| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03970/И |
| Дугаар | 184/ШШ2024/04525 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2024/04525
| 2024 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 184/ШШ2024/04525 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ******* 12 дугаар гудамжны 26 тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт *******ын ******* /РД *******/-гийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Очир оролцов.
Нэхэмжлэгч Ц.******* өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасныг хангаж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Төв аймаг, Бат-Сүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багт орших аавындаа амрахаар хүүхдүүдтэйгээ, мөн найз *******, түүний хүүхдүүдийн хамт, ******* нь найз *******той холбогдон уулзахаар болж хамт пиво уусан. Би *******ыг өмөөрч найз залуу болох *******тай маргалдсан. Тэр хоёр маргалдаад байхаар нь *******ыг гэрээс авч гарсан. Тэгээд бид хоёр гадаа маргалдсан. Гэтэл ******* миний мөр болон нүүрэн тус газар цохисон. ******* өөдөөс мөргөсний улмаас миний шүд хугарсан. 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6048 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ц.******* миний биед хохирол учирсан болох нь тогтоогдсон.
Иймд *******аас миний биед учруулсан хохирол болох эмчилгээний зардал 1,370,000 төгрөг, шатахууны зардал 60,000 төгрөг, нотариатын зардал 5,800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 37,923 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй байна. Хариуцагч ******* нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч *******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...*******ыг эрэн сурвалжлах шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул эзгүйд хэргийг шйдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
*******ын оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Ц.******* нь түүнээс гэм хорын хохиролд 1,435,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШИТ/264 дугаар шийтгэх тогтоол,
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШЗ2023/02863 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
Шүүхээс *******ын оршин суугаа хаягийн талаарх лавлагааг төрийн үйлчилгээний Хур системээс гаргуулахад тэрээр Баянхонгор аймгийн Гурванбулаг 3 дугаар баг, Буга тоотод оршин суудаг гэх тул уг хаягаар Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын тамгын газраас лавлагаа гаргуулахад харъяалалтай боловч тухайн хаягандаа оршин суудаггүй нь үнэн болно гэсэн тодорхойлолт ирүүлсэн зэргээр тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд овогт ын /РД /-ын оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
/хх-ийн 10-11, 17-19, 26-30, 35 дугаар тал/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт ын /РД /-ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Ц.******* /утас /-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ