| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00309/И |
| Дугаар | 139/ШШ2024/00336 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 139/ШШ2024/00336
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: ******* нь 882630 /найман зуун наян хоёр мянга зургаан зуун гучин/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д 2024 оны 10 сарын 25-ны өдөр 294210 /хоёр зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун арван/ төгрөгөөр, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 294210 /хоёр зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун арван/ төгрөгөөр, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 294210 /хоёр зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун арван/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23987 /хорин гурван мянга есөн зуун наян долоон/ төгрөгөөс 11993.5 /арван нэгэн мянга есөн зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11993.5 /арван нэгэн мянга есөн зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Г.*******гаас 11993.5 /арван нэгэн мянга есөн зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ