Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 229

 

 2017       12       15                                          229

 

  

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн суулган улсын яллагч Л.Мөнхбаяр шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1721000000109 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 12 сарын 21-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы 24-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:*******/, ******* овогт ******* .  

 Шүүгдэгч ******* нь 2017 оны 9 сарын 25-ны өдрөөс 10 сарын 05-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 652000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

   Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны  9 сарын 25-ны өдөр гэх хүн ирээд сантехникийн бүрэн холболтуудыг хийж гүйцэтгэх талаар надтай уулзсан юм. Тэгээд би тэр хүнд ажлын хөлсөнд 500000 төгрөг өгөхөөр болоод барилгын бүрэн холболтууд, турбануудыг хүлээлгэн өгсөн. ******* нь 2017 оны 9 сарын 27-нд сантехникийн ажлаа эхэлсэн. Ингээд би гэх хүнд итгээд 2017 оны 9 сарын 27-нд Улаанбаатар хот руу яваад 2017 оны 10 сарын 05-ны өдөр буцаж Баян-Уул суманд ирэхэд миний  хариуцсан байшингийн сантехникийн труба болон холболтын хэрэгслүүд байхгүй болсон, мөн хийж байсан нь Улаанбаатар хот руу явсан байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би гэх хүнээр ажлаа хийлгэхийн өмнө урьдчилгаа 120000 төгрөг өгсөн. ... нь надад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Иймд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 9 сарын сүүлээр манай нутгийн Ургамал гэх хүүхэн нь танихгүй нэг залуугийн хамтаар ирээд труба худалдаж авах уу гэж асуусан, тэгэхээр нь би авахгүй гэж хэлээд явуулсан юм. Тэгээд тэр хүмүүс яваад өгсөн. Ингээд удалгүй трубагаа барьж ирээд 10000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би авахгүй та нар хулгай хийгээгүй биз гэж хэлсэн. Тэгэхэд Ургамалтай хамт явж байгаа залуу нь би сантехникийн холболт хийж дуусгасан юм, тэгээд илүү гарсан трубагаа зарж байгаа юм, би хоол ундгүй болоод байна, би танд гэгээн цагаан өдрөөр юу гэж хулгай хийсэн зүйл зарах вэ? гэж хэлээд гуйгаад байсан тэгэхээр нь би тэр трубаг нь худалдаж авсан юм. Үүнээс хойш нөгөө хэд чинь дахин ирээд нэг трубаг манай дүү Ариунбаярт 20000 төгрөгөөр зарсан байсан. Хэд хоногийн дараа нөгөө трубаг чинь хулгайн труба гэж хэлээд цагдаа нар хурааж авсан юм. ... гэх хүн миний хохирол болох 30000 төгрөгийг төлж барагдуулсан тийм болохоор гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 сарын эхээр 12 цагийн орчимд манай гэрт ирээд 3 ширхэг труба зарна гэж хэлсэн, тэгээд би аас хэдээр зарах юм бэ? гэж асуухад би идэж уух юмгүй болсон тэгээд идэж уух юм авах гээд илүү гарсан трубаг зарж байна гэж хэлэхээр нь би ын хамтаар шатахуун түгээх станцын хойд талд байх байшинд очиж 3 ширхэг трубаг нь авсан. Ингээд манай дэлгүүрээс 60000 төгрөгийн идэж уух юм цувуулж авсан. ...Миний худалдаж авсан трубаг хэсгийн төлөөлөгч Хадбаатар хурааж авсан. ... гэх хүн миний хохирол болох 60000 төгрөгийг төлж барагдуулсан тийм болохоор гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 сарын эхэн үеэр өдөр 11 цагаас 12 цагийн үед би Амгаланбаатар гэх хүний дэлгүүрийн үүдэнд байж байхад нүдний шилтэй 50 орчим насны эрэгтэй хүн намайг дуудаж та труба авах уу? гэж асуусан, тэгэхээр нь би тэр залуугаас юун труба юм бэ? гэхэд тэр залуу надад би шатахуун түгээх станцын хойд талын байшинд сантехникийн ажил хийсэн юм, тэгээд ажлаа хийж дуусаад илүү гарсан трубаг зарж байна, энэ труба миний мэдлийн труба байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би 35000 төгрөгөөр 2 ширхэг 40-ийн труба худалдаж авсан юм. Ингээд би Хөвсгөл аймагт хувийн ажлаар явж байтал Баян-Уул сумын цагдаа над руу яриад таны худалдаж авсан труба хулгайн труба байна хурааж авна гэж хэлсэн. Ингээд манай гэрээс очиж авсан байсан. ... гэх хүн миний хохирол болох 35000 төгрөгийг төлж барагдуулсан. Тийм болохоор гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 сарын 01-ний өдрийн 13 цагийн орчим би ажил дээрээ байж байхад зүс таних Ургамал гэх хүн танихгүй гэх хүнтэй ирээд та 6 метрийн урттай труба авах уу гэж асуусан. Тэгээд би авъя тэр трубагаа хэдэн төгрөгөөр зарах юм бэ? гэхэд гэх хүн 15000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Ингээд би Ургамал, нарын хамтаар сумын төвийн баруун талд байх шатахуун түгээх станцын хойд талын байшингийн гадаа очиж 1 ширхэг труба худалдаж авсан юм. Ингээд дараа нь цагдаа нараас труба алдагдсан талаар мэдсэн. Дээрх 1 ширхэг трубаг Хадбаатар цагдаа надаас хурааж авсан. гэх хүн миний хохирлыг төлж барагдуулсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 7/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 22/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 23, 24/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 25/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

     Шүүгдэгч ******* нь хохирогч итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох барилгын сантехникийн труба, бусад хэрэгслийг 2017 оны 9 сарын 25-ны өдрөөс 10 сарын 05-ны өдрийн хооронд бусдад худалдах хэлбэрээр завшиж 652000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 8 ширхэг труба, холбох хэрэгслүүдийг зарж үрэгдүүлсэн нь үнэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, түүнийг давхар нотолсон хохирогч   мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны  9 сарын 25-ны өдөр ид ... барилгын бүрэн холболтууд, турбануудыг хүлээлгэн өгсөн. ******* нь 2017 оны 9 сарын 27-нд сантехникийн ажлаа эхэлсэн. Ингээд би гэх хүнд итгээд 2017 оны 9 сарын 27-нд Улаанбаатар хот руу яваад 2017 оны 10 сарын 05-ны өдөр буцаж Баян-Уул суманд ирэхэд миний  хариуцсан байшингийн сантехникийн труба болон холболтын хэрэгслүүд байхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/, иргэний нэхэмжлэгч , ,, ,,, нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан 241 /хоёр зуун дөчин нэг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олговол зохино.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг /хохирогчид 652000 төгрөг өгсөн/ тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 241 /хоёр зуун дөчин нэг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 652000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР