Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2024/00519

 

 

 

 

 

 

 

2024 06 03 151/ШШ2024/00519

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Л-н,

Ажиллаж байсан байдал тогтоолгох болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар М.Л гэх нэртэй Т аймгийн С сумын М-ын найрамдалт С зам нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаар тушаал, Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатар зам хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тушаалын хавсралт, мөн захирлын 1995 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ** дугаар тушаалын хавсралт, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ** тоот лавлагааны тус тус жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч П.Л мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч П.Л-ын Т аймгийн С сумын С-ын зам нэгдэлд 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, мөн нэгдэлдээ 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, Т аймгийн С сумын С зам ХК-д 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П.Л-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА