| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/0325/и |
| Дугаар | 184/ШШ2024/04740 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2024/04740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:**************/-ийн хүсэлттэй,
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын *******-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.******* би *******85 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн махконсервийн комбинатын эхлэн боловсруулах үйлдвэрт *******95 оны 7 дугаар сарын *******-ний өдрийг хүртэлх цахилгаан цехэд ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт овог нэр солигдож бичигдснээс болж өндөр насны тэтгэвэрт орох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд 331660 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******ын ******* мөн болохыг тогтоож өгнө үү.
Миний хөдөлмөрийн дэвтэр хойд эцэг болон *******оор овоглосон. Гэтэл цахим үнэмлэх дээр ээжээрээ овоглож зөрүүтэй байгаа. ******* гэдэг нь миний хойд эцэг буюу дүү нарын минь эцэг юм. Нас бараад 10 гаруй жил болж байна. Багаасаа эхлэн хойд эцэгтэйгээ хамт амьдарсан. Миний хувьд төрсөн цагаасаа эхлэн эхээрээ овоглосон. Би эцэгтэйгээ хамт нэг үйлдвэрт ажилладаг байсан. Санхүүгийн алба нь намайг *******ын хүү гээд бичсэн гэж бодож байна. Иргэний үнэмлэхээ аваад ирээрэй гэж хэлээгүй гэв.
Хэрэгт цугларсан баримтуудын тухайд
Нэхэмжлэгчээс 331660 дугаартай *******ын ******* гэх хөдөлмөрийн дэвтрийн нотариатраа гэрчлүүлсэн хуулбар, *******ын ******* гэх иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №0226264 дугаартай *******ын *******гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч С., С. нарын тодорхойлолт, гэрч Н.гийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг гаргасан байна.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд
2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/1113 тоот Н.*******гийн ХААТР-1 маягт, 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 03-01/5058 дугаартай *******89 оны хүн амын тооллогын лавлагаа, 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 03-01/5059 дугаар 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын баримтууд зэрэг бичгийн баримтууд цугларсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь 331660 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.4-д “эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх”-ийг, мөн 135.2.14-д “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг” тус тус тогтоохоор заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Н.******* нь 331660 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт *******ын ******* гэж бичигдснийг *******ын *******гийнх мөн болох болох нь 331660 дугаартай *******ын ******* гэх хөдөлмөрийн дэвтрийн нотариатраа гэрчлүүлсэн хуулбар, *******ын ******* гэх иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №0226264 дугаартай *******ын *******гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч С., С. нарын тодорхойлолт, гэрч Н.гийн мэдүүлэг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/1113 тоот Н.*******гийн ХААТР-1 маягт, 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 03-01/5058 дугаартай *******89 оны хүн амын тооллогын лавлагаа, 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 03-01/5059 дугаар 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын баримтууд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд ******* овогт *******ын ******* /рд:**************/-г 331660 дугаартай *******ын ******* гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар ******* овогт *******ын ******* /рд:**************/-г 331660 дугаартай *******ын ******* гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН