| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/0158/и |
| Дугаар | 184/ШШ2024/04428 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2024/04428
2024 09 11 184/ШШ2024/04428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, Баруун салаа зээлийн ******* тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ийн хүсэлттэй,
Талийгаач Д.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******гийн *******тай 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр танилцаж, 1996 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү О.Ган-Эрдэнийг төрүүлсэн. 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр охин О.ийг төрүүлсэн. Тэр үеэс хойш бид 2 хамтран амьдарч байгаад нөхөр Д.******* маань 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэнэтийн ослоор нас барсан. Бид энэ хугацаанд хүүхдүүдтэйгээ Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, 17 гудамж, 25 тоотод хамт амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Охин О.т тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор болсон тул бид хоёрыг 1996 оны 02 дугаар сараас 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.
Би талийгаач нөхөртэйгээ 30 гаран жил хамт амьдарсан. Нөхөр маань ажлаа хийж байх үедээ 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэнэтийн ослоор нас барсан. Бид гэр бүл болоход нөхөр маань Сэлэнгэ аймгаас шилжиж ирсэн, бичиг баримт пасспорт нь зөрчилтэй байсан. Засварлуулж чадахгүй байсаар хүүхдүүд маань төрж надаар овоглосон. Нөхөр маань өмнө нь өөр хүнтэй гэрлэлтээ батлуулсан байсан, түүнээс гэрлэлтээ цуцлуулаагүй байх үед нас барсан. Бидэнд гэрлэлтийн баталгаа байхгүй байсан учраас хүүхдийнхээ нэрийг эцгээр нь овоглож чадаагүй. 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү О. төрсөн. 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр охин О. нар төрсөн. Талийгаач нөхөр маань хот тохижилтод ажилладаг байсан, ажлаа хийж явахдаа осолд орж нас барсан. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход бидний хамтын амьдралтай байсан болохыг шүүхээр тогтоолгож ир гэсэн. Талийгаач хүүхдүүдийн маань төрсөн эцэг нь мөн, маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь талийгаач Хэрхэнцэг овогт *******гийн ******* /рд:/-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.14-д “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал”-ийг, 135.2.7-д “хүүхдийн эцэг, эхийг тогтоох”-ийг тогтоохоор заасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д “эдгээр үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн М.*******ийн хүсэлтийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талийгаач нөхөр Д.*******тай гэрлэлтээ батлуулаагүй байсан ба түүнтэй хамтын амьдралтай байсан, мөн насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зэрэг эрх зүйн ач холбогдолтой гэж тодорхойлсон.
Хэрхэнцэг овогт *******гийн ******* /рд:/ нь 1965 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, улмаар 58 настайдаа, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болох нь түүний нас барсны 111813220492 дугаарт бүртгүүлсэн нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 5-р хуудас/
Нэхэмжлэгч М.******* нь талийгаач Д.*******тай 1996 оны 02 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Д. “...Д. би талийгаач Д.*******гийн төрсөн ах нь юм. Талийгаач дүү маань анх М.*******тэй 1996 онд гэр бүлж 2003 онд , 2006 онд охин гэх охинтой болсон. Дүү маань 2024 онд ажил үүргээ гүйцэтгэж явж байгаад зам тээврийн осолд орсон. М.******* талийгаач Д.******* нар нь 28 жил хамт амьдарсан...” гэх мэдүүлэг /хх-7/, гэрч Д. “...Д. би талийгаач Д.*******гийн төрсөн эгч нь юм. Талийгаач дүү маань анх М.*******тэй 1996 онд гэр бүлж 2003 онд , 2006 онд охин гэх охинтой болсон. Дүү маань 2024 онд ажил үүргээ гүйцэтгэж явж байгаад зам тээврийн осолд орсон. М.******* талийгаач Д.******* нар нь 28 жил хамт амьдарсан.....” гэх тодорхойлолт /хх-8/, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03-08/4753, 03-08/4754 дугаартай Үндэсний төв архивын хүн амын тооллогын лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч М.******* нь талийгаач Д.******* 1996 оны 02 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд тэднийг хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр охин ******* ******* овогт *******ийн /рд: УП06310961/, 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү ******* ******* овогт *******ийн /рд: УП03320315/ нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д., Д. нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж тус тус заасан байдаг.
Иймд нэхэмжлэгч М.******* нь дээр дурдсан шалтгааны улмаас талийгаач нөхөр Д.*******тай гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байгаа нь тэднийг хамтын амьдралтай байсныг мөн тэдний дундаас хүүхэд төрсөн болохыг үгүйсгэхгүй бөгөөд улмаар хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгоход татгалзах үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд М.*******ийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг Хэрхэнцэг овогт *******гийн ******* /рд: /-тай 1996 оны 02 дугаар сараас 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан, нэхэмжлэгч ******* ******* овогт *******ийн ******* /рд: *******/-ийг Хэрхэнцэг овогт *******гийн ******* /рд:/-тай 1996 оны 02 дугаар сараас 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН