Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2024/00549

 

 

 

 

 

2024 06 07 151/ШШ2024/00549

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Л ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Л-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 2.915.063,32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Э.Л-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2.915.063,32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Иргэн Э.Л нь Л ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ***** дугаартай түрээсийн гэрээ байгуулан Galaxy A53 маркийн гар утсыг түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний үндсэн төлбөр нь 1.699.900 төгрөг бөгөөд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.4 дэх хэсэгт Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг түрээсийн хүүгийн хамт гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу төлөх, 3.2 дахь хэсэгт "Түрээсийн хүү нь 30 хоногт 3,5 хувийн хүүтэй байхаар талууд тус тус тохиролцсон. Түрээслэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй түрээсийн төлбөр хүүгээ төлөөгүй улмаас түрээсийн гэрээний төлбөр 1.699.900 төгрөг, хүү 1.073.871,09 төгрөг, алданги 141.292,23 төгрөг, нийт 2.915.063,32 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээнд заасан төлбөрөө төлөх талаар түрээслэгч талд манай компанийн зүгээс удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Э.Л-с нийт 2.915.063,32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Э.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.Л нь Л ХХК-ийн нэхэмжилж байгаа 2.915.063,32 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг үнийн дүнг 6 сарын хугацаанд хувааж төлөх болно. 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 480.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 480.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 480.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 480.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 480.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 515.063 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Л ХХК-иас Б.Ж-д олгосон итгэмжлэл, Л ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Л ХХК болон Э.Л нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******** дугаартай Түрээсийн гэрээний хуулбар, мөн гэрээний хавсралтын хуулбар зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Л ХХК болон Э.Л нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Түрээсийн гэрээ байгуулагдсан байх боловч хариуцагч Э.Л уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.915.063,32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Л нэхэмжлэлийн шаардлага болох 2.915.063,32 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 хувааж нэхэмжлэгч Л ХХК-д төлөхөө илэрхийлсэн байна.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.592 төгрөгөөс 30.796 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 30.796 төгрөг, хариуцагч Э.Л-с 30.796 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л ХХК-д олгоно.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Э.Л нэхэмжлэлийн шаардлага болох 2.915.063,32 төгрөгийг 6 хувааж буюу 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 480.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 480.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 480.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 480.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 480.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 515.063 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Л ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.592 төгрөгөөс 30.796 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 30.796 төгрөг, хариуцагч Э.Л-с 30.796 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА