Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2024/00339

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/ нь нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД: *******/-ын 3850000 /гурван сая найман зуун тавин мянган/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76550 /далан зургаан мянга таван зуун тавин/ төгрөгөөс 38275 /гучин найман мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг үлдээж, төсвийн орлогоос 38275 /гучин найман мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг, хариуцагч Э.*******гээс 38275 /гучин найман мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ