Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/04593

 


 

 

 

2024 09 17

1*******4/ШШ2024/04*******93

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: баатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ялалт плаза, ******* давхар, *******03 тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /рд:2*******7*******9**************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: баатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, тахилт ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт /рд:ПЗ*******4111719/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт *******,4**************,03*******.************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...А. нь ******* ББСБ ХХК-тай 2021 оны 07 сарын 27-ны өдөр SS21/326 тоот Зээлийн гэрээ байгуулан 2,*********************,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийг огт төлөөгүй бөгөөд, зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй хугацаа хэтэрсэн байгаа тул нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,*********************,000 төгрөг, төлөх ёстой хүү 2,493,*******3.7******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 323,731.*******0 төгрөг, нотариатын зардал *******,000 төгрөг, эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт *******,4**************,03*******.************** төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч А.өөс *******,4**************,03*******.************** төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч А.өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******,4**************,03*******.************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.өд холбогдох *******,4**************,03*******.************** төгрөг гаргуулах тухайн иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд төлөлтийг 2024 оны 09 сарын 30-ны өдөр 9*******,000 төгрөг, 2024 оны ******* сарын 30-ны өдөр 9*******,000 төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 9*******,000 төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 9*******,000 төгрөг, 202******* оны 01 сарын 30-ны өдөр 9*******,000 төгрөг, 202******* оны 02 сарын 30-ны өдөр 90*******,03*******.************** төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь гэрээнд заасны дагуу төлөлтөө хийгээгүй тохиолдолд нэхэмжлэгч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг ойлгосон болно гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.А.өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******,4**************,03*******.************** төгрөг гаргуулах тухай ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 09 сарын 30-ны өдөр 9*******,000 төгрөг, 2024 оны ******* сарын 30-ны өдөр 9*******,000 төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 9*******,000 төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 9*******,000 төгрөг, 202******* оны 01 сарын 30-ны өдөр 9*******,000 төгрөг, 202******* оны 02 сарын 30-ны өдөр 90*******,03*******.************** төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******2,230.*******6 төгрөгөөс *******1,11*******.2******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас *******1,11*******.2******* төгрөг, хариуцагч А.өөс *******1,11*******.2******* төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ