Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/46

 

 

 

 

 

 

 

 

  2022         06             24                                         2022/ДШМ/46

 

 

..........д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Н.Цэнгэлбаяр,

            Шүүгдэгч ..........,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Д.Гансүх,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч ..........д холбогдох 1834000780003 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн

Яллагдагч .......... нь Төв аймгийн .......... сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх үнэлгээний хороог байгуулахдаа "А-3 сертификатгүй хүмүүсийг томилж, улмаар тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг хангахгүй материал ирүүлсэн аж ахуй нэгжийг тендерт шалгаруул гэж Үнэлгээний хороонд хууль бус үүрэг өгч, албаны эрх мэдэл буюу тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас ..........д 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:  Шүүгдэгч Хэрэйд Рагчаабазарын ..........ыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд 247,000,203 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Шүүгдэгч ..........ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..........д оногдуулсан 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолохыг дурдаж, 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........аас 247,000,203 /хоёр зуун дөчин долоон сая хоёр зуун гурван мянга/ төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж,

Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо Дилав хутагт Жамсранжавын гудмын ..........дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах, өөрчлөхийг хориглох хяналтын прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн 1834000780003 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлаж дүгнэлт өгөөгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн, мөн тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн бөгөөд шүүгдэгч ..........ыг гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт байхгүй байхад түүнд ял оногдуудлсан тул шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэн гомдол гаргаж байна.

1.Шийтгэх тогтоолын Тодорхойлох нь хэсэгт шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав гэжээ. Гэтэл 4 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар талд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1005 дугаар шүүгчийн захирамжын заалт биелэгдсэн эсэхийг шүүх харж дүгнэлт өгөөгүй, тус шүүгчийн захирамж биелэгдээгүй. Тус шүүгчийн захирамж гарч хэрэг прокурорт очсоноос хойш хийгдсэн гэх ажиллагааг хуудсаар нь дурьдвал:

ХХ-117 талд Мөрдөгчийн санал 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" .

ХХ-119 тал Прокурорын тогтоол 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Д:04 "Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Мөрдөн байцаалтад буцаах тухай " ХХ-122 -129 талд хохирогч, иргэний нэхэмжлэгчийг томилох, тогтоох эрх , үүрэг болон мэдүүлэг авсан тэмдэглэл байдаг.

ХХ-130 талд гэрч Ч...........г 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байцаасан тэмдэглэл

ХХ-133-134 талд хэргийн материал танилцуулсан.

ХХ-139 тал 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Д:65 дугаар яллах дүгнэлт ингээд хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Эндээс харахад 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1005 дугаар шүүгчийн захирамжын заалт биелэгдээгүй буюу хэргийн хугацаа сунгасан болон нэмэлт ажиллагаа хийлгэх тухай прокурорын тогтоолууд л хэрэгт авагдсан байдаг.

2.2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 99 дугаартай яллах дүгнэлт нь 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар яллах дүгнэлтэй яг адил хуулж бичсэн байх бөгөөд нэмж бичсэн зүйл гэвэл иргэний нэхэмжлэгч, хохирогчийг тогтоосон атлаа яллах дүгнэлтэд 2 хохирогч 2 иргэний нэхэмжлэгч байгаа билээ.

3.Анхан шатны шүүх нь ... орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд 247,000,203 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн атлаа Шийтгэх тогтоолын 5-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........аас 247,000,203 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар заажээ. Хохирлыг ямар үндэслэлээр шүүгдэгчээс гаргасан нь ойлгомжгүй. 2 дугаар хавтаст хэргийн 229-232 дугаар талд Иргэний хариуцагчаар ..........ийг тогтоосон өгөөд тайлбар мэдүүлгээ өгсөн байдаг мөн яллах дүгнэлтийн 19-д Иргэний хариуцагч ..........ийн мэдүүлэг гэж яллах баримтаар авагдсан байхад шүүх нь иргэний хариуцагчийн талаар шийтгэх тогтоолд ямар нэгэн дүгнэлт өгөлгүйгээр ..........аас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ХХ-3- 143 талд Төв аймгийн .......... сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлд гаргасан дүгнэлт, ХХ-3-147 талд ... барилга угсралтын ажилд хийсэн дүгнэлтүүдэд “.........." ХХК нь 7 удаагийн гүйцэтгэлээр 514,750,000 төгрөгийн санхүүжилт авсан байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш харин шинжээчийн дүгнэлтээс харахад хийсэн ажил авсан санхүүжилт хооронд гарсан төлбөрийн тооцоо байдаг Энэ мөнгийг авсан эзэн болох " .........." ХХК нь иргэний хариуцагчаар мөрдөн байцаалтын шатанд татагдсан бөгөөд яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримтаар авагдсан байгаа. Иймд тус хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол биш билээ.

4.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт буюу яллах дүгнэлтэд дурьдсан гэрч нарын мэдүүлгээс харахад: хх-3-11 тал гэрч Ч.Буджав ... .......... ямар нэгэн үүрэг даалгавар өгч байсан зүйл байхгүй ... гэж, гэрч Б.Бямбацогт ... Тендерийн хорооны хурал дээр Ч........... энэ компанийг сонгоё гэсэн зүйл хэлээгүй, ... .......... энэ компанийг сонгоё гэсэн зүйл яриагүй. ... Энэ компанийг ер нь бол бүгдээрээ ярилцаж байгаад шийдсэн ... хурлын өмнө ... хурлын дараа энэ компанийг сонгоорой гэсэн яриа гараагүй гэж. хх-2-238-239 Гэрч Д.Орхонтуяа ... Тендерийн хорооны хурал дээр болон хурлаас өмнө .......... үүрэг өгсөн зүйл байхгүй. ... ".........." ХХК-ийг сонго гэж нөлөөлсөн зүйл байхгүй гэж 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хурал дээр хэлж байсан билээ. Гэтэл ..........ыг ямар баримтаар гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй бөгөөд хэрэгт хийвэл зохих шалгавал зохих олон зүйлийг шалган тогтоогоогүй билээ. Жишээ нь Иргэний хариуцагч байгууллагын талаарх мэдээллийг шалган тогтоогоогүй, тус компани нь улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, аль эсвэл хасагдсан эсэх, ..........нь өв залгамжлах эрхтэй эсэхийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй.

5.Барилга юунаас болоод баригдахаа байсан хх-3-130 дугаар тал Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн "Барилгын угсралтын ажлыг түр зогсоох тухай" акт байдаг тус актын дагуу ямар ажил хийж гүйцэтгэсэн талаар шалган тогтоогоогүй. Мөн хэрэгт тус тендерийг хүчингүй болгосон гэх баримт авагдаагүй зэргээс харахад үнэлгээний хороог байгуулахдаа А-3 сертификатгүй хэдэн хүнийг томилсон талаар шалган тогтоогоогүй. Хэрэгт цугларсан нотлох баримт болон гэрч хохирогчийн мэдүүлгээс үнэлгээний хороог байгуулахдаа "А-3 сертификатгүй" хүмүүсийг томилж, шаардлага хангахгүй материал ирүүлсэн аж ахуйн нэгжийг тендерт шалгаруул гэж үнэлгээний хороонд хууль бус үүрэг өгч, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулж ашиглаж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнд онц их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч .......... давж заалдах гомдолдоо: ....Тус сумын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах зорилгоор /250 хүүхэд гэрээр хүмүүжүүлж байсан/ 100 хүүхдийн цэцэрлэг бариулахаар 4 жил хөөцөлдсөн. 100 хүүхдийн цэцэрлэг бариулах эрх 2015 онд шилжиж ирсэн. Аймгийн засаг даргын захирамжийн дагуу Тендерийн хороог аймгийн Худалдан авалтын газар, Хөгжлийн бодлогын газарт мэдэгдэж, ажлын чиг үүргийн дагуу Засаг даргын орлогч ..........г тендерийн хорооны даргаар, бусад гишүүдийг төрийн албан хаагчдаар суманд байгаа нөхцөлд тулгуурлан томилсон. Тендерт Засаг даргын орлогч .......... ..........ийг оруулах саналтай өрөөнд орж ирсэн. Бусад компаниудыг татан оролцуулах аймгийн холбогдох газар, хэлтсүүдтэй уялдаа холбоотой ажиллах талаар сануулж удирдлагаар хангаж ажиллаж байсан. Тендерийн хуралд миний бие оролцоогүй бөгөөд аль нэг гишүүнд шахалт дарамт өгөөгүй. Тендерийн хурал болж “..........” компани хамгийн бага үнийн саналаар ялж гэрээ байгуулах талаар ярьж байсан. Гэрээг 14 хоногийн дараа байгуулсан. Миний хувьд Засаг даргын орлогч .......... нь өөрт оногдсон үүргээ гүйцэтгэж чадаагүй, өөрийн хийх ёстой ажлаа бусдад нялзааж, хариуцлагаас мултарч байна гэж үзэж байна. Гэмт харгийн улмаас хохирол учруулаагүй бөгөөд санхүүжилтийн мөнгийг ажил гүйцэтгэгч иргэний хариуцагчаар татагдсан .......... буюу “..........” ХХК авсан болох нь тогтоогдсон . Тиймээс надаар хохирол төлүүлхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

.......... нь 1992 оноос 2016 он хүртэл тасралтгүй 24 жил төрийн удирдах албанд ажилласан. Санхүү албаны дарга, Ерөнхий нягтлан, Татварын улсын байцаагч, Засаг дарга зэрэг ажлуудыг хариуцлагатай гүйцэтгэж ирсэн.  .....Миний бие элэг цөсний өөрчлөлттэй, элгэн дээр уйланхайтай, нойр булчирхай том, зүрхний хэм алддагддаг өвчтэй болсон байдаг....гэм буруугаа ойлгож байна. Оногдуулсан хорих ялыг өөрчилж торгуулийн болон бусад ялаар сольж өгнө үү гэжээ.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах гомдолдоо: ....Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэл, дүгнэлтийг эс зөвшөөрч, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсгүүдэд заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрүүтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх дор дурьдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүсэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

 

Өмгөөллийн үндэслэл.

Нэг. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрүүтэй гэх үндэслэлийн тухайд:

 

1.Шүүх ..........ыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу апбан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн атлаа материаллаг хууль болох 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1 дүгээр зүйлийн 72.1.2-т "хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй" гэж заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүхий байхад хуулийн дээрх заалт, шаардлагыг хэрэгжүүлээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлийг бүрдүүлж байна. Учир нь гэмт хэрэг гарах үеийн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлд заасан "гэмт хэргийн ангилал'-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг "хүндэвтэр" гэмт хэргийн ангилалд хамаардаг. Улсын Дээд шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаар тогтоолын 2-т : "Энэ зүйлийн 72.1-д заасан "эрүүгийн хариуцлагад татаж болохгүй" гэдэгт шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд ...байцаан шийтгэх ажиллагааны /...мөрдөн байцаалт явуулах, шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх г,м/ алийг ч ойлгоно." гэжээ. Нөгөөтэйгүүр,  УДШ-ийн энэхүү тогтоолын 3-т "Эрүүгийн хариуцлагад татах хугацаанд гэмт хэрэг гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаа хамаарах"-аар тогтоосон.

..........ыг нэгэнт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангиар гэм буруутайд тооцсон бол хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг "шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалтаар шийдвэрлэх ёстой болохоор Эрүүгийн 2002 оны хуучин, 2015 оны шинэ хуулиудын ерөнхий, тусгай ангийн зохицуулалтыг хольж хутгаж хэрэглэх нь олон улсын болон үндэсний хүрээний хууль хэрэглээний жаяг, шаардлагыг хангахгүй гэж үзнэ.

Учир нь, Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1 дүгээр зүйлийн 72.1.2-т: "хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн" байхаар тогтоосон бол 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд 2 дахь хэсэгт "...гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл хугацаагаар тогтоосон нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль" биш учраас хуулийн дээрх заалтыг буцаан хэрэглэх боломжгүй тул шүүгдэгчид холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1 дүгээр зүйлийн 72.1.2-т заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдэнэ гэж үзэж байна. Түүнчлэн, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар авч үзвэл, ..........ы холбогдсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дууссан ба хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 2 жил өнгөрсөн, нөгөөтэйгүүр," Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай" Улсын дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 11 дугаартай тогтоол тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 2 /хоёр/ жил орчмын дараа гарсан учраас тогтоолын үйлчлэлийн хугацааг хэдийгээс тооцох вэ гэдэг нь хууль хэрэглээний маш нарийн төвөгтэй асуудал мөн.

Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шийдвэрлэхдээ НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2-т "Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй. " гэснийг ч харгалзан үзэх ёстой. Энэ заалт ерөнхий агуулгаараа эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шийдвэрлэх асуудалтай холбогдож буйг сайтар тунгаан үзэх нь чухал байна.

2........... Засаг даргаар ажиллаж байхдаа тендер шалгаруулах Үнэлгээний хорооны хорооны дарга, гишүүдэд .......... суман дахь хүний нөөцийн дутмагшлаас шалтгаалан зарим нэг А-3 сертфикатгүй хүмүүсийг оролцуулан томилсныг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй. Түүнчлэн, тендерийн баримт бичгийн шаардлага хангахгүй материал ирүүлсэн аж ахуйн нэгжийг тендерт шалгаруул гэж Үнэлгээний хороонд хууль бус үүрэг өгсөн хэмээн үнэлгээний хорооны дарга асан, гэрч Ч...........гийн дан мэдүүлгийг үндэслэн түүнийг буруутгасан нь Үнэлгээний хорооны бусад дөрвөн гишүүд болох Б.Бямбацогт, .........., Ч.Буджав /А-3 сертфикаттай/, Д.Орхонтуяа нарын мэдүүлгээр үгүйсгэдэг. Тендерт аж ахуйн нэгж шалгаруулах асуудал нь зөвхөн Үнэлгээний хорооны даргын дангаар шийдвэрлэх асуудал гишүүдийн оролцоотой хамтын зарчмаар шийдвэрлэх тэдний эрх мэдлийн асуудал юм. Гэтэл бага үнийн саналтай ".......... ХХК-ийг тендерт шалгаруулсан, энэ асуудалд Засаг даргын саналыг харгалзсан гэдгээр зөвхөн түүнийг гэмт хэрэгт холбогдуулах үндэслэлгүй, Энэ нь Засаг дарга болон Үнэлгээний хорооны дарга, гишүүдийн мэдлэг, чадвар, туршлага сул, тендерийн хорооны гишүүнээр томилох хүний нөөц тухайн суманд дутмаг байнаас шалтгаалсан ажлын хариуцлагын асуудал байхад Засаг дарга асан ..........ыг гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр, тендерийн баримт бичгийн шаардлага хангасан материал хүлээн авч шалгаруулах  албан   үүргээ   биелүүлээгүй   Үнэлгээний   хорооны   дарга  асан Ч...........гийн мэдүүлгийг Засаг дарга асан ..........ы эсрэг нотлох баримт болгон ашигласан нь хуульд нийцээгүй, тэдний хооронд илтэд ашиг сонирхлын зөрчил үүссэн. Учир нь, Авилгатай тэмцэх газраас тухайн хэрэг үүсгэн шалгах үед Р........... өөрийн хийх ёстой үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруугаа бусдад хамаатуулахын тулд Засаг дарга асан ..........ыг ".........." ХХК шалгаруулах чиглэл өгсөн мэтээр мэдүүлсэн байж болзошгүй. Өөрөөр хэлбэл .......... үнэлгээний хорооны гишүүдэд болон хуралд дээр биш, зөвхөн үнэлгээний хорооны даргад дээрх чиглэлийг өгсөн гэж авагдсан тул ашиг сонирхлын зөрчилтэй дан ганц гэрчийн мэдүүлгээр гэм буруутайд тооцох үндэслэлгүй бөгөөд гэрч Р...........гийн дээрх мэдүүлгийг дэмжих бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй. Авилгын эсрэг хуулийн 3.1.3-т "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгоно гэж томъёолсон. Тэгвэл, .......... хүний нөөцийн байдлаас шалтгаалан тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүдэд А-3 сертфикатгүй хүмүүс оролцуулан томилсон үйлдэл нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго агуулсан, хийх ёсгүй үйдэл хийсэн асуудал огтхон ч биш.

Тендерийн баримт бичгийн шаардлага хангахгүй материал ирүүлсэн аж ахуйн нэгжийг тендерт шалгаруул гэж үүрэгдсэн нь нотлогдвол хийх ёсгүй үйлдэлд тооцож болох хэдий ч тэр нь албаны эрх ашгийн төлөө юу, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгын төлөө юу гэдгийг нарийвчлан тогтоогдоогүй. Шаардлага хангасан материал ирүүлсэн аж ахуйн нэгжийг тендерт шалгаруулах нь Үнэлгээний хорооны дарга, гишүүдийн хамтын зарчмаар шийдвэрлэх эрх хэмжээний асуудал мөн бөгөөд сумын Засаг дарга зөвхөн Үнэлгээний хорооны даргад чиглэл өгснөөр шийдвэрлэгдэх асуудал биш болно. Гэтэл бусдын хууль бус үүргийг гүйцэлдүүлж хийх ёсгүй үйлдэл хийсэн, нөгөөтэйгүүр үүрэгт ажлыг шаардлагын дагуу гүйцэтгээгүй, өөрөөр хэлбэл, хийх ёстой үйлдлийг хийхгүй байсан Хорооны дарга, гишүүдийг тухайн хэрэгт холбогдуулан гүйцэд шалгаагүй нь Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

3.Тендерт шалгарч барилгын ажил гүйцэтгэсэн ".........." ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан атлаа тухайн компанийн төлөөлөгчийг шүүхэд ирүүлээгүй, компанид хохирол төлбөр хариуцуулаагүй орхигдуулсан нь хуульд нийцээгүй.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд хохирол учирсан нь үнэлгээний хороог байгуулсан Засаг дарга, түүнчлэн, шаардлага хангахгүй материал хүлээн авч шалгаруулсан тус хорооны дарга гишүүдийн үйлдэлтэй бус, харин барилга барих зөвшөөрөлгүй атлаа шаардлага хангахгүй өөр компанийн хуурамч материал бүрдүүлж өгсөн, барилгын зургийг дур мэдэн өөрчилж 1 дүгээр давхрын угсармал хучилтыг дур мэдэн цутгамлаар сольж технологийн алдаа, үргүй зардал гаргасан гүйцэтгэгч ".......... ХХК-ийн /захирал агсан С.Болормаа, тухайн үед барилгын менежер /даамал/-ээр ажиллаж байсан ........../ үйл ажиллагаатай шууд холбоотой болох нь гэрч Ч.Тунгалаг, Ц.Батхуяг, А.Зоригоо, Ч.Цэдэнбал нарын мэдүүлэг, барилга угсралтын ажилд хийсэн дүгнэлтээр тогтоогдож байхад тус санд учирсан хохирлыг зөвхөн Засаг дарга асан ..........д хариуцуулсан нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

4.Хэргийг прокурорт буцаах тухай 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1005 дугаартай шүүгчийн захирамжийн зарим заалт, тухайлбал, ...хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирлыг Үнэлгээний хорооны гишүүд болох Ч..........., ..........нар хариуцах, гэмт хэрэгт холбогдолтой эсэхийг шалгах шаардлагатай байна" гэсэн заалт хангагдаагүй, хохирлын үнэлгээний дүгнэлтүүд зөрүүтэй.

5.Шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэхдээ одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй, Орон нутгийн хөгжлийн сангийн хохирлыг улсын орлогод оруулахаар заасан, тодорхой албан тушаал эрхлэх /Засаг дарга/ эрхийг хасахаар байхад нийтийн албанд томилогдох эрхийг хассан нь хуульд нийцээгүй.

6.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч ..........д бүхэлд нь хариуцуулсан нь үндэслэлгүй бөгөөд тухайн хохирол учирахад хамаарал бүхий Үнэлгээний хорооны дарга, гишүүд Ч..........., ..........нарт холбогдох хэргийг 2002 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа ..........ы үйлдэл холбогдлыг мөн хуулийн дээрх үндэслэлд хамааруулаагүй, ялгамжтай авч үзсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцээгүй. Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч ..........д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэлт болгож байна.

 

Хоёр.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн , үндэслэлийн тухайд

1.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн өмгөөлөгч санал болон торгох ял оногдуулахыг санал болгосон прокурорын дүгнэлтийг хэрхэн няцаан үгүйсгэсэн хийгээд ".........." ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан атлаа компаний төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, хохирол төлбөр хариуцуулаагүй шалтгаан үндэслэлийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан "шүүхийн шийдвэр нь хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй" гэх буюу шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байна.

2.Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанаас хойш 7 жил өнгөрсөн хугацаанд эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд өөрчлөгдөж, энэ талаарх УДШ-ийн тайлбар зөрчилдөөнтэй гарсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгдэгч элэг цөс өөрчлөлттэй, элгэн дээр уйланхайтай, нойр булчирхай томорсон, зүрхний пульс өндөр зэргээр эрүүл мэндийн байдал нь илтэд доройтсон, төрийн хариуцлагатай албан тушаал он удаан жил эрхэлсэн, төрийн одон, медалиар удаа дараа шагнагдаж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх "онцгой нөхцөл"-д тооцогдохоор байхад шийтгэх тогтоолд "эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй" гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй.

Иймд өмгөөлөгч миний давж заалдсан гомдолд дурьдсан үндэслэлүүд, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал гүйцэд тогтоогдоогүйг харгалзан ..........д холбогдох Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчид холбогдуулан зүйлчилсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох, боломжгүй гэж үзсэн тохиолдолд дурьдсан үндэслэлээр түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Н.Цэнгэлбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч .......... тус шүүх хуралд гаргасан тайлбартаа: Сумын хөгжлийн төлөө явж байгаад ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралд гаргасан саналдаа: Үнгэлгээний хороонд .......... нөлөөлсөн гэдэг нь тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл муутай гарсан. Хэрэв хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй гэвэл ..........д торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх тус шүүх хуралд гаргасан саналдаа: Хохирлыг ..........тэй хуваагаад төлж болохоор байхад ингэж шийдвэрлээгүй. ..........ыг гэм буруутай гэж үзвэл хорих ялыг өөрчилж торгуулийн ялаар сольж өгнө үү гэв.

           

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ..........д холбогдох 1834000780003 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

  Шүүгдэгч .......... нь Төв аймгийн .......... сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх үнэлгээний хороог байгуулахдаа “А-3 сертификатгүй" хүмүүсийг томилж, улмаар тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг хангахгүй материал ирүүлсэн аж ахуй нэгжийг тендерт шалгаруул гэж Үнэлгээний хороонд хууль бус үүрэг өгч, албаны эрх мэдэл буюу тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ..........гийн: 2014 онд .......... сумын төвд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер .......... суманд зарлагдаж уг тендерт “..........” ХХК нь шалгарч барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Миний санаж байгаагаар 2015-2016 онуудад барилгын ажил зогсонги байдалд орсон ба ямар учраас энэ барилгын ажил зогсонги байдалд орчихов оо гээд сураглаж үзтэл гүйцэтгэгч компани нь барилга барих зөвшөөрөлгүй байж уг барилгыг барьж эхлүүлж зургийн дагуу бариагүйгээс болж 2-3 удаа буцааж нураан ахин бариулсан байдаг. Гүйцэтгэгч “..........” ХХК нь санхүүжилтийг 100 хувь аваагүй ч 70 орчим хувийн санхүүжилтийг авсан боловч санхүүжилтийн хэмжээний барилга угсралтыг хийж гүйцэтгээгүй орхисон. Ингээд дутуу үлдээсэн балгасыг босгохоор 2018 онд дахин тендер зарлаж “Их даян бүүвэй” ХХК барилгыг ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэж өгсөн.” /хх-ийн 204-209/,

Гэрч Ч...........гийн: “...ийм байдлаар тендерийн ажил явуулж болохгүй талаар засаг дарга ..........д хэлэхэд наад компаниа заавал оруул би өөрөө дараа нь зохицуулна, болно гээд байсан. Битүүмжилсэн баримт материал байгаагүй. .......... нь ингэж хурлын протокол бичих үүрэг өгсний дагуу ийм ажил хийсэн, энэ барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах “Үнэлгээний хороо”-г сумын засаг дарга .......... захирамж гаргаж намайг үнэлгээний хорооны даргаар томилж байсан. Харин нарийн бичгийн даргаар .........., гишүүд .........., .........., Б.Бямбацогт /сумын Засаг даргын Тамгын газрын интернэт мэдээллийн ажилтан/ зэрэг хүмүүсийг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга, гишүүдээр томилж албажуулж байсан. Ингээд намайг үнэлгээний хорооны даргаар томилсон шийдвэр гарсныг мэдээд сумын засаг дарга ..........д би хэлэхдээ ”...намайг яагаад Үнэлгээний хорооны даргаар томилж байна вэ би A-3 сертификатгүй шүү дээ болох юм уу гэхэд худалдан авах тухай хуулиараа сумын Засаг даргын орлогч дарга Үнэлгээний хорооны дарга байдаг юм тийм учраас чи Үнэлгээний хорооны даргаар томилогдож байгаа, би нарийн бичгийн даргаар ..........ийг томилсон байгаа. Энэ хүн А-3 сертификаттай туршлагатай хүн учраас чамд зааварлаад чиглүүлээд явчихна гэж хэлж байсан. Одоогийн байдлаар “..........” ХХК 512 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байтал хийгдсэн барилгын ажил нь мөнгөн дүндээ яагаад ч хүрэхээргүй дутуу орхисон байгаа. “..........” ХХК нь үүнийгээ тайлбарлахдаа санхүүжилт цаг хугацаандаа олгоогүйгээс болж барилгын ажил зогсоод байгаа гэж тайлбарладаг. Харин бидний зүгээс хариуд нь та нар авах ёстой санхүүжилтээ авчхаад барьчихсан байгаа барилга чинь энэ мөнгөн дүндээ хүрхээргүй байна шүү дээ ямар ч хүний нүдээр харсан хүрэхээргүй байна гэхэд та нар яаж мэдэх вэ дээ би холоос тээврийн зардал хийж олон хүний цалин хөлс, хоол хүнсийг олгож байна гэх зэргээр шалтаг тоочдог, засаг дарга .......... “..........”т ХХК-ийг өөрөө олж ирээд энэ компанийг тендерт шалгаруул хамгийн сайн тендерийн баримт бичиг ирүүлсэн нь “..........” ХХК байна “..........” ХХК болон “Хангай констракшн” ХХК-ууд материалаа ирүүлсэн боловч шаардлага хангахааргүй материал ирүүлсэн байна гэж хэлж байсан. Сүүлд сонсоход “..........” ХХК нь “..........” ХХК-ний захирал С.Болормаагийн аав ..........ийн төрсөн хүү нь болох С.Баттөрийн компани гэдгийг мэдсэн. Үнэлгээний хорооны гишүүд бид ч гэсэн хуулийн дагуу тендерийг зохион байгуулаагүй гэж үзэж байгаа. Учир нь хууль эрх зүйн мэдлэг дутуу, урьд өмнө нь ийм төрлийн тендерт оролцсон туршлага байхгүйгээс болж баримт материалын шаардлага хангаагүй компанийг шалгаруулах зөвлөмж хүргүүлж ажилласан нь бидний буруутай зүйлээс боллоо. Мөн засаг дарга ..........ы зүгээс хэлэхдээ энэ компанийг л шалгаруул, та нар юугаа мэддэг юм, миний олоод ирсэн мөнгийг та нар шийд гэж тушаасан. Тендерийг хүчингүй болгож дахин зарлах гэхээр хугацаа байхгүй санхүүжилт буцаан татагдах учраас аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байгаа.” /1 хх 17-18, 26-27/,

”Тиймээ би танд энэ мэдүүлгийг өгч байсан. Миний хэлж мэдүүлсэн зүйл үнэн зөв. Шүүхийн хэлэлцүүлэгт тендерийн хорооны үйл ажиллагаа явагдаж байхад юм уу аль эсвэл “..........” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэх гэж байхад юм уу гэж асууж байсан. Тэр үед бол .......... дарга тендер зарлагдахаас өмнө надтай өөрийнхөө албан өрөөнд уулзахдаа тендер сонгон шалгаруулалтад “..........” гэх компани материал ирүүлнэ, үүнийг л сонгон шалгаруулаарай гэж хэлсэн. Тэр үедээ .......... гадаад улс руу явах гэж байсан учраас надад урьдчилж хэлж байгаа шүү гэдгийг хэлж байсан. Ингээд тендерийн материал хүлээж авах үед ..........“..........” ХХК болон “..........” ХХК-ийн материалыг хамт өгч байсан. ..........ХХК нь ..........ийн хүү Баттөрийн компани юм байна лээ. Түүнээс тендерийн материал задалж байх үед бол “..........” ХХК-г шалгаруул гэж бол хэлээгүй шүү. Урьдчилж “..........” ХХК-г шалгаруулна шүү гэдгийг хэлсэн байсан. Ингээд л тендер зарлаад тендерийн баримт бичиг хүлээж авах үеэр “..........” ХХК нь материал ирүүлсэн байсан. Намайг дарамталсан зүйл бол байхгүй ээ. Манайд архи уухдаа болон архи уухаасаа өмнө нь чи л ганцаараа миний эсрэг мэдүүлэг өгчээ, би сум орон нутгийг өөд нь татах гэж л хичээсэн, чи бид 2 идээд уусан зүйл байхгүй гэж хэлж байсан. Харин архи уухдаа надаар өргөдөл гэх зүйлийг бичүүлж авсан нь ятгалгадаа орох уу үгүй юу мэдэхгүй байна." ,   

Гэрч Б.Бямбацогтын: "...би энэ барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Би ТБОНӨХБАҮ худалдан авах тухай хуулийн талаар огт ойлголт байхгүй ээ. Мөн А-3 сертификат гэж ямар ч зүйл байдаг талаар мэдэхгүй. Тухайн үед сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Саранцэцэг дарга хэлэхдээ чи Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байгаа зураг авах чиглэлийн зүйлээ л хариуц гэсний дагуу тендерт материал ирүүлсэн компанийн зургийг бэхжүүлэн авч байсан.” /1 хх 30-31/,

Гэрч Ч.Тунгалагийн: “...барилгын зургийг манай компани хийж гүйцэтгэсэн. 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тухайн үеийн Төв аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Хүрэлбаатар, мөн аймгийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн улсын байцаагч Батхуяг, Засаг даргын тамгын газраас нэг хүн явсан нэрийг нь санахгүй байна. Эдгээр хүмүүстэй хамт барилгын ажлын гүйцэтгэлийг шалгах комисст орж ажилласан. Ингээд .......... суманд баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын угсралтын ажилтай танилцаж зургийн дагуу баригдаж байгаа эсэхийг нь шалгахад технологи зөрчиж буюу зургийг дур мэдэн өөрчилж 1 дүгээр давхрын угсармал хучилтыг дур мэдэн цутгамлаар солихдоо технологийн алдаа гаргаж хучилт нь нурахад бэлэн хотойлт өгсөн байсан болохоор комиссоос хучилтыг буулгаж зургийн дагуу болгож өөрчлөх шийдвэр гаргасан.” /1 хх 103/,

Гэрч Ц.Батхуягийн: “...ажлын хэсэг .......... суманд баригдаж байсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын явцтай танилцахад уг барилгыг гүйцэтгэгч компани болох “..........” ХХК нь зохиогчийн зөвшөөрөлгүйгээр зураг төслийн зарим хийцийг өөрчлөн стандартын шаардлагад нийцүүлээгүй гүйцэтгэсэн байсан учир Улсын байцаагчийн угсралтын ажлыг түр зогсоох, зөрчлийг арилгах тухай акт тогтоосон. Угсралтын явцад хучилтын хавтан нь зураг төсөл дээрээ угсармал бетон хавтан гэж төлөвлөсөн байсан. Газар дээрээ цутгамлаар гүйцэтгэсэн байсан. Барилгын тулаасыг технологийн дагуу хийгээгүйгээс нийт цутгасан хучилт доош хотойсон байсан учраас технологийн дагуу барилгын ажлыг хийлгүүлэхээр 1-2 давхрын хоорондох хучилтын хавтанг буулгах шаардлага тавьж зургийн дагуу гүйцэтгэх гэсэн актыг тавьж “..........” ХХК-ний захирал ..........гэх хүнд өгч өөрийнх гарын үсгээр баталгаажуулсан.” “ /1 хх 104/,

Гэрч А.Зоригоогийн: "...ажлын хэсгийн удирдамжийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр .......... суманд очиж ажиллахад гүйцэтгэгч компани нь хийх 220 гаруй сая төгрөгийн ажлыг хийсэн байсан. Энэ талаар ажлын хэсэгт хамт ажилласан мэргэшсэн төсөвчин Б.Болормаа, Д.Цогтсайхан мэргэжлийн хяналтын барилга техник улсын байцаагч Ц.Батхуяг нар газар дээр нь тооцон бодит үнэлгээг гаргаж ирсэн. Миний зүгээс худалдан авах ажиллагаа нь хууль журмынхаа дагуу явагдсан уу үгүй юу гэдэгт хянан шалгах чиглэлээр ажиллахад шалгаруулалт хууль журмынхаа дагуу явагдаагүй гэсэн дүгнэлтийг нь гаргаж тухайн үед засаг даргаар нь ажиллаж байсан .......... болон Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан гарын үсэг зуруулсан байгаа. Ингээд 2018 онд тухайн барилгыг ашиглалтад оруулах зорилгоор Төв аймгийн ИТХ-ын 2018 оны 8 дугаар хуралдааны 4 дүгээр тогтоолоор .......... сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх хөрөнгө оруулалтыг баталж өгсөн. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/319 дугаар захирамжаар тус цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 5 гишүүнтэйгээр байгуулсан байдаг. Үнэлгээний хорооны даргаар ажилласан Ч........... гэх хүн надад хэлэхдээ Сумын засаг дарга .......... захирамж гаргаж томилсон байгаа. Надад А-3 сертификат байхгүй, худалдан авах ажиллагааны талаар хууль мэдэхгүй байхад томилсон гэдгийг л хэлсэн. Дээрх илэрхий зүйлүүдээс .......... нь Үнэлгээний хороог байгуулахдаа хууль журмын дагуу байгуулаагүй.” /2 хх 143-144/,

Гэрч ..........ийн: “...Би энэ хуулийн талаар огт мэдлэггүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Намайг яагаад нарийн бичгийн даргаар томилсон талаар мэдэхгүй байна. Би бодохдоо намайг урд өмнө нь тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагчаар ажиллаж байсан болохоор мэдлэг чадвартай гэж бодож нарийн бичгийн даргаар томилсныг үгүйсгэхгүй. Тухайн үедээ би Засаг даргын орлогчид зав чөлөөгүй ажилтай, бие муутай, тэглээ ч энэ хуулийн чинь талаар мэдэх зүйл байхгүй шүү дээ гэдгийг хэлж байсан хэдий ч намайг нарийн бичгийн даргаар томилсон захирамж нь гарсан байсан. Би тендерт үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон л болохоос биш ямар эрх, үүрэгтэй юу хийх талаараа мэдээгүй л оролцсон. Тэгээд ч энэ тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд огт оролцоогүй. Ирүүлсэн гэх материалыг задалж үзээд байгаа зүйлсийг нь тэмдэглэл болгож л бичиж байсан. Мөн тендерийн бичиг баримтыг боловсруулах үед нь байгаагүй ямар ч тендерийн баримт бичиг боловсруулсан талаар бол би ч өөрөө мэдэхгүй байна. Би тендерийн бичиг баримтыг боловсруулахад оролцоогүй ээ. Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Ч........... л мэдэх байх. Юуг нь үнэлж шалгаруулсан талаар надад мэдэх зүйл алга байна. Үнэнийг хэлэхэд би энэ талаар мэдэх зүйл байхгүй байна. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга л гэсэн нэртэй болохоос биш энэ тендер сонгон шалгаруулалтад оролцоогүй гэж ойлгож болно. Би үнэлгээний хорооны гишүүдийн боловсруулсан тендерийн баримт материалтай танилцсан удаа байхгүй. Ямар материал боловсруулж ямар шаардлага хангаж ирүүлэх ёстой гэдгийг нь мэдээгүй.” /1 хх 28-29/,

Гэрч Ч.Цэдэнбалын: “...Тухайн үед аймгийн засаг даргаар ажиллаж байсан Д.Баярбат нь хуульд заасны дагуу .......... суманд 100 хүүхдийн ортой барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг манай сумын засаг даргад шилжүүлсний дагуу сумын засаг дарга .......... үнэлгээний хороо байгуулан тендер шалгаруулалтыг зохион байгуулж байсан. Тендерт 3 компани оролцсон гэдгийг мэдэж байгаа боловч ямар компани оролцсон талаар мэдэхгүй байна. Энэ 3 компаниас хамгийн сайн үнэлэгдсэн “..........” ХХК нь шалгарч барилгын ажлыг эхлүүлээд нэлээд хурдтай явж байснаа 2016 ондоо барилгын ажил удааширч явагдахгүй байхаар нь ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд 1 дүгээрт гүйцэтгэл нь зургийнхаа дагуу явагдаж байна уу, ямар үе шатандаа явж байгаа талаар хяналт шалгалт хийлгүүлье гэсэн шийдвэрт хүрсэн. Үүний дагуу Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас Батхуяг гэх залуу болон өөр нэг хүнтэй ирж шалгаж үзээд барилгын ажил зургийн дагуу явагдаагүй учраас суулт өгсөн байна гээд 2 дугаар давхрын тааз хэсгийг нураалгахаар болж гүйцэтгэгч компани нураагаад шинээр даацын нуруу тавьж зургийнх нь дагуу болгосон. Үүний дараагаар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс Төв аймгийн засаг даргад хандан уг компанийн санхүүжилтийг зогсоолгох тухай хүсэлт гаргаж байсан боловч аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж дахин санхүүжилт олгож цааш нь барилгыг үргэлжлүүлэхээр болгосон. Энэ барилгын ажлыг “..........” ХХК нь нийтдээ 710 орчим сая төгрөгөөр хийж гүйцэтгэж ашиглалтад оруулж өгнө гэж гэрээ байгуулж байсан боловч дээрх мөнгөн дүнгийнхээ ихэнх хувийг нь санхүүжилтээр авчхаад одоог хүртэл барилгынхаа ажлыг дуусгаагүй орхиж төсвийн мөнгийг шамшигдуулсан асуудал гарсан. Гэхдээ энэ барилгатай ижилхэн барилга Төв аймгийн төвд 2015 онд ашиглалтад орж байсан ба тухайн барилгыг гүйцэтгэгч компани нь 1.1 тэрбум орчим төгрөгөөр хийж гүйцэтгэж байсан гэдэг." /1 хх 109-110/,

Гэрч Д.Орхонтуяагийн “...2015 онд Төв аймгийн .......... сумын засаг даргаар .......... гэх хүн ажиллаж байсан ба миний бие тухайн үед сумын засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Одоо миний санаж байгаагаар 2015 оны хавар шиг санагдаж байна, сумын Засаг даргын Тамгын газрын ажилчин, албан хаагч нарын хурал болж энэ хурлын үеэр засаг дарга .......... хэлэхдээ аймгаас хөрөнгө оруулалт хийж манай суманд 100 хүүхдийн ортой цэцэрлэг бариулахаар төсөв мөнгийг нь шийдвэрлэсэн байна, үүний тендер сонгон шалгаруулалтыг манай сум өөрсдөө хариуцаж хийхээр эрхийг нь шилжүүлсэн байна. Тийм учраас яаралтай тендер шалгаруулалтыг зохион байгуулах шаардлагатай байна гэдгийг хэлж байсан. Ямар ч байсан .......... ХХК нь хамгийн бага үнийн санал ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллага гэдгээр нь шалгаруулж Үнэлгээний хорооны зүгээс уг компанитай гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэж байсан юм. Гэхдээ миний зүгээс “..........” ХХК-ийн ирүүлсэн материалыг аймгийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж хянуулж үзэх нь зүйтэй байх гэх саналыг гаргахад үнэлгээний хорооны гишүүд дэмжиж үнэхээр тийм юм байна шүү, зохих газраар нь үзүүлчихэд буруутаад байх зүйл байхгүй ээ гэж ч хүртэл үнэлгээний хорооны гишүүд дэмжиж байсан юм. Харин “..........” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг аймгийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн эсэх, хүргүүлээгүй эсэх талаар мэдэж байгаа зүйл байхгүй байна. Ямар ч байсан Үнэлгээний хорооноос шалтгаалах зүйл дууссан учраас энэ асуудал шийдвэрлэгдсэн юм байна лээ. Гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлсэн “..........” ХХК нь барилгын ажлыг эхлүүлээд л явж байсан юм. Миний санаж байгаагаар үнэлгээний хороо 1 л удаа хуралдсан.” /2 хх 238-239/,

Гэрч ..........ы: “..2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тухайн үед Төв аймгийн засаг даргаар ажиллаж байсан Д.Баярбат нь хэд хэдэн төсөл арга хэмжээний эрхийг сумдын засаг даргад шилжүүлсний нэг нь манай суманд баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил байсан. Тухайн үед хэчнээн төгрөгийн санхүүжилттэй төсөл арга хэмжээ байсан талаар бол сайн санахгүй байна. Энэ эрх шилжигдэж орж ирсний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн А/50 дугаар захирамжаар Үнэлгээний хороог байгуулж Үнэлгээний хорооны даргаар засаг даргын орлогч Ч...........г, нарийн бичгийн даргаар төрийн бус байгууллагын гишүүн ..........ийг, гишүүдээр Ч.Буджав, Д.Орхонтуяа, Б.Бямбацогт нарыг томилж байсан юм. Би ..........ийг мэднэ. 1970-аад оны үед ..........ийн аав болон миний аавууд хоорондоо Төв аймгийн Угтаалцайдам суманд хөрш айлууд байсан. Тэр утгаараа ..........ийг танина.” /1 хх 24-25/,

 Гэрч Ч.Мөнхтуяагийн. “...би үнэлгээг 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн юм. Төсвийн аргаар л үнэлгээг хийсэн. Төсвийн аргад он, оны нэг ширхэг тоосгоны үнэ гэх мэт барилгын ажилд хэрэглэгдэж байгаа бараа материалуудын үнэ зэргийг нарийвчлан тусгасан байдаг болохоор төсвийн аргаар үнэлгээг хийж гүйцэтгэсэн.” /1 хх 107-108, 3 хх 41/,

Гэрч С.Гал-Эрдэнийн:  “...2014 оны 8 дугаар сараас 2015 оны 01 дүгээр cap хүртэл хугацаанд манай компани .......... сумын төвд Ахуй үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг тус сумын ЗДТГ-тай гэрээ байгуулан хийж дууссаны дараа Цэцэрлэгийн барилгын ажлын тендер сонгон шалгаруулалт явагдана энэ тендерт оролцоорой гэж тухай үеийн засаг дарга .......... хэлж байсан, манай компанийн зүгээс албан ёсны хүсэлт, материал бүрдүүлэн өгч оролцоогүй. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд манай компанийг тендерт албан ёсоор оролцсон мэтээр тусгасан байгаа нь энэ тендерийг хууль бусаар явагдсан байгааг нотолж байна. Миний гарын үсэгтэй үнийн санал хүргүүлсэн албан бичиг нь тухайн тендерт албан ёсоор оролцож байгаа хэрэг биш, үнийн саналаас гадна тендерт аж ахуйн нэгжийн хүсэлт, тухайн тендерийн материалыг худалдаж авсан санхүүгийн баримт зэрэг баримт материал бүрдүүлсний үндсэн дээр сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй. 2015 оны 5 дугаар сард Засаг даргаар ажиллаж байсан .......... дарга 350 сая төгрөгийн үнийн санал хийгээд өгөөч гэж байн байн утасдаж байгаад авсан." /1 хх 19-20/,

 “...манай компаниар бариулахыг хүссэн бол арай өөрөөр ярилцаж болохоор байсан. Харин над руу утсаар ярихдаа манай суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалт зарлагдах гэж байна энэ тендер шалгаруулалтад орооч үнийн саналаа өгөөч гэдгийг л надаас гуйгаад байсан. Цаад санаа зорилго нь юу вэ гэхээр уг ажлын гүйцэтгэгч нь тодорсон учраас цаашид тендерийн баримт материалд үнэхээр компаниуд оролцсон юм байна гэдгийг л харуулах зорилгоор үнийн санал авч байгаа юм байна гэж бодсон.” /3 хх 117-118/,

Гэрч ..........ийн өгсөн: “...одоо нийт 514 сая төгрөгийн ажил хийгдээд байгаа. 2 давхрыг нь барьж эхэлж байгаад хотойлт өгсний улмаас хотойлтыг арилгах зорилгоор нэг давхрын таазыг нурааж дахин шинээр барьсан, дахин ажил хийсний улмаас их мөнгө орсон. Би материалаа дутуу өгөөд дараа нь нөхөж өгсөн юм. "..........” ХХК нь барилгын засвар үйлчилгээ эрхэлдэг компани юм. Түүнээс барилга барих зөвшөөрөлтэй компани биш. Тухайн үедээ ч, одоо ч ялгаагүй барилга барих тусгай зөвшөөрлийг холбогдох газруудаас гаргаж аваагүй. "Болор цайз" ХХК-г туслан гүйцэтгэгчээр авч гэрээ байгуулан ажиллана гэсэн болохоор тендерт шалгарсан байх гэж үзэж байна. “Болор цайз” ХХК нь барилга барих тусгай зөвшөөрөлтэй компани юм. Барилга барих тусгай зөвшөөрөлгүй байхад яагаад тендерт шалгаруулсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан тендерийн материалыг бүрдүүлж өгсөн. Би урд өмнө нь ЭХТА-н 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан ба ингэж шийтгүүлэхээсээ өмнө “Баян-Өндөр инвест" ХХК гэж барилга барих зөвшөөрөлтэй компанитай байсан. Дээрх тендерт оролцохдоо “Баян-Өндөр” ХХК-ийн хийж гүйцэтгэж байсан ажлын туршлагын талаарх мэдээллийг тендерт оролцохдоо өгсөн юм.” /1 хх 22-23, 2 хх 150-151/,

“...Үүнийг би хийлгээгүй хийсэн талийгаач охин С.Болормаа надад тухайн үед хэлэхдээ би хүнээс төсөв материалын хуулбар аудитын баримт, татварын тайлан зэргийг олчихлоо тендерийн баримтдаа хавсаргаад өгчихье гэж хэлж байсан." /хх 191-192/,

 

Гэрч Б.Дагважамцын: “...100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхлэх үеэр засаг даргаар ажиллаж байсан .......... нь өөрийнхөө амьдардаг хуучны нэрээр талхны газар нэртэй байшингийнхаа засварыг хийж эхэлсэн. Нэг давхар ашиглагдахааргүй балгас болсон барилгыг өргөтгөөд 2 давхар болгоод одоогоор тэр байрандаа амьдарч байгаа ..........ийн барилгын ажил дээр ажиллаж байсан ажилчид ..........ы байшин дээр ажиллаж байна гэсэн сураг л сонсож байсан болохоос биш өөрийн нүдээр харсан зүйл байхгүй. Мөн сумын засаг даргын эзэмшилд байдаг ковш, хогны машин 2 ..........ы байшин дээр ажиллаад байна гэсэн хэл ам гарч байсан.” /2 хх 141-142/,

Гэрч Ч.Буджавын:  “Би 2010 онд Төв аймгийн Засаг даргын тамгын газарт архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж эхэлсэн юм. Би 2018 оны 7 дугаар сард ажлаасаа гарсан. Би А-3 сертификаттай байсан учраас тус тендерт орж байсан. Бид үнэлгээний хороонд тавуулаа ажиллаж байсан бид үнэлгээний хорооны хурлаар тендерт ирүүлсэн материалыг шалгаж үнийн саналаар бусдаасаа бага байсан учраас л миний хувьд тус компанийг сонгосон.” /3 хх 11-13/,

Гэрч Я.Бат-Ундралын өгсөн: “...Манайх хувийн байшингийнхаа өргөтгөлийн засвар үйлчилгээний ажлыг хийхдээ 2014, 2015 оны газар тариалангийн орлогоос хийж гүйцэтгэсэн байгаа. ...санаж байгаагаар 30-аад сая төгрөг болсон байх. Тухайн үедээ 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил дээр ажиллаж байсан хүмүүсийн нэг нь надтай ирж уулзаад бид энд ажиллах гэж ирсэн. Гэтэл мөнгө санхүүжилт орж ирээгүй ажил байхгүй, хоол ундны мөнгө байхгүй хэцүү байна үнэ хөлсөө тохироод хийх ажил байвал хийлгүүлээч танай дээврийн ажлыг хийж өгье гэхээр нь хүлээн зөвшөөрөөд үнэ хөлсөө тохироод хийлгүүлсэн.” /3 хх 94-95/ гэсэн мэдүүлгүүд,

“Эрх шилжүүлэх тухай” 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/152 дугаартай Төв аймгийн Засаг даргын захирамж /1 хх 60/,

2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Хангай констракшн ХХК-ний манай компани нь 2015 онд Төв аймгийн .......... суманд цэцэрлэгийн барилга барих тендерт албан ёсоор тендерийн бичиг баримт авах хүсэлт гаргаж оролцоогүй нь үнэн болно.” гэх албан бичиг /1 хх 33/,

2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот хурлын тэмдэглэл 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Төв аймгийн .......... сумын засаг дарга ..........ы “Үнэлгээний хороо байгуулах тухай" А/50 дугаартай захирамж /1 хх 61-64/,

 "Ажлын хэсэг томилох тухай” 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/558 дугаартай Төв аймгийн засаг даргын захирамж, ажлын хэсгийн дүгнэлт /2 хх 146-149/,

"Гэрээ байгуулах эрх олгох тухай" зөвлөмж /1 хх 66/, ".........." ХХК-ний албан бичиг /1 хх 68/, “.......... сумын цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ” /1 хх 71-74/,

 

2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн “Уваа Уул аудит” ХХК-ийн “...тооцоолсон үнэ цэнэ 267.747.969 /хоёр зуун жаран долоон сая долоон зуун дөчин долоон мянга есөн зуун жаран есөн төгрөг" гэх үнэлгээний тайлан /1 хх 35-57/,

Тендерийн баримт бичигт үзлэг хийсэн, хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1 хх 127, 2 хх 119/,

Төв аймгийн .......... сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын тендер зохион байгуулалтын арга хэмжээнд хийсэн дүгнэлт /3 хх 139-142/, Төв аймгийн .......... сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлд гаргасан дүгнэлт ” /3 хх 143-144/, Төв аймгийн .......... сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, угсралтын ажилд хийсэн дүгнэлт /3-р хх 147-148/,

Зууны мэдээ сонины хуулбар /3 хх 153/, Баян өндөр инвест ХХК-ний улсын бүртгэлийн лавлагаа /3 хх 158/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т заасны дагуу мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч ..........д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон байна.

Прокуророос шүүгдэгч ..........д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч ..........д холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа “Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлаж дүгнэлт өгөөгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн, мөн тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн бөгөөд шүүгдэгч ..........ыг гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт байхгүй байхад түүнд ял оногдуулсан тул шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэн дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү”,

Шүүгдэгч .......... “Гэмт харгийн улмаас хохирол учруулаагүй бөгөөд санхүүжилтийн мөнгийг ажил гүйцэтгэгч иргэн хариуцагчаар татагдсан .......... буюу “..........” ХХК авсан болох нь тогтоогдсон. Тиймээс надаар хохирол төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1992 оноос 2016 он хүртэл тасралтгүй 24 жил төрийн удирдах албанд ажилласан. Санхүү албаны дарга, Ерөнхий нягтлан, Татварын улсын байцаагч, Засаг дарга зэрэг ажлуудыг хариуцлагатай гүйцэтгэж ирсэн.  .....Миний бие элэг цөсний өөрчлөлттэй, элгэн дээр уйланхайтай, нойр булчирхай том, зүрхний хэм алддагддаг өвчтэй болсон байдаг....гэм буруугаа ойлгож байна. Оногдуулсан хорих ялыг өөрчилж торгуулийн болон бусад ялаар сольж өгнө үү”,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх “ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэл, дүгнэлтийг эс зөвшөөрч, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрүүтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх дор дурьдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчид холбогдуулан зүйлчилсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох, боломжгүй гэж үзсэн тохиолдолд гомдолд дурьдсан үндэслэлээр түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч ..........д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч .......... нь Төв аймгийн .......... сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх үнэлгээний хороог байгуулахдаа “А-3 сертификатгүй" хүмүүсийг томилж, улмаар тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг хангахгүй материал ирүүлсэн аж ахуй нэгжийг тендерт шалгаруул гэж Үнэлгээний хороонд хууль бус үүрэг өгч, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хангалттай нотлогдон тогтоогджээ.

Мөн үнэлгээний хороонд орсон гэрч нар А-3 сертификаттай байсан эсэх талаараа мэдүүлсэн байх тул дахин энэ талаар шалгах шаардлагагүй байна.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 19-07-020-23 дугаар актаар барилгын угсралтын ажлыг зөрчил арилгах хүртэл түр зогсоосон. /3хх-н 136-137/

Улмаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр барилгын угсралтын ажилд шалгалт хийж

- Ажлын талбай руу очих орц, гарцын шатыг бэхэлсэн, барилгын талбайд ажиллаж байгаа ажллагсад нь хамгаалалтын малгай, бусад шаардагдах нэг удаагийн хамгаалах хэрэгслээр хангах арга хэмжээ авсан,

- Батлагдсан зураг, төслийн дагуу стандартын шаардлага хангаагүй гүйцэтгэсэн цутгамал хучилтыг /15,0х12,5м/ буулган зурагт заасны дагуу 1 дүгээр давхрын угсармал төмөр бетон хучилтын хавтангийн угсралтын ажлыг холбогдох стандартын шаардлага ханган бүрэн гүйцэтгэсэн,

- Ажлын тэмдэглэлийн хөтлөлт, ил далд ажлын актын баталгаажилт хийгдэж байна гэсэн тул улсын байцаагчийн өмнөх 19-07-020-23 дугаар актыг цуцалж, барилгын угсралтын үйл ажиллагааг сэргээх тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 19-07-020-29 дугаар акт гарсан байна. /3хх-н 139/

Иймд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актын дагуу ямар ажил гүйцэтгэсэн талаар шалгаж тогтоогоогүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгэх нь тодорхой бус байх учир шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн хүсэлтийг хангаж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь процессын эрх зүйн хэм хэмжээний асуудал учир өмгөөлөгч Д.Гансүхийн давж заалдах гомдолд дурдсанчлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар шүүгдэгч ..........д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэрэгсэхгүй болгох хууль зүйн боломжгүй байна.

Мөн шүүгдэгч .......... холбогдох хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, түүний гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч ..........д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгчийн эрүүл мэнд, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу шүүгдэгч .........., түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын гаргасан “хохирлыг зөвхөн ..........д хариуцуулсан, оногдуулсан хорих ялыг торгох ял шийтгэл болгон хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хангаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хорих ялыг торгох ялаар солих нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэх хорыг хариуцан арилгах үүрэгтэй. .......... нь уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд 1-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг төлөөлж иргэний хариуцагчаар татагдсан этгээд мөн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 247,000,203 төгрөгийг шүүгдэгч ..........тай хувь тэнцүүлэн хуваан гаргуулж улсын төсөвт оруулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Түүнчлэн Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч ..........д 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар түүнийг уг гэмт хэргийг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 11.520.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан бөгөөд шүүгдэгч нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 06 сарын 23-ыг хүртэл нийт 44 хоног цагдан хоригдсоныг мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлэн тооцон хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

- 2 дугаар заалтын “Шүүгдэгч ..........ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Шүүгдэгч ..........ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,520,000 /арван нэгэн сая таван зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

- 3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......... нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж,

- 4 дүгээр заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..........д оногдуулсан 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолохыг дурдсугай” гэснийг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..........д оногдуулсан 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай” гэж,

- 5 дугаар заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........аас 247 000 203 /хоёр зуун дөчин долоон сая хоёр зуун гурван мянга/ төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 247,000,203 /хоёр зуун дөчин долоон сая хоёр зуун гурван мянга/ төгрөгийг шүүгдэгч .........., иргэний хариуцагч .......... нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулсугай” гэж тус өөрчлөлт оруулан,

- “6.Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо Дилав хутагт Жамсранжавын гудмын ..........дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах, өөрчлөхийг хориглох хяналтын прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэсэн 6 дугаар заалтыг хасаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч .........., түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар шүүгдэгч ..........ы 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 44 хоногийн нэг хоногийг тухай үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгтэй тэнцүүлэн 8,448,000 /найман сая дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг түүнд оногдуулсан 11,520,000 /арван нэгэн сая таван зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялаас хасаж шүүгдэгч ..........ы биечлэн эдлэх торгох ялыг 3,072,000 /гурван сая далан хоёр мянга/ төгрөгөөр тогтоосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ..........ыг  сулласугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХДАВАА

                        ШҮҮГЧИД                                           Г.ТЭГШСУУРЬ

                                                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ