| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00310/И |
| Дугаар | 139/ШШ2024/00326 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 139/ШШ2024/00326
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1494360 /нэг сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга гурван зуун жаран/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д 2024 оны 09 сарын 09-ний өдөр 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр, 2024 оны 10 сарын 10-ны өдөр 497180 /дөрвөн зуу ерэн долоон мянга нэг зуун наян/ төгрөгөөр, 2024 оны 11 сарын 10-ны өдөр 497180 /дөрвөн зуун ерэн долоон мянга нэг зуун наян/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38860 /гучин найман мянга найман зуун жаран/ төгрөгөөс 19430 /арван есөн мянга дөрвөн зуун гучин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 19430 /арван есөн мянга дөрвөн зуун гучин/ төгрөгийг, хариуцагч А.*******аас 19430 /арван есөн мянга дөрвөн зуун гучин/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ