Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 114/ШШ2024/0012

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                                                                          Хэргийн индекс: 114/2024/0010/З
       *******-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би *******-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.*******гийн тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын улсын байцаагч Н.*******д холбогдуулан гаргасан “2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай дүгнэлттэй зөрчлийн хэргийг хүлээн авч, хянаад
                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:
     *******-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай *******-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.******* би, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.******* “Галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй” гэх зөрчлийн бүртгэлийн ОБГ-02 дугаартай мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж ******* *******од нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг хянав. 
Материалд авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд Г.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр *******-Уул аймаг,  од хашаандаа өнжмөл өвс шатаах үедээ гал алдаж 0.5 га газар шатааж галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх т заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, холбогдогч зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна.
       Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, , заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж хуульчилжээ.
         Гэтэл эрх бүхий албан тушаалтан холбогдогч Г.*******од холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай “зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийдвэрийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн ямар зүйл, , заалтад зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр тоогох шийтгэл оногдуулсан эсэх нь тодорхойгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулййн 7.2 дугаар зүйлийн 2 дахь т заасан хуулийн шаардлага хангаагүй нь эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь , 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон *******-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.*******гийн “2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийдвэрийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 
     Хариуцагч *******-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 
       “*******-Уул аймгийн Прокурорын газрын Прокурорын дүгнэлттэй танилцсан. Иргэн Г.******* 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ******* *******, ******* *******, , од хашаандаа өнжмөл өвс шатаасны улмаас ил гал гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх т өөрчлөлт оруулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх т заасныг шийтгэлийн хуудсанд оруулаагүй болно. Иймд дээрх заалтад ирүүлсэн прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ. 
                                                                                                   ҮНДЭСЛЭХ  нь:
       *******-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.*******гаас “тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.******* нь Галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж Г.*******од 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудаст 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн ямар зүйл, , заалтыг үндэслэн торгосон эсэх нь тодорхойгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь т заасан хуулийн шаардлага хангаагүй нь эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байна” гэж шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж ирүүлжээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж заасан эрхийнхээ дагуу *******-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нь *******-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.*******гийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно. 
       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь т заасныг тус тус удирдлага болгон

                                                                                        ЗАХИРАМЖЛАХ  нь:
       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх т заасныг баримтлан *******-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.*******гийн “2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай” дүгнэлтийг хариуцагч *******-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх т зааснаар *******-Уул аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
     3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
    

                                                                         ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНЧИМЭГ