Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 216

 

 

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган, улсын яллагч С.Алтай, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1721000080021 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1974 оны 12 сарын 29-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Нарлагийн 0-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 9 сарын 19-ний өдрийн 16А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.4-д зааснаар 5 жил хорих ял шийтгэгдэн 2004 оны 11 сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 7 сарын 23-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг мөн хугацаагаар тэнссэн, бие эрүүл, /РД:*******/, ******* овогт ******* *******,

Шүүгдэгч ******* нь 2017 оны 6 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамал болох 156.1 кг  дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр иргэдээс худалдан авч, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Нарлагийн 0-01 тоот хашаанд байрлах грашид хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би шинжээчийн дүгнэлттүүдтэй танилцлаа. Надад асуух зүйл байхгүй, ойлгож байна. *******аас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 142/

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хэрлэн сумын 7 дугаар баг Нарлагийн 0-1 тоотод нөхөр ******* болон 3 хүүхдийн хамт оршин суудаг. 2017 оны 6 сарын 22-ны өдөр намайг гэртээ нөхөр *******, охин /2 настай/, /8 настай/ нарын хамт 20 цаг өнгөрч байхад манай гэрт эргүүлийн цагдаа ирээд гэрийн хашаанд ил дэлгэсэн байсан дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хараад дахин өөр цагдаа нарыг дуудаж өвсийг хураан авсан. Тус үндсийг манай нөхөр ******* 2017 оны 6 сард танихгүй хүмүүсээс бага багаар нь авч цуглуулсан. Яг ямар, ямар хүмүүсээс хэдэн килограммыг авсныг нь мэдэхгүй байна. Манай нөхөр үндсээ худалдан авчихаад тусгай зөвшөөрлийг авах зорилгоор Улаанбаатар хот руу яваад бичиг баримтын бүрдүүлэлт хийж байсан. Яг өөрт нь тухайн үед тусгай зөвшөөрөл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 12 сарын 20-ны үеэр шиг санаж байна. Би нэг хятад хүнтэй уулзсан чинь эмийн ургамлын өвс авна гэж хэлэхээр нь өвс зарах хүн сураглаж байгаад Дорнод аймаг руу яриад шоо гэдэг хүн өвс авч байгаа талаар мэдээд шоо тай ярьсан чинь мөнгө нь байвал өвс олдоно шүү гэж хэлсэн. Тэгээд би урьдчилж 1600 килограммын мөнгө болох 48 сая төгрөг шоо руу шилжүүлсэн. гийн бүтэн нэрийг нь мэдэхгүй. Ингээд өвс бэлэн болсон гээд 2016 оны 12 сарын 20-д гаргаад шинэ жилийн өмнө очиж 1400 килограмм өвс авсан. 200 килограмм өвсийг нь дутуу өгөөд дараа гүйцээж өгье гэсэн. Ингээд 2017 оны 02 сард над руу яриад үлдсэн 200 килограмм өвсөө аваарай гэж хэлэхээр нь дараа жил өвөл авъя гээд аваагүй. Ийм л зүйл болсон. Би нэг л удаа ингэж өвс авсан. Би эмийн ургамал болох шинжлэх ухааны нэрээр Дэрэвгэр жиргэрүү хөдөөний хүмүүсийн ярьдгаар үхэр гоньд гэх эмийн ургамлыг худалдан авч хятадад дамжуулж өгсөн. Тэр хятадыг гэдэг. Монголд эмийн ургамлын зөвшөөрөл гарахаар орж ирж ургамал авдаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36/

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2014 оны 12 сарын 16-ны өдөр “Цэрмүүн трейдинг” ХХК-ийг байгуулж өөрөө захирлаар нь ажилласан. ...2016 оны 6 сараас 10 сарын хооронд “Цэрмүүн трейдинг” ХХК-ийг гэх хүнд эрхийг нь шилжүүлэн өгсөн. Намайг “Цэрмүүн трейдинг” ХХК-ний захирлаар ажиллаж байх хугацаанд Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс худалдан авч байгаагүй. “Цэлмүүн трейдинг” ХХК гэсэн албан бланк дээр зурагдсан гарын үсэг нь миний мөн эсэхийг ялгахгүй, мэдэхгүй байна. Дээрх албан бичгийн бланк дээр гараар зассан, компаний нэрийг “Цэлмүүн трейдинг”  гэж буруу бичсэн, албан бичгийн дугаар байхгүй учир хуурамчаар үйлдсэн байна гэж үзэж байна. Намайг “Цэрмүүн трейдинг” ХХК-ий захирлаар ажиллаж байхад ******* гэх хүн манайд ажиллаж байгаагүй. Би ******* гэх хүнийг танихгүй. Манай компанид гэх хүн ч ажиллаж байгаагүй. ...Би ийм тодорхойлолт хийж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/

Гэрч П. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Манай “Цэрмүүн Трейдинг” ХХК-д ******* ******* гэх хүн огт ажилладаггүй. Би ямар нэгэн хүнд бичиг баримт баталгаа хийж өгөөгүй. *******, нараар 2016 онд Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс бэлтгүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107/

Шинжлэх ухааны академи Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн 2017 оны 7 сарын 27-ны өдрийн 01/191 дугаартай албан бичгээр ирүүлсэн дүгнэлтэд: “1.Уг дээж нь манай оронд тархдаг Майлцтан /Apiaceae lindley 1836/ овгийн Жиргэрүү /Saposhnikovia Schischkin1951/ төрөлд багтах Дэрэвгэр жиргэрүү / Saposhnikovia divaricate Schischkin1951/ гэх зүйл ургамлын газрын доорхи эрхтэн болох үндэс мөн. 2.Монгол Улсын Байгалийн ургамлын тухай /1995/ хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад орсон болно. 3.Уг ургамлын үндсийг эмийн түүхий эдийн зориулалтаар ихэвчлэн Хятад улс руу гаргаж ашигладаг. 4.Уг ургамлын үндсийг хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын түүхий эд болгох боломжгүй.” /хх-ийн 41-42/ гэжээ.

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-20/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15, 21/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/

-Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 121, 122/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 6 дугаар сард байгалийн ховор ургамал болох 156.1 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр иргэдээс худалдан авч, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Нарлагийн 0-01 тоот хашаанд байрлах гараашид хадгалсан гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2016 оны 10-11 сард надаар бэлдүүлсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсээ 11 сарын дундуур аваад Улаанбаатар хот руу явахад авто машинд нь багтахгүй байсан учир 200 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс үлдээгээд 2017 онд авна гээд явсан. 500 килограмм өвсний мөнгийг бэлнээр өгсөн. Ганц нэг удаа 1-2 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн байж магадгүй сайн санахгүй байна. ...Харин үлдэгдэл 20 кг нь зөвшөөрөлгүй энэ жилийн 6 сард худалдаж авсан өвсний үндэс байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 121, 122/, түүнийг давхар нотолсон гэрч *******, , П., нарын мэдүүлэг, Шинжлэх ухааны академи Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн 2017 оны 7 сарын 27-ны өдрийн 01/191 дугаартай албан бичгээр ирүүлсэн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон гэрч *******, , П., нарын мэдүүлэг, Шинжлэх ухааны академи Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн 2017 оны 7 сарын 27-ны өдрийн 01/191 дугаартай албан бичгээр ирүүлсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

 Шүүхээс шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн эзэмшлээс “Истана” маркийн 72-39 ДОР улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн Прокурорын 2017 оны 8 сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн РД:******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Үүрэг хүлээлгэж, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******ад хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс “Истана” маркийн 72-39 ДОР улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн Прокурорын 2017 оны 8 сарын 08-ны өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн РД:******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР