Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/04075

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2024             08              13                                          184/ШШ2024/04075

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* ******* хороо, *******-******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /рд: *******900123*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, - тоотод оршин суух, овогт ын /рд: 880111/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны ******* сарын *******-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 ******* сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М.******* миний бие нь 200 онд Г.тэй танилцаж, 2010 онд гэрлэлтээ батлуулсан ба хамтран амьдрах хугацаанд буюу 2013.02.02-нд Г.Тэмүүлэл, 2017.03.2-нд Л., 2021.07.17-нд Л. болох хүүхдүүд маань мэндэлсэн болно. Манай нөхөр болох Г. нь ын байгууллагад 2013 оноос хойш ажиллаж байгаа ба 2020 оны 05 ******* сард болж Сүхбаатар аймагт томилогдсон. Өмнө нь мөн 2013-201 онд Говь-Алтай аймагт туслах ажилтнаар ажиллаж байсан ба энэ бүх хугацаанд би хүүхдүүдээ харж, ажиллаж, сургууль цэцэрлэгт нь зөөн ар гэрээ хариуцан амьдардаг байсан.

оор томилогдон хөдөө ажиллах болсноос хойш ааш зангаа хувиргаж, банкны нууц *******аа өөрчлөн утсаа кодтой болгож охид эмэгтэйчүүдтэй чатлах, хайраа гэж дуудах, мөнгө явуулах, хамт амьдрах, гэх мэт үйлдлийг удаа дараа гаргаж намайг болон 3 хүүхдээ үл тоож ирсэн. Энэ үйлдлийг нь би анх 2021 оны 1 сард буюу жирэмсэн байхдаа мэдэж салахаар шийдсэн боловч нөхөр маань “Зүгээр л тоглож тоглоомоор чат бичдэг байсан, хамт амьдраагүй, гэр бүлдээ хайртай” хэмээн уучлалт гуйснаар би итгэн буцаад нийлсэн.

Ингээд 2021 оны 5 сард Хотод томилогдсоноор бид гэр бүлээрээ хамт амьдарч эхэлсэн боловч дээрх байдал засраагүй, гэртээ ирэх дургүй, уурлахаар шууд гэрээс гараад шөнө дөл, үүрээр орж ирдэг болсон. Мөн мөнгөө юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй мөнгө маш ихээр үрж, утасны аппилейкшнээс зээл авч тэдгээрийн төлөлтийг дийлэхгүй бид 2-ын орлого маань амьдралд хүрэлцэхгүй болж ирсэн.

Миний аав 2019 оны 7 сард бурхан болсон ба аавыг бурхан болсноос хойш нөхөр маань ээжтэйгээ нийлж аав болон намайг элдвээр хэлж эхэлсэн. 2021 оны 07 ******* сард би төрөөд удаагүй байхад л бүдүүн байна, муухай байна, чи намайг тайван байлгахгүй байна, гэртээ байх муухай байна, дэлгүүр орчоод ирий гээд хэдэн цагаар алга болох, танай аав залуудаа ийм тийм байсан гэх мэтээр хэлж, ээжтэйгээ нийлж над руу дайрч дээрэлхэж байгаа мэт мэдрэмжийг байнга өгдөг болсон.

Дээрх байдал даамжирсаар бид хамтын эв найрамдалгүй амьдарсаар 2023.03.23-ны орой дэлгүүр явчхаад ирий гээд үүрийн 3, 4-т орж ирсэн ба ирэхдээ хадам ээжтэй ирсэн. Өглөө хаачаад ирснийг асуухад чамд хамаагүй гэртээ чамтай байхаар дургүй хүрээд байна гэх мэтээр тайлбарласан тул “Ингэж амьдарна гэж байхгүй явмаар байгаа бол тэр чигтээ яв” гэж хэлснээр бид тусдаа амьдарч эхэлсэн.

Ингээд гэрээс явснаас хойш хааяа орой ирж хонодог байсан. Сүүлдээ ирж хонохоо больсон боловч бид нарыг ажил, хичээл, цэцэрлэгтээ явсны дараа ирж миний цаг, чихэвч, гэрийн компьютерийг авч явсан байж дахиад notebook-ыг хүртэл авч явсан байсан. Би ажил ихтэй ба өглөө 3 хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж, өдөр тарахад нь гэрт хүргэж, орой цэцэрлэгээс нь авч шөнө гэртээ компьютер дээр сууж ажилладаг байсныг мэдсээр байж биднийг үл тоосон, том хүүгийнхээ нүдийг эмнэлэгт үзүүлтэл 1 нүд нь 50 хувь харахгүй байгаа эмчилгээ хийж яаралтай шил зүүх хэрэгтэй талаар эмч зөвлөсөн. Эдгээрийг нөхөртөө хэлтэл ерөөсөө тоогоогүй. Намайг болон хүүхдүүдийг маань хөндлөнгийн хүн мэт л хүү бид 2-ын утасны *******ыг блоклосон. Намайг цахим хаягаар блоколсон. Нөхрийг явснаас хойш дунд хүүгийн төрсөн өдөр болоход ч хүүхдэдээ баяр хүргэж ирээгүй, Бага хүү ханиад хүрч өвдөх, Том хүүгийн нүд өвдлөө гэж учирлаад хэлэхэд ч ирээгүй ба энэ талаар юу болсон, бие нь яаж байгааг нэг ч асуугаагүй. Ажил дээр нь очиход жижүүртээ байхгүй гэж хэлүүлж, гарч ирдэггүй. Би ипотекийн зээлтэй, бага хүү маань цэцэрлэгийн насанд хүрээгүй тул төлбөртэй цэцэрлэгт явдаг, Том хүү маань математик, герман хэлний дугуйланд ажлын өдрүүдэд, сагсны дугуйланд амралтын өдрүүдэд явдаг, Дунд хүү маань цэцэрлэгтээ гимнастикийн дугуйланд явдаг ба энэ бүгдийн зардлыг би төлсөөр өнөөдрийг хүрсэн. Энэ бүгдийн мэдсээр байж бидэнд нэг удаа ч хэрэглээний мөнгө өгөөгүй. Тиймээс би 2023 оны 05 ******* сарын 29-ний өдөр СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг гаргахад эхлээд заавал тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандах шаардлагатай талаар хэлсэн тул эвлэрүүлэн зуучлагчид хандаж, уг нэхэмжлэл маань эвлэрүүлэн зуучлагч П.Дашдуламд хуваарилагдсан болно. Эвлэрүүлэн зуучлагчийн зүгээс миний нэхэмжлэлийг нөхөр болох Г.д гардуулж, уулзалтын цаг төвлөсөн боловч Г.гийн зүгээс уг уулзалтад ирээгүй, утсаа авдаггүй ба шүүхийн байгууллагыг үл хүндэтгэж, хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй, хувийн жаргалаа хөөн өнөөдрийг хүрсэн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Энэ мэт энэ хүний гаргаж байгаа үйлдэл нь гэр бүлдээ хайргүй, хүүхдүүдээ гэсэн сэтгэлгүй, хүүхдүүдийн минь баяртай хийгээд гунигтай мөчид ч эцгийн үүргээ биелүүлэхгүй, амин хувиа хичээсэн, өөр гэр бүлтэй болсон байх магадлалтай гэж миний зүгээс үзэж байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь миний асрамжид өгч, тэтгэлгийг 2023.03.24-ний өдрөөс тооцон тогтоож өгнө үү. Миний бие нь 3 хүүдээ юунаас ч илүү хайртай бөгөөд ирээдүйд эх орондоо хэрэгтэй, эрдэм боловсролтой, хүмүүжилтэй, бусдыг хайрлан хүндэлдэг хүн, хариуцлагатай иргэн болгон хүмүүжүүлнэ гэдгээ амлаж байна гэжээ.

 

Хариуцагч Г. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Г. миний бие нь өөрийн эхнэр М.*******ос тус дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие нь эхнэр М.*******, болон бяцхан хүүхдүүддээ хайртай бөгөөд дахин ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй миний хувьд ямар ч буруу зүйл хийгээгүй болно. Бүх зүйл М.Солонгын гаргаж буй зан аашнаас болсон байдаг. Учир нь миний -эр М.******* нь аливаа зүйлийг эрүүлээр тусган авч, анализ хийж хариу үйлдэл хийхдээ тун тааруу, хүний дээр гарч дийлж байж л санаа нь амардаг төрлийн хүн болохоор уурлаж, шаралхахдаа үндэстэй үндэслэлгүй баахан зүйл бичиж салах өргөдлөө өгсөн байна. Миний хувьд гаргасан ганц алдаа гэвэл эхнэр М.*******д үнэхээр их хайртай учраас анхнаасаа түүний хүссэн, хэлсэн, зорьсон бүхэнд хүлээцтэй хандаж өөрийн ямар ч үзэл бодол хийгээд хувийн орон зай гэх зүйлгүй болтлоо гар утсаа байнга залгуулах, фейсбүүк хаягаа байнга хянуулах, цалингаа буусан тэр өдөр нь эхнэрийнхээ данс руу шилжүүлж өгөх, өөрийн нууц үг, нэвтрэх нэр зэргийг эхнэртээ өгчихдөг байсан юм. Гэвч миний зүгээс өөртөө хувцас хунар авах, хоол унд идэж уух, найз нөхөдтэйгөө уулзах зэрэгт мөнгө үрэхээс татганаж, харам байдаг боловч компьютерийн үнэтэй эд анги авах болохоороо юу ч бодолгүй шууд л авчихдаг сул талтай хүн юм. Үүнээс л болж эхнэр бид хоёрын дунд маргаан үүсэж, эхнэр намайг хүнд мөнгө өгч, өөр хүнтэй уулзаж мөнгөө үргээд яваад байна гэж хий хардаж, Андуурч мессеж бичсэн эмэгтэй хүн болгоныг надтай холбож ямар ч мөнгө өгөөгүй байхад өгсөн гэж, ямар ч хамаагүй хүмүүсийг хамаатай мэтээр яриад хэрүүл өдөөд . байхаар нь мессеж, фейсбүүк зэрэг зүйлсийг унших болгондоо хэрүүл өдөөд байсан түүнд заавал уншуулах албатай юм уу гэсэн бодол төрөөд дахин уншуулахгүй хатуу шийдвэр гаргасан минь бүүр нөхцөл байдлыг хурцдуулсан юм. Өөрөөр хэлбэл анхнаасаа хамаг юмаа нээлттэй байлгаж байсан хэр нь гэнэт нээлттэй байлгахаар хэрүүл өдөөд байна...” гэж үзээд хаалттай болгосон минь буруу болсон гэсэн үг юм. Бид хоёр хоорондоо үнэхээр тийм ч их ярилцаад байдаг гэр бүл биш бөгөөд бие нь үнэхээр ажил ихтэй болохоор өглөө эхнэрийгээ сэрээгүй байхад л явдаг. Орой бараг л унтаж байхад нь орж ирдэг, манай эхнэр хүртэл ажил

амралтын өдрөөр хүртэл ажил ихтэй гээд сууж л байдаг ийм төрлийн 2 хүн юм. Миний мөнгө их үрсэн шалтгаан бүгд л эд зүйл болсон байдаг. Үүнд компьютер 10.000.000 орчим төгрөг, Notebook 4.000,000 орчим төгрөг, эхнэрийн миний зөөврийн хард 1.000.000, бусад дагалдах keyboard, mouse, hard dock, дэлгэцийн суурь гээд сонирхохгүй юм гэж байхгүй хэчнээн ч төгрөг үрснээ би ч мэдэхгүй хэмжээнд байгаа. Гэхдээ гол нь хэзээ ч хүнд мөнгө зээлж, хүн хоол унданд дааж, өөртөө үнэтэй хувцас худалдаж авч үрэн таран хийгээгүй Эхнэрийн хэлсэн бүхэн үндэслэлгүй гүтгэлэг, ажил хийхэд эмэгтэйчүүдтэй. харилцаагүй байна гэж юу байх билээ дээ, заримдаа зальтай царай гаргаж, худлаа хэлж пид үсэрч, яриа өдөж, ажил төрлөө амжуулах үе ч бий хүн болгонтой нэг ангаараа харьцах боломжгүй шүү дээ. Доголонгийн газар доголон гэдэг шиг нөхцөл байдалдаа тааруулаад л хэнтэй яаж харьцах вэ гэдгийг хүн болгон л өөрсдөө мэддэг “ байх. Тэглээ гээд очоод наалдаад, явалдаад байна гэж юу байх вэ дээ. Мөн архи, тамхи хэрэглэхээс аль болох хол байдаг хүн юм. Миний хувьд тийм тэнэг зүйл сонирхож явснаас мөрөөрөө тоглоомоо тоглоод явсан нь миний хувьд жаргал юм гэх философиор амьдарч ирсэн үүнийг минь манай эхнэр өөрөө маш сайн мэдэж байгаа. Намайг байнга гадуур хонодог гэж манай эхнэр бичсэн байна. Уг чанартаа бол манай эхнэр гэр бул болсон цагаас хойш намайг зайл гэж маш олон удаа цүнхэнд хувцсыг минь баглаад хөөж явуулдаг байсан. Би бүүр сурцтай нь аргагүй хамаг ачаа аваад л, хааяа “...хуучин хашаа байшинд амьдардаг байхдаа өвөл хөөгдөхдөө байшингийнхаа дээврийн хөндийд хоног төөрүүлж, осгож үхэх шахсан юм гэртээ өглөө нь орж уучлалт гуйж, сүүлд машинтай болсон үедээ машиндаа хоночхоод ажилдаа явдаг, хааяа ажил дээрээ ажил ихтэй байна гэж худлаа жижүүртээ хэлээд хоног төөрүүлж, байранд орсон үедээ орцондоо хүртэл хонож байсан. Энэ бүгд эхнэр хөөгөөд байсан учраас л хэрүүл хийгээд байгаад байлтай нь биш,  сэтгэл амар байя гэсэндээ л гарч явдаг байсан. Гэрээс хөөж явуулчхаад хаяад явсан гэж хэлж бичсэн байна. Уг нь гомдох хүн нь би юм байгаа юм. Уучлалт гуйгаад намайг аргадаад гэртээ аваад харина  гэж бодоод л явсан. Аргаа бараад хааяа гэртээ хүртэл орой очиж хонож ч үзсэн эхэндээ уучлалт гуйгаагүй бүр цаашаа сэтгэлтэй, салах өргөдлөө шүүхэд хүртэл өгсөн байдаг. Миний гомдох болсон шалтгаан гэвэл эхнэр маань манай бага хүү Л.ийг 3 сартай байхад ажилдаа дарга болно гээд орсон юм. Тэр хугацаанд манай ээж минь хардаг байсан юм. Тэр үед эхнэр байнга хэргүүл хийдэг журмаараа мөнгө эхэд үрсэн гээд хэрүүл хийгээд эхэлсэн. Энэ үед мэдээж ээж маань манай гэрт хүүхэд хардаг байсан болохоор намайг өмөөрөөд эхнэртэй маргалдсан. Эхнэр маань ээжийг минь хэлэхгүй үгээр хэлж, янхан, гичий, гутлаа чирсэн гуйлгачин, иймдээ л чи ингэж яваа юм гэх зэргээр хэлж даралтыг нь ихэсгэж, сэтгэл санааг нь гүн хямраасан тул би эхийгээ аваад гэрээсээ яваад байр түрээсэлж амьдарсан. Ингэж амьдрахад зардал мөнгө үнэхээр их гардаг тухай заавал цохон тэмдэглэх нь зүйтэй байна. Би хүүхдүүдээ өрөвдөөд эхнэрийгээ түргэн ууртаа л ийм болчимгүй зүйл хийсэн гэж бодоод, хэн буруутай нь биш хэн ухаантай нь л уучлалт гуйдаг юм шүү дээ өөртөө хэлээд. Тэгээд ч урьд эхний минь хүү төрөх үед би өөртөө эхнэрийгээ ч буруу зүйл хийсэн уучилна гэж өөртөө амлаж байсан зэргийгээ санаад уучлалт урдуур хойгуур нь гүйж, хадам ээжээс дахиж хэзээ ч ийм зүйл давтагдахгүй гэж аваад нийлсэн юм. Гэвч намайг тусдаа амьдарч байхад их мөнгө үрсэн байна мөнөөх хэрүүл нь үргэлжилсээр, хэчнээн намайг хүүхэд, банди гэх мэтээр яаж ч муухайгаар хэлсэн, яаж ч цохиж зодсон /нэг удаа зодоод өглөө босох гэсэн хэдий ч босож чадаагүй/ би хүлээцтэй хандаж, болохгүй бол хоног төөрүүлдгээрээ машиндаа хоноод л амьдрал үргэлжлээд л болоод л байдаг байсан. Гэвч сүүлд манай ээж Эрдэнэт хотоос манайд түр ирээд буцахын хооронд эхнэр хэрүүл хийж хүний дэргэд аашлаад байсан болохоор чи хүүхдүүдийн дэргэд байнга аашилдаг энэ  болохгүй гэхэд яадаг юм гэнэ, одоо бүр ээжийг явсны дараа аашилж болохгүй байсан юм уу гэсэн ч нэмрийг олоогүй дээрх явдал дахин давтагдаж ээжтэй маань маргалдаж элдвээр хэлж ээжийг минь янхан гичий иймдээ чи ийм яваа гэх мэт зэргээр хэлээд байхаар нь арга буюу ээжийгээ даралт ихсээд сүйд майд болох байх гэж бодоод аваад л гарсан. Дээрх байдал 2 дахь удаагаа давтагдан одоог хүртэл би байр түрээслэн ээж дүүгийн хамт амьдарч байна гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: М.******* миний Г.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үүнтэй холбогдуулан шүүхээс эвлэрлийн хугацаа олгосон. Г. М.******* бид хоёр уг хугацаанд эвлэрэн хамт амьдарч байгаа тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Г.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч М.*******, хариуцагч Г. нар нь  эвлэрэн цаашид хамт амьдарна гэх хүсэлтийг гаргажээ.

 

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргах эрх нь нээлттэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Шүүх тус хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан боловч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 ******* зүйл, 123 ******* зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар М.Солонгийн нэхэмжлэлтэй, Г.д холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Нэхэмжлэгч  М.******* нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай энэхүү нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Ч.НЯМСҮРЭН