаа миний дугаарыг блок хийчихсэн байсан. Яагаад надад ийм зан гаргасан гэдгийг ойлгохгүй байна. Миний мөнгийг өгөхгүй удсан учир би шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд Буриадын Баярсайханаас зээлийн төлбөр болох 3.000.000 төгрөгийг гаргуулж З.Б надад олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Б нь 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авснаа хүлээн зөвшөөрч байгаа тул энэ 3,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ тодруулж байна. ...Б.Б ы эхнэр Б.Амгалантуяаг хариуцагчаар нэмж татан оролцуулахгүй. Бидний хооронд өр төлбөрийн асуудал байхгүй.
Б.Б д зээлсэн 3,000,000 төгрөгөөс 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр надад өгсөн бүтээгдэхүүний үнэ 224,500 төгрөгийг, 024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авсан бүтээгдэхүүний үнэ 255,000 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн 500,000 төгрөг, бүтэгдэхүүний үнэ 245,000 төгрөгийг, нийт 1,224,500 төгрөгийг хасаж, үлдэх 1,775,500 төгрөгийг надад төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х аймгийн М сумын 9 дүгээр баг 1-02 тоотод оршин суугч Буриад овогтой Баярсайхан миний бие М сумын 1 дүгээр баг 36-20 тоотод З.Б аас гаргасан нэхэмжпэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
З.Б нь надаас 3,000,000 төгрөг нэхэмжилжээ. Миний бие ийм мөнгө З.Б д өгөх учиргүй юм. З.Б нэхэмжлэлдээ 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 420,000 төгрөгийг шилжүүлсэн гэж байгаа боловч дансны хуулгаар манай эхнэр Б.А данснаас З.Б ын данс руу шилжүүлсэн мөнгийг өөрөө шилжүүлсэн мэтээр бичсэн байна.
2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгийг зээлсэн гэж байгаа боловч эхнэр Б.А 58*** данснаас З.Б шилжүүлсэн мөнгө байдаг. Мөн өдөр 550,000 төгрөгийг зээлсэн гэж байгаа боловч мөн ижил манай эхнэр Б.А данснаас З.Б ын 58*** дансанд шилжүүлсэн мөнгө байгаа юм.
2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 30,000 төгрөгийг зээлсэн гэж байгаа боловч бас л манай эхнэр Б.А данснаас З.Б ын 58*** дансанд шилжүүлсэн мөнгө байгаа юм.
2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 35,150 төгрөгийг зээлсэн гэж байгаа боловч бас л манай эхнэр Б.А данснаас З.Б ын 58*** дансанд шилжүүлсэн мөнгө байгаа юм. Энэ бүгд дансны хуулгаар харагдана
2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг гэсэн нь Б.Б миний өөрийн 5890303898 дансанд орсон нь үнэн. Буцааж өгнө гэсэн байдлаар түр авсан мөнгө юм.
2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 75,000 төгрөг гэсэн нь тухайн үедээ З.Б нь манай сонгино, кимчи борлуулдаг байсан бөгөөд тухайн борлуулалтын орлогоо утга тавилгүгй над руу шилжүүлсэн мөнгө юм.
2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 89,000 төгрөг гэсэн нь мөн З.Б нь манай сонгино, кимчи борлуулдаг байсан бөгөөд тухайн борлуулалтын орлогоос утга бичихгүйгээр шилжүүлсэн манай ногооны мөнгө юм.
2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөгийг гэсэн нь Б.Б миний өөрийн 5890303898 дансанд орсон нь үнэн. Би тухайн үед З.Б тай тооцоо нийлж болох байх гэх үүднээс түр авч байсан мөнгө байна.
2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 220,000 төгрөгийг шилжүүлсэн гэж байгаа боловч дансны үлдэгдлийг харахад энэ хүнээс зээлж авсан гэж байгаа боловч урьд авсан мөнгө эсвэл бараа бүтээгдэхүүний үнийг шилжүүлсэн мөнгө байна гэж харж байгаа. Олон жилийн өмнөх мөнгөний асуудал учир зарим зүйлүүдийг нарийн санахгүй байна. З.Б нь нийт 5,419,150 төгрөг зээлж авсан гэж байгаа боловч 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Б.Б миний болон эхнэр Б.А данснаас З.Б ын 58*** тоот данс руу нийт 3,259,850 төгрөгийг шилжүүлсэн байна. Мөн Б.Б миний бие З.Б д 2023 оны 8 дугаар сарын 19-нд бүтээгдэхүүн болох жимсний чанамалууд 224,500 төгрөгийн бүтээгдэхүүн өгсөн.
Мөн 2024 оны 01 дүгээр сарын 11-нд миний бие Б.Б нь З.Б д бүтээгдэхүүн болох чанамалууд 255,000 төгрөгийн үнэ бүхий чанамал болон З.Б ын 58*** тоот данс руу 245,000 төгрөгийг нийт энэ өдөр 500,000 төгрөгийн бүтээгдэхүүн, мөнгө өгсөн.
Иймээс Загалаа овогтой Баасанжаргалын гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...З.Б аас 2021 ны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус өөрийн дансаар авч байсан. Энэ мөнгийг эхнэр Б.А данснаар болон өөрийн дансаар мөн бүтээгдэхүүн өгөх зэргээр төлж барагдуулсан боловч энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй байгаад байна. Энэ талаар эхнэр Б.Амгалантуяагаар шүүхэд нэхэмжлэл гаргуулах болно. Одоо нэхэмжлэгч З.Б ын нэхэмжилсэн 3,000,000 төгрөгөөс 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 224,500 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 255,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн 500,000 төгрөг болон 245,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн, нийт 1,224,500 төгрөгийг хасаж тооцож үлдэх 1,775,500 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчээс: Шар Загалаагийн Баасанжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, банкны дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, (Хавтаст хэргийн 2-28 дугаар хуудас)
Хариуцагчаас: хариу тайлбар, Буриад Баярсайханы ХААН банк дахь 5890303898 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Банзрагч Амгалантуяагийн ХААН банк дахь 58*** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А булаг хоршооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гар бичмэл бүхий зарлагын баримт зэргийг ирүүлсэн. (хавтаст хэргийн 38-52, 58 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Б.Б д холбогдуулан зээлийн төлбөр 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд зохигчид эвлэрч дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрсэн.
Үүнд: Хариуцагч Б.Б нь 1,775,000 төгрөгийг нэхэмжлэгч З.Б д өгөхөөр тайлбар гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч З.Б ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 (жаран хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б аас 1,775,000 (нэг сая долоон зуун далан таван мянга) төгрөгт тохирох улсын улсын тэмдэгтийн хураамж 47,162 (дөчин долоон мянга нэг зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Б д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Б нь энэ шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч З.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б д холбогдох зээлийн төлбөр болох 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 1,775,500 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч З.Б д 1,775,500 төгрөгийг өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б аас 47,162 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгддэг болохыг талуудад мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, зохигчид тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН