Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/04156

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2024             08              *******                                          184/ШШ2024/04156

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* ******* хороо, Жуулчны гудамж-*******4 Сувд цамхаг оффис  ******* ******* ХК-ийн байр, ******* ******* ХК /рд:50*******9754/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* ******* хороо, Зүүн баян уул *******0 гудамж, ******* тоотод оршин суух, овогт гийн /рд: /-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 91*******,771 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 ******* сарын 0*******-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 ******* сарын *******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ******* ХК 202******* оны 11-р сарын *******-ны өдөр зээлдэгчийн ******* ******* ХК-ийн аппликейшнээр дамжуулан гаргасан 1 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж нийт 680,000 төгрөгийг *******0 хоногийн хугацаатай *******.99 хүүтэй олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелуүлж байна.

Иймд гэрээг дуусгавар болгож өнөөдрийг хүртэл ззэлийн хуримтлагдсан хүүнд 220,771 төгрөг, нотариатын зардал 1*******,000 төгрөгийг үндсэн зээлийн хамтаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй М.од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 91*******,771 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд 91*******,771 төгрөгийг 2024 оны 8 ******* сарын *******0-ны өдөр 456,885 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 456,885 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч М.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91*******,771 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 91*******,771 төгрөгийг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг  2024 оны 8 ******* сарын *******0-ны өдөр 456,885 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 456,885 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн байна.

 

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

         Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

        Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 ******* зүйл, 12******* ******* зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, М.од холбогдох 91*******,771 төгрөг гаргуулах иргэний хэрэгт зохигч эвлэрч, хариуцагч нь 91*******,771 төгрөгийг 2024 оны 8 ******* сарын *******0-ны өдөр 456,885 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 456,885 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 26,500 төгрөгөөс 1*******,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 1*******,250 төгрөгийг, хариуцагчаас 1*******,250 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                            Ч.НЯМСҮРЭН