| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/0458/и |
| Дугаар | 184/ШШ2024/04313 |
| Огноо | 2024-09-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/04313
2024 09 02 184/ШШ2024/04313
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Гачууртын зам *******2 тоотод байрлах ******* ******* ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Толгойт гудамж, ******* дугаар байр, ******* тоотод байрлах ******* ХХК /РД: /-д холбогдох
37,043,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны ******* дугаар сарын 4-ны өдөр хүлээн авч, 2024 оны ******* дугаар сарын 11-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ******* ХХК нь ******* ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 23-0390 тоот түрээсийн гэрээг харилцан тохироцож байгуулсан. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр хэв, труба, булан гэх нийт 3*******0 ширхэг бараа материал түрээслэн авч 30-75 хоног ашигласан. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 24,*******95,590 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төоөөгүй байна. Хариуцагч нь түрээслэн авсан 3*******0 ширхэг бараа материалаас 80 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгөлгүй дутааж актлуулсан. Актын төлбөрийг Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.3 дахь хэсэгт "Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож *******0 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө” гэж заасны дагуу тус барааг зарах үнээр тооцолсон болно. Мөн хариуцагч нь түрээсийн барааг буцаан хүлээлгэн өгөхдөө түрээсийн бараанаас 142 ширхэг бараа материалд гэмтэл учруулсан тул гэмтлийн төлбөрийг "Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-ний 7.4 дэх хэсэгт заасан бараа материал засварлах үнийн тарифын дагуу тооцож нийт 2,**************4,000 төгрөг болсон. Мөн барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт "түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө” гэж заасан. Алдангийг түрээс зогссон өдрөөс буюу 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийгхүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дүгээр хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 12,347,795 төгрөгийг алданги тооцов.
Иймд гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 24,*******95,590 төгрөг, алданги төгрөг нийт 37,043,385 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох үндсэн төлбөр 24,*******95,590 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр *******,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 7,347,795 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 7,347,795 төгрөг төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба 2024 оны 9 дүгээр сарын 14-нд тохиролцсоны дагуу *******,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, алданги 12,347,795 төгрөгөөс 8,*******43,45******* төгрөгийг нэмж төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,043,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 37,043,385 төгрөгийг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр *******,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 7,347,795 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 7,347,795 төгрөг төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба 2024 оны 9 дүгээр сарын 14-нд тохиролцсоны дагуу *******,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, алданги 12,347,795 төгрөгөөс 8,*******43,45******* төгрөгийг нэмж төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,043,385 төгрөг гаргуулах иргэний хэрэгт зохигч эвлэрч, хариуцагч нь 37,043,385 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр *******,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 7,347,795 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 7,347,795 төгрөг төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба 2024 оны 9 дүгээр сарын 14-нд тохиролцсоны дагуу *******,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, алданги 12,347,795 төгрөгнөөс 8,*******43,45******* төгрөгийг нэмж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 343,1*******7 төгрөгөөс 171,583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 171,583 төгрөгийг, хариуцагчаас 171,583 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН