| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00349/И |
| Дугаар | 139/ШШ2024/00353 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 139/ШШ2024/00353
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1980 оны 06 сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд туслах ажилтнаар, 1984 оны 07 сарын 02-ны өдрөөс 1985 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар, 1986 оны 04 сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд манаачаар, 1988 оны 02 сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд тракторын жолоочоор, 1989 оны 02 сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд манаачаар, 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 18-ны өдрийг хүртэл Дундговь аймаг дахь Монгол банкны харьяа Сайнцагаан сумын тооцооны салбарт манаачаар, 1991 оны 07 сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн хоршоолол банкны Сайнцагаан сум дахь тооцооны төвд манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ