Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 534

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, нарийн бичгийн дарга Г.Б*******, нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* нарыг оролцуулан “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* нар шүүх хуралдаанд харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээндээ: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т заасны дагуу дараах үндэслэлээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

1. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Дүүргийн зарим түүхийн дурсгалт газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 7/24 тоот тогтоолын “Э*******” ХХК-ийн ******* тоот “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийн маргаан бүхий 7.1 га талбайд хамаарах координатын газар зүйн солбилцол бүхий хэсгийг бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дотор хүчингүй болгох үүргийг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээнэ. 

2. “Э*******” ХХК нь маргаан бүхий 7.1 га талбай /******* тоот “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл”/-д ямар нэгэн хайгуулын болон ашиглалтын /олборлолт/ үйл ажиллагаа явуулахгүй байх үүргийг хүлээнэ.

3. “Э*******” ХХК нь нэгэнт үйл ажиллагаа явуулахгүй байх 7.1 га талбайд хамаарах газар ашиглалтын төлбөрийг төлөхгүй байхыг харилцан тохиролцов” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Т******* нь “Налайх дүүргийн 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7/24 тоот тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй тул тус тогтоолын “Эдинбург” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах заалтуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

         Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн захирал Э.Т*******, хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* нар харилцан тохиролцож шүүх хуралдааны явцад “Эвлэрлийн гэрээ” байгуулав.

Хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******д Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” 1/60 тоот албан бичгээр Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ахлах мэргэжилтэн Б.У*******д эвлэрэх эрхтэй итгэмжлэл олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээ байгуулах эрхтэй бөгөөд мөн хуулийн 68 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны явцад эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж гарын үсэг зурсан болно. 

         Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасны дагуу нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн захирал Э.Т******* тус шүүхэд хандан гаргасан “Налайх дүүргийн 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7/24 тоот тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй тул тус тогтоолын “Э*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах заалтуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т заасны дагуу дараах үндэслэлээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

1. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Дүүргийн зарим түүхийн дурсгалт газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 7/24 тоот тогтоолын “Э*******” ХХК-ийн ******* тоот “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийн маргаан бүхий 7.1 га талбайд хамаарах координатын газар зүйн солбилцол бүхий хэсгийг бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дотор хүчингүй болгох үүргийг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээнэ. 

2. “Э*******” ХХК нь маргаан бүхий 7.1 га талбай /******* тоот “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл”/-д ямар нэгэн хайгуулын болон ашиглалтын /олборлолт/ үйл ажиллагаа явуулахгүй байх үүргийг хүлээнэ.

3. “Э*******” ХХК нь нэгэнт үйл ажиллагаа явуулахгүй байх 7.1 га талбайд хамаарах газар ашиглалтын төлбөрийг төлөхгүй байхыг харилцан тохиролцов” гэж эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлах, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн захирал Э.Т*******, хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч, хариуцагч талуудад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.3-т тус тус заасныг баримтлан ““Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Т*******гийн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Налайх дүүргийн 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7/24 тоот тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй тул тус тогтоолын “Э*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах заалтуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ