| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/0456/и |
| Дугаар | 184/ШШ2024/04092 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/04092
2024 08 14 184/ШШ2024/04092
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Чингисийн өргөн *******, Стадион Оргил -1-д байрлах, ******* ******* ХК /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо 39 гудамж, 5 тоотод оршин суух, овогт ийн /рд: ПЗ890608*******/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Булагийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн /рд: УХ90042640/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13,600,53*******.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны ******* дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Х., И. нар нь ******* Банк ХК-ийн мишээл тооцооны төвтэй 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/201843*******9*******645 тоот зээлийн зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/201843*******9*******645 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр БГХ/201843*******9*******645 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2024 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/201843*******9*******645 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 4,432,944 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 968,95******* төгрөг нийт 5,401,901 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.*******, 5.1.10, 6.5, *******.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.3, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Б.Бямбацогтод холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/201843*******9*******645 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,56*******,055.85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр *******,358,842.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 648,638 төгрөг, нотариатын зардал 26,000 төгрөг нийт 13,600,53*******.34 төгрөгийг хариуцагч Х., И. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х., И. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Х., И. нарт холбогдох нэхэмжлэлийн үнийн дүн 13,600,53*******.34 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Х., И. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,600,5*******4 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Х., И. нар нь нэхэмжлэлийн шаардлага 13,600,5*******4 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн уг тайлбартай танилцаад түүний тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-д зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х., И. нарт холбогдох 13,600,5*******4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х., И. нар нь 13,600,5*******4 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 225,960 төгрөгөөс 112,980 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 112,980 төгрөгийг, хариуцагчаас 112,980 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН