| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00295/И |
| Дугаар | 151/ШШ2024/00467 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2024/00467
2024 05 22 151/ШШ2024/00467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Г-ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяасүрэн нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар О.Г гэх нэртэй Т аймгийн Б сумын Сангийн аж ахуйн даргын 1980 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 361 дүгээр тушаал, мөн даргын 1981 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ** дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Д.Г мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Т аймгийн Б сумын Сангийн аж ахуйд ус сувгийн засварчин, туслах ажилчнаар, 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Т аймгийн Б сумын Арван жилийн дунд сургуульд галч, сантехникийн слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА