Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2024/0325

 

24 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ24/0325

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х*******ын ******* овогт Г*******ийн С*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.Ч, А.Б,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Ө.С,

Хариуцагч: Хүүхэд, г*******ийн хөгжил, хамгааллын ерөнхий г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Га,

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Ө.С, Хүүхэд, г*******ийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Га, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, иргэдийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар тус яамны Г*******ийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан Г.С*******г Г*******,*******,*******арт шилжүүлсэн байна,

1.2. Г*******,*******,*******рын даргын 21 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд томилжээ.

1.3. Төрийн албаны зөвлөлийн 22 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Г.С*******г Г*******,*******,*******рын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон Г*******,*******,*******рын даргын 21 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1 дугаар тушаалыг хүчингүй болгосон.

1.4. Г*******,*******,*******рын даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Г.С*******г Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлжээ.

1.5. Нэхэмжлэгч Г.С*******гээс 23 оны 01 дүгээр сарын -ны өдөр Төрийн албаны зөвлөл, Г*******,*******,*******арт холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 22 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн "Тушаал хүчингүй болгох тухай" 5 дугаар Тогтоолыг хүчингүй болгох; Г*******, хуухэд,*******рын даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.С*******г үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай" Б/ дугаар Тушаалыг хүчингүй болгох; урьд эрхэлж байсан ажил болох Г*******, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох; ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагч Гэр бул, Хүүхэд,*******раас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан.

1.6. Мөн нэхэмжлэгч Г.С*******гээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан” Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэж, хариу өгөхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

1.7. Тус шүүхийн шүүгчийн 23 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ23/3265 дугаар захирамжаар дээрх захиргааны хэргүүдийг нэгтгэсэн.

1.8. Нэхэмжлэгч Г.С*******гээс 24 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа

“- Төрийн албаны зөвлөлийн 22 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” 5 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах,

- Г*******,*******,*******рын даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.С*******г үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай” Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

- Урьд эрхэлж байсан ажил болох Г*******,*******,*******рын хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох,

- Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагч Г*******,*******,*******раас гаргуулах,

- Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

- Нэхэмжлэгчээс хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гаргасан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах шийдвэр гаргаж, ажиллуулах” агуулга бүхий хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгахгэж тодруулжээ.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Г.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би дараах бодит болон хууль зүйн үндэслэлийн дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргав.

Нэг. Маргаан бүхий захиргааны актуудын утга агуулга ба миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй тухай:

Төрийн албаны зөвлөлийн 22 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Г*******,*******,*******рын даргын 21 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Г.С*******г төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай” Б/1 дугаар тушаал нь намайг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Г*******ийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээс Агентлагийн Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан шийдвэр байсан. Иймд Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тушаалаар Агентлагийн даргын 21 оны Б/1 дугаар тушаалыг хүчингүй болгох замаар миний Агентлагийн Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд ажиллах, хөдөлмөрлөх эрхийг маань зөрчсөн захиргааны акт гаргалаа. Г*******, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.С*******г үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай” Б/ дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тушаалтай холбогдуулан намайг Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн. Ийнхүү тус тушаал нь мөн адил миний төрийн жинхэнэ алба хаах, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан Төрийн албаны зөвлөл болон Г*******,*******,*******рын даргын маргаан бүхий захиргааны актууд гарснаар миний төрийн жинхэнэ алба хаах, хөдөлмөрлөх эрх маань зөрчигдөөд байна. Иймд би өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах үүднээс ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргав.

Хоёр. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын тухай. 

Төрийн албаны зөвлөлийн 22 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/5 дугаартай тогтоолыг би Агентлагийн даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/ дугаар тушаал гарах үед мэдсэн. Тодруулбал, тус тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Билгүүний 22 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06/31 дугаартай албан бичгээр анх Агентлагт хүргүүлж байсан байна.

Тухайн үед Агентлагийн удирдлагын зүгээс надад Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг мэдэгдэж, танилцуулж байгаагүй. Харин 22 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн агентлагийн дарга Г.Бийн надад “Захиргааны зөвлөлийн хуралтай” хэмээн дуудаад танилцуулсан. Мэдэгдэлд Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тогтоолыг иш татаж, анх удаа надад мэдэгдсэн. Мөн 22 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б/ дугаар тушаалыг гаргаж, намайг ажлаас чөлөөлөх үед Төрийн албаны зөвлөлийн тус тогтоолыг надад танилцуулсан. Үүгээр би Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тогтоолтой анх танилцсан юм. Үүний дараа 22 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би Төрийн албаны зөвлөлд дээр дурдсан хоёр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүсэж, гомдол гаргасан.

Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн 22 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/5 дугаар тогтоол болон Агентлагийн даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б/ дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн тогтоохыг хүссэн. Миний тус гомдлын дагуу Агентлагаас тайлбар, нотлох баримт авах зэрэг ажиллагааг Төрийн албаны зөвлөл хийж, гомдол шийдвэрлэхгүй удсан.

Төрийн албаны зөвлөлийн хуралд намайг оролцуулж тайлбар авсан. Үүний дараа Төрийн албаны зөвлөлийн 22 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар тогтоолыг гаргасан. Тус тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 1-т “... газрын даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б/ дугаар тушаалыг хэвээр үлдээж, Төрийн албаны зөвлөлийн 22 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоол, Г*******,*******,*******рын даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/ дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах Г.С*******гийн гомдлын шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна. Тус тогтоолыг надад 23 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 264216 дугаар утсаар мэдэгдснээр би өөрийн биеэр очиж авсан.

Үүгээр Төрийн албаны зөвлөлийн болон Агентлагийн даргын маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах тухай миний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буюу Төрийн албаны тухай хуулийн 75.1, Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлүүдэд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан юм. Төрийн албаны тухай хуулийн 76.3-т “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т “... захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол ... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж, 14.1.1-т “... гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тус тус заасан.

Би хуулийн тус зохицуулалтуудын дагуу Төрийн албаны зөвлөлийн 22 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар тогтоолыг 23 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдсэнээс хойш 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Ийнхүү би маргаан бүхий захиргааны актуудыг эс зөвшөөрч хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлж, тус шийдвэрийг хүлээн авснаас хойш хуульд заасан 30 хоногийн хугацаанд багтаан шүүхэд нэхэмжлэл гаргалаа.

Гурав. Маргаан бүхий захиргааны актууд нь хууль бус болох тухай:

Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаартай тогтоолд Агентлагийн даргын 21 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 27.1, 33.3 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны сул орон тоог сонгон шалгаруулалтын үндсэн дээр нөхөх журмыг зөрчсөн гэсэн байна. Гэвч энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй хууль бус юм.

1. Агентлагийн даргын 21 оны Б/1 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44.1 дэх заалтын дагуу гарсан буюу Төрийн жинхэнэ албан хаагчийн өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах журам, зохицуулалтын дагуу гарсан.

Үүгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.С******* намайг Агентлагийн Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл заасан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэргэн ажиллуулах нөхцөлд Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалт явуулах журам үйлчлэхгүй юм. Учир нь, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэх, сэлгэх буюу тухайлсан нэг албан хаагчийг шилжүүлэх, сэлгэх тухай ойлголт билээ. Тэрнээс сонгон шалгаруулалт явуулж, төрийн жинхэнэ албанд анх томилох агуулга, ойлголт биш юм. Энэ ч үүднээс Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад сонгон шалгаруулалт явуулах тухай заагаагүй.

2. Төрийн албаны тухай хуулийн 44.7-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн г хамтран батална” гэж заасан. Хуулийн тус заалтын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд болон Төрийн албаны зөвлөлийн 19 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Журам батлах тухай” 34/31 дугаартай хамтарсан тушаалаар “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ыг баталсан байна. Тус журмын 5.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад заасан. ... сонгон шалгаруулалт явуулахгүй” гэж

3. Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаартай тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 27.1 дэх заалт зөрчигдсөн гэх боловч хуулийн тус заалт нь шууд сонгон шалгаруулалт явуулах агуулгатай биш юм. Харин төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан тохиолдолд төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас нөхөх, тийнхүү нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс нөхөх, тийнхүү нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж нөхөх тухай тус тус заасан. Тус хуулийн 27.1.4 дэх заалтыг 22 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүчингүй болгосон бөгөөд Агентлагийн даргын 21 оны Б/1 дугаар тушаал гарах үед хуулийн тус заалт хүчинтэй үйлчилж байсан байна. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнээр ажиллаж байсан намайг Агентлагийн Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27.1-т заасан “төрийн байгууллагад ажиллаж байгаа иргэдээс томилох” журмыг зөрчөөгүй юм.

Өөрөөр хэлбэл, төрийн нэг байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулах нь сул орон тоог сонгон шалгаруулалтаар нөхөх тухай хуулийн заалтыг зөрчихгүй юм. Агентлагийн даргын намайг шилжүүлэн ажиллуулах тухай 21 оны Б/1 дугаар тушаал гарах үед Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тодруулбал, тус хуулийг оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан бөгөөд хуулийн 19.1-т “Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан. Тус хуулийн 3.2-т “... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан. Үүгээр Ковидын тухай хууль үйлчилж байх хугацаанд Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалт хийх журам, зохицуулалт хэрэгжихгүй билээ. Тус хуулийн 18.1-т заасан ёсоор тус хууль нь 22 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилж байсан. Үүнтэй холбоотой тус хугацаанд төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт хийх тухай Төрийн албаны тухай хуульд заасан журам, зохицуулалт үйлчлэхгүй байсан.

Иймд Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тогтоолд “Төрийн албаны тухай хуулийн 271, 33.3 дахь хэсгийг зөрчиж томилсон” буюу сонгон шалгаруулалт явуулаагүй гэж буй нь Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтыг зөрчсөн, хууль бус дүгнэлт юм. Түүнчлэн, намайг шилжүүлэн ажиллуулах үед болон түүний дараа ч миний ажиллаж буй орон тоонд сонгон шалгаруулалт, тусгай шалгалт зарлаагүй тул сонгон шалгаруулалт зарласан, тусгай шалгалт авахад би оролцоогүй, тэнцээгүй зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөл байдалд миний буруутай үйл ажиллагаа огтоос байхгүй билээ. Анх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллаж байхад Яам болон Агентлаг өөрсдөө хүсэж, намайг шилжүүлэн ажиллуулсан. Би төрийн байгууллагуудын тус шийдвэрийг хүлээн зөвшөөрч, шилжиж ажилласан. Гэтэл одоо тус нөхцөл байдалд намайг буруутгаж, намайг ажилгүй болгож байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тогтоолоор Агентлагийн даргын 21 оны Б/1 дугаар тушаалыг буюу намайг Яамны мэргэжилтнээс Агентлаг руу шилжүүлэн ажиллуулсан тушаалыг хүчингүй болгосон.

Ийнхүү намайг шилжүүлэн ажиллуулсныг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгож байгаа бол намайг өмнө ажиллаж байсан албан тушаал маань болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллуулах учиртай. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тогтоолд энэ талаар огт дурдаагүй. Харин ч Төрийн албаны зөвлөлийн 22 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар тогтоолын 2-т ... шаардлага хангасан албан тушаалд Г.С*******г томилохыг Г*******, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын даргад даалгасугай” гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл, намайг Агентлагт ажилд авах агуулгаар шийдвэрлэсэн буюу Яамд ажиллуулахгүй байх агуулга бүхий шийдвэр гаргасан байна. Ингэснээр Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тогтоол нь утга, агуулгын хувьд ойлгомжгүй захиргааны акт болсон байна. Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тогтоолоор намайг Агентлагт шилжүүлэн ажиллуулсан тогтоолыг хүчингүй болгосон. Иймд тус тогтоол нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт билээ. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, журмын дагуу надад урьдчилан мэдэгдэж, надаас тайлбар, баримт авах шаардлагатай байсан. Гэтэл тус ажиллагааг хийлгүй, надад мэдэгдэлгүйгээр захиргааны актыг гаргасан байна. Захиргааны актыг гаргасны дараа ч надад мэдэгдээгүй болно. Энэ нь Төрийн албаны зөвлөл нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн хэрэг юм. Агентлагийн даргын 22 оны Б/ дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 32.2, 65.6 дахь заалтууд болон Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тогтоолыг үндэслэл болгож, намайг төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн. Гэвч энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй, хууль бус юм.

1. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх болон түр чөлөөлөх үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасан. Гэвч Агентлагийн даргын маргаан бүхий захиргааны актад хуулийн тус заалтуудыг үндэслэл болгоогүй байна. Мөн хуулийн тус заалт, үндэслэлүүд бүрдээгүй байсан. Иймд Агентлагийн даргын маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 49.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж, 62.1-т “Төрийн жинхэнэ албан хаагч .... дараах баталгаагаар хангагдана” гэж, 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж тус тус заасныг зөрчсөн болно.

2. Агентлагийн даргын маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 32.2 дахь заалтыг үндэслэл болгосон байна. Хуулийн тус заалтад “Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ” гэж заасан. Хуулийн 32.1-т “... төрийн албаны төв байгууллага энэ хуулийн ... 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж заасан. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаартай тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 32.1, 32.2 дахь заалтуудын дагуу гараагүй. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаартай тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 32.1, 32.2-т хамаарахгүй, Төрийн албаны зөвлөлөөс хуулийн тус хэсэгт заасан мэдэгдэл гараагүй юм.

3. Төрийн албаны тухай хуулийн 32.1-т заасан мэдэгдэл бол Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдэл юм. Энэ талаар хуулийн 32.1-т “Байгууллага энэ хуулийн зүйлд заасныг зөрчсөн төрийн албаны төв буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг ... хүргүүлнэ” гэж заасан. Иймд хэрэв “Агентлагийн даргын намайг шилжүүлэн ажиллуулах тухай” 21 оны Б/1 дугаар тушаал нь хууль зөрчсөн, буруутай албан тушаалтан нь Агентлагийн дарга болох юм. Тэрнээс тухайн шийдвэр гарах, Төрийн албаны тухай хууль зөрчигдөхөд миний буруутай үйл ажиллагаа, оролцоо байхгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутны ял зэмлэлийг халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан. Үндсэн хуулийн тус зарчмын дагуу Агентлагийн даргын хууль бус шийдвэр гаргасан гэм бурууг надад халдаан хэрэглэх, үүний улмаас намайг ажлаас чөлөөлөх, хохироох үндэслэлгүй билээ. Иймд Төрийн албаны тухай хуулийн 32.1-т заасан буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг Төрийн албаны зөвлөл гаргасан гэвэл Агентлагийн даргыг тус албан тушаалаас нь чөлөөлөх учиртай.

4. Агентлаг нь Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргаж, намайг ажлаас чөлөөлсөн. Иймд Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлж байгаа бол Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэрийг гүйцэтгэх журмыг баримталж ажиллах учиртай. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 82.2-т “Дараах тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэнэ” гэж, 82.2.1-т “Гомдол гаргах хугацаа өнгөрсөн” гэж, 83.1-т “Захиргааны шийдвэр гүйцэтгэхэд дараах шаардлагыг хангасан байна” гэж, 83.1.3-т “... шаардах эрх бүхий шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байх” гэж заасныг тус тус зөрчиж, тус тогтоолыг хэрэгжүүллээ. Өөрөөр хэлбэл, надад Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаартай тогтоолтой холбогдуулан гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломж олголгүйгээр захиргааны шийдвэрийг гүйцэтгэлээ.

5. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа надад тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, хуульчаас зөвлөгөө авах боломж олгосонгүй. Хэлбэр төдий байдлаар сонсох ажиллагааг хийлээ. Тодруулбал, 22 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагаанд оролцож, тайлбар өгөхийг хүссэн. Маргааш нь маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т “Захиргааны акт ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд.... тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчиж, тайлбар, санал гаргах цаг хугацааны боломж олгосонгүй.

Би өөрийн төрийн албан хаагчийн анкетыг нэхэмжлэлд хавсаргалаа. Тус баримтаас намайг 1993 онд улсын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилласнаас эхлээд төрийн албанд тасралтгүй, тогтвортой, удаан жил ажилласан болохыг маань харж болно. Мөн 26 оноос Япон Улсын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын төвд ажилласнаас эхлэн Хүүхдийн эрх,******* хамгааллын чиглэлээр ажилласан болохыг маань харж болно. Боловсролын хувьд 1993 онд Бага ангийн багш мэргэжлээр, 25 онд Монгол хэл, уран зохиол судлаач, багш мэргэжлээр Бакалавр, 27 онд Хэл шинжлэлийн ухааны магистр, 15 онд Нийгмийн удирдлагын менежер 19 онд Боловсрол судлалын Докторын зэрэг тус тус хамгаалсан. Ийнхүү 1993 оноос эхлэн хүүхдүүдтэй ажиллаж, хүүхдийн эрх,******* хамгааллын чиглэлээр улсад тасралтгүй ажиллаж байна. Гэтэл дээрх байдлаар намайг төрийн албанаас хууль бусаар халж, хохироож байгаад маш их гомдолтой байна. Намайг ажлаас халах болсон бодит шалтгаан нь Агентлагийн дарга, удирдлагуудын хувийн таарамжгүй харилцаа, өөрсдийн хүнээ томилох гэсэн сонирхол байсан гэж бодож байна.

Г.С******* би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1 дугаар тушаал болон Г*******,*******, залуучуудын газрын даргын 21 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар намайг Г*******,*******,*******рын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан боловч Төрийн албаны зөвлөлийн 22 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоолоор намайг шилжүүлэн ажиллуулахдаа Төрийн албаны тухай хууль зөрчигдсөн гэх үндэслэлээр Шилжүүлэн ажиллуулах тухай шийдвэрийг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотой Агентлагийн даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/ дугаар тушаалаар намайг Г*******,*******,*******рын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн. Тус шийдвэрүүдийг би эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн 22 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар тогтоолоор миний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Агентлагийн даргын 22 оны Б/ дугаар тушаал болон Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тогтоолыг тус тус хэвээр үлдээсэн. Ийнхүү Төрийн албаны зөвлөлийн зүгээс намайг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнээс Г*******, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан явдлыг хууль бус гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор миний бие өмнө ажиллаж байсан албан тушаал болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүсэлтийг 23 оны 01 сарын 06-ны өдөр гаргасан боловч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөөгүй. Тус хариу өгөөгүй эс үйлдэхүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах шийдвэр гаргаж, ажиллуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэхүү хэрэг маргаан нийт 3 гурван хариуцагчтай. Гурван захиргааны акттай холбоотой эс үйлдэхүй дээр үндсэндээ маргадаг. Үүнтэй холбоотойгоор ажил эгүүлэн томилогдож ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэрэг шаардлагуудыг гаргадаг. Эхний актын тухайд гэвэл Төрийн албаны зөвлөлийн 22 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаартай тушаал хүчингүй болгох гэдэг акт байгаа. Энэхүү акт нь Г.С******* буюу нэхэмжлэгч 21 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хүүхэд, г*******, залуучууд хөгжлийн газрын дарга нарын харилцан зөвшилцөж, харилцан тохиролцсоны улмаас Г.С*******г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээс агентлагийн буюу Хүүхэд, г*******,*******рын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон тушаал байгаа. Энэхүү тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн 22 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаартай тогтоол 1 дугаартай Хүүхдийн эрх бүл*******рын даргад томилсон шийдвэрийг хүчингүй болгосон. Энэхүү акт нь нэхэмжлэгч Г.С*******гийн хөдөлмөрлөх, төрийн алба хаах, төрийн жинхэнэ алба хаах эрхийг зөрчсөн захиргааны акт байна гэж нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс үздэг. Төрийн албаны зөвлөл энэхүү 5 дугаартай захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, мэдэгдэж сонсох, тайлбар авах, үүнтэй холбоотой нэхэмжлэгчид урьдчилан танилцуулах ажиллагааг огт хийгээгүй. 22 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн огноотой гарсан боловч 22 оны 10 дугаар сарын17-ны өдөр Хүүхэд г*******,*******арт албан бичгээр Төрийн албаны зөвлөлөөс ирсэн. Нууцлаг байж байгаад гарч ирдэг ийм акт байдаг. Энэхүү акт дээр Г.С*******г шилжүүлэн томилсон нь үндэслэлгүй байна гэдэг ерөнхий агуулгатай. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг баримталсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь Төрийн албаны тухай хуульд сонгон шалгаруулалттай холбоотой зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл тухайн актыг уншаад үзэхээр Г.С******* яамнаас агентлаг руу шилжин томилогдохдоо тусгай шалгалт болон сонгон шалгаруулалтад оролцоогүй байгаа нь хууль зөрчсөн байна гэдэг. Гэтэл тухайн үед нөгөө урт нэртэй хууль гэж ярьж байгаа Корона вирусийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, үүнтэй тэмцэх, нийгэм эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.

Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар бол аливаа албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан хуулийн зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс баримтлан хэрэгжүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл яамнаас, агентлаг руу шилжих энэ хугацаанд сонгон шалгаруулалт явуулахтай холбоотой хуулийн зохицуулалтууд хэрэгжихгүй ийм үр дагавартай байсан учраас сонгон шалгаруулалтад орох зохицуулалт байгаагүй. Үүнээс харахад хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөл өөрсдөө тухайн маргаан бүхий албан тушаал дээр тусгай шалгалтыг зарлаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад агентлагаас 2 удаа Төрийн албаны зөвлөл рүү явуулж яг маргаан бүхий албан тушаал буюу Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаал дээр сонгон шалгаруулалт явуулъя гэдэг саналыг хоёр удаа хүргүүлж байсан боловч тэр шалгалтыг зохион байгуулаагүй тул шалгалтад ороогүй. Ковидын тухай хуулиар шалгаруулалтад оролцох хуулийн зохицуулалт хүчингүй мөрдөгдөхгүй ийм нөхцөл байдалд оруулсан. Г.С******* өөрөө тухайн албан тушаалаас шилжье гэдэг хүсэлтээ ямар нэгэн байдлаар гаргаагүй. Харин эсрэгээрээ 2 байгууллагын удирдлагууд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэхь хэсэгт заасны дагуу шилжүүлсэн нөхцөл байдалтай байдаг. Г.С******* гэдэг хүн Монголд******* хамгаалахын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан яг мэргэшсэн цор ганц хүн. Хавтаст хэрэгт авагдсан төрийн албан хаагчийн анкетын мэдлэгээр яг энэ******* хамгаалал,******* хөгжлийн чиглэлээр тасралтгүй 27 жил төрийн албанд ажилласан. Яг анхан шатын*******тэй тулж ажилладаг багшийн мэргэжлээс нь эхлээд яам тамгын г, мөн Засгийн газрын бодлого боловсруулах түвшин мөн олон улсад мэргэжил дээшлүүлсэн. Хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшсэн эксперт ийм хүн байсан. Хоёр байгууллагын удирдлагууд ийм мундаг хүний бодлого боловсруулах, хууль хэрэгжүүлэх албан тушаал дээр ажиллуулъя гэдэг үүднээс энэ Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44 дэхь хэсэгт зааснаар тухайн байгууллагад зайлшгүй гарч байгаа мэдлэг боловсрол, мэргэжил ур чадвар, туршлага, хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал үүрэг даалгавар биелүүлэх зорилгоор шилжүүлэх ийм нөхцөл байдалтай гэж заасны дагуу түүний ур чадвар, мэдлэг туршлагыг нь ашиглаж энэ байгууллагад шилжүүлэн томилох ийм нөхцөл байдалтай байсан.

Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 22 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаартай акт гарснаар түүнийг томилсон тушаал нь хүчингүй болж хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байна. Тухайн актыг сая хэлсэн үндэслэлүүдээр үндэслэлгүй гэж үзсэн. Хүүхэд г******* хөгжил залуучуудын газрын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай захиргааны акт нь Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.С*******г үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай тушаалыг гаргасан. Яг Г.С*******г томилсон тушаалыг хүчингүй болгож ажлаас нь албан ёсоор чөлөөлж байгаа тушаал. Энэхүү тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд Төрийн албаны тухай хуулийн төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэр тогтоолыг заавал биелүүлнэ гэсэн хууль зүйн үндэслэлийг баримталж гарсан байдаг. Үүнтэй холбоотой сонсох ажиллагаа хэлбэр төдий хийгдсэн. Яагаад хэлбэр төдий хийгдсэн бэ? гэвэл 10 дугаар сарын 26-ны өдөр тухайн акт гаргасан боловч 25-ны үдээс хойш ийм акт гарах гэж байгаа шүү, та тайлбараа өгвөл өгөөрэй гэж хэлсэн. Үүнтэй холбоотой тухайн үед Г.С******* хуульчаас зөвлөгөө авах боломжгүй байсан. Г.С******* нь өөрийн зорьж, хүсэж хүлээж байсан ажил албан тушаалаасаа гэнэтийн байдлаар чөлөөлөгдөж байгаа учраас албан ёсны тайлбар үндэслэлүүдийг гаргаж чадаагүй байдаг. Тухайн захиргааны акт нэхэмжлэгчийг хөдөлмөрлөх эрх, төрийн алба, төрийн жинхэнэ албан хаах эрхийг тус тус зөрчсөн акт байсан гэдгийг хэлмээр байна. Хариуцагч Хүүхэд, г******* хөгжлийн газраас хэлэхдээ бол бид Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг л биелүүлсэн гэдэг зүйл ярьдаг. Төрийн албаны зөвлөл болохоороо тухайн сонгон шалгаруулалтад Г.С******* оролцоогүй, тэнцээгүй учраас тогтоолыг хүчингүй болгосон гэдэг тайлбаруудыг ярьдаг.

Гэтэл энэ Ковидын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгтэй холбоотой ямар нэгэн няцаасан тайлбар үндэслэлүүдийг гаргаж өгдөггүй. Анхан шат болон Давж заалдах шатны шүүхээр маргаан шийдвэрлэгдсэн асуудал дээр маргаж байгаа зүйлийг хариуцагч нарт онцолж хэлмээр байна. Хариуцагч нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд заасан албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангадаггүй гэж тайлбар хэлдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий албан тушаал болох хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга нь эрхэлсэн түшмэлийн албан тушаал. Үүнтэй холбоотой эрхэлсэн түшмэлийн багцаагийн сургалтад хамрагдсан байх ёстой. Хамрагдсан талаар сертификатаа нотлох баримтын шаардлага хангасан байдлаар өгсөн. Төрийн албаны албанд ажиллах жил нь хүрэхгүй гэж маргадаг. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 22 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаартай дугаартай Г.С*******г томилсон тушаалыг хүчингүй болгодог актад огт дурдагдаагүй байдаг. Шүүх дээр гаргаж ирээд ярьдаг. Г.С******* төрийн албанд тасралтгүй 27 жил ажилласан, ахлах түшмэлийн албан тушаалд бол 3 жил 8 сар, эрхэлсэн түшмэлийн алба түшмэлээс дээшээ эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 1 жилийн хугацаанд ажилласан, нийтдээ ахлах түшмэлээс дээшээ 4 жил 8 сарын хугацаанд бол ажилласан байдаг. Энэ талаар хавтаст хэрэгт ажилд томилсон тушаал авагдсан байдаг. Ахлах түшмэлийн зэрэг дэв олгож байсан тогтоол шийдвэрүүд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Улсын Их Хурлын тогтоол, засгийн газрын тогтоолуудтай холбоотой яг ахлах түшмэлийн албан тушаалд аль нь орох эсэх талаар маргаан өрнөдөг. Санхүүгийн хувьд бол энэ шаардлагыг бол бүрэн хангасан гэдгийг хэлэх нь зүйтэй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар 23.2 дахь хэсэгт заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшний үнэлгээ, ёс зүй, мэдлэг, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас нь өмнө буюу энэ хугацааг харгалзахгүйгээр шатлан дэвшүүлж болно гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар 23.2 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий албан тушаалд тавигдсан шаардлага буюу төрийн албанд 12 жил, ахлах түшмэлийн албан тушаалд 4 жил гэдэг заалт байгаа. Үүнийг 50 хувь бууруулахаар Г.С*******гийн хувьд бол 2 жилээс дээш хугацаанд маргаан бүхий албан тушаалд ажилласнаараа тухайн албан тушаалын шаардлагыг бүрэн хангаж байгаа ийм хууль зүйн үндэслэлтэй байна. Г.С*******гийн ажиллаж байсан хугацаандаа ямар мэргэжлийн үр дүнтэй үнэлгээтэй ажиллаж байсан бэ? мэдлэг ур чадвар, туршлагын хувьд ямар хэмжээнд байсан бэ? гэдэгтэй холбоотой баримтуудыг хангалттай гаргаж өгсөн. Жишээ нь мэргэжлийн үр дүнгийн үнэлгээгээ тооцохдоо тухайн ажиллаж байсан хугацаандаа 1 оноогоор үнэлэхэд 90-98 хувийн үнэлгээтэй ажил үүргээ бүрэн биелүүлдэг байсан. Эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Энэ хоёр шаардлага нь олохоор агентлаг болон Төрийн албаны зөвлөлтэй холбоотой бол шаардлага байсан. Дараагийн шаардлага нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд холбогдох шаардлага байгаа. Г.С*******г томилсон тушаалыг нь шилжүүлэн томилсон буюу агентлагт томилсон тушаалыг хүчингүй болгосон боловч яамнаас агентлаг руу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгоогүй байдаг. Г.С******* албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа ямар ч байсан энэ тушаал хэвээрээ юм чинь би яамандаа буцаад ажилдаа орж болох юм болов уу гэж бодон өргөдөл хүсэлт гаргасан. Гэтэл энэ хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй. Үүнтэй холбоотой эс үйлдэхүй гарсан учраас нэхэмжлэгч Г.С******* яаманд холбогдох эс үйлдэхүй нь хууль бус байна. 23 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр яаманд Хүүхдийн эрхийн хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргасан. Мөн хариу өгөөгүй. Яамны зүгээс юу гэж хэлдэг вэ? гэвэл 23 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаартай хариу хүргүүлчихсэн гэж хариу тайлбар гаргадаг. Гэтэл тухайн хариу дээр яг бид нарын хүсэж байгаа тэр албан тушаалтай холбоотой ямар нэгэн тайлбар одоо ажилд нь авах үндэслэлтэй байна, үндэслэлгүй байна, авахаас татгалзаж байна гэдэг зүйл огт дурдагдаагүй, харин эсрэгээрээ Ёс зүйн хороонд ингэж гомдол гаргасан байна. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулаад Авлигатай тэмцэх гт ийм мэдээлэл гаргасан байна гэдэг. Ёс зүйтэй холбоотой асуудлыг ингэж шийддэг гэсэн мэдээллийн шинж чанартай хариу өгснөөс биш тухайн хүсэлтийг нь эцэслэн шийдвэрлэсэн хариу өгөөгүй байдаг учраас шүүхэд эс үйлдэхүй нь хууль бус байна гэдэг шаардлага гаргаж байгаа. Шүүхээс удаа дараа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуугаад байдаг. Яг аль албан тушаал дээр томилогдмоор байгаа юм бэ? гэж үүн дээр тодорхой хэлдэг. Агентлагийн буюу Хүүхэд, г*******,*******рын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалдаа эргүүлэн томилогдъё гэдэг албан ёсны нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Яаманд хандаж байгаа асуудал нь хүсэлт шийдвэрлээгүй, эс үйлдэхүй нь хууль бус гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Яг тэр албан тушаалд томилогдъё гэдэг шаардлагыг бол нэхэмжлэгчийн зүгээс бол гаргаагүй гэдгийг шүүх бүрэлдэхүүнд тайлбарлаж хэлж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нийт энэхүү 6 шаардлагыг хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний тухайд Г.С*******г чөлөөлсөн тушаал гарсан 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан болж байгаа 4 сарын 11-ний өдрийг хүртэл нийтдээ 434 өдөр байдаг. Үүнтэй холбоотойгоор түүний цалин хөлсний дундаж бодох журмын дагуу бодоод үзэхээр нийтдээ 71.575.280 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний асуудал яригддаг. Үүнийг нэхэмжилж байгаа. Үүнтэй холбоотой нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх шаардлагыг гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Г.С*******гийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөл, Г*******,**************арт холбогдох “Төрийн албаны зөвлөлийн 22 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад, эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

1. Маргаан бүхий үйл баримтын тухайд: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус яамны Г*******ийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан Г.С*******г Г*******,*******,*******арт шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор тус газрын даргын гаргасан саналын дагуу шилжүүлэн ажиллуулжээ.

Улмаар Г*******,*******,*******рын даргын 21 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилжээ. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх...” гэж тус тус заасныг үндэслэн хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг Төрийн албаны зөвлөлийн даргын 21 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Г*******,*******,*******рын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын тайланг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Г*******,*******,*******рын нэр бүхий 6 албан хаагчийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсныг тогтоож, Зөвлөлийн 21 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 391 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад тус тус заасны дагуу томилгооны зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд эрх бүхий албан тушаалтан хууль бус томилгооны зөрчил арилгаагүй тул Зөвлөлийн 22 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Г.С*******г Г*******,*******,*******рын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон газрын даргын 21 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Г*******,*******,*******рын даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Г.С*******г Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үндэслэлээр Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлжээ.

Хууль зүйн үндэслэлийн тухайд: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна” гэж, Засгийн газрын 19 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт”-д зааснаар яамны мэргэжилтэн дэс түшмэлийн Т3-7 зэрэглэл, Засгийн газрын агентлагийн газрын дарга эрхэлсэн түшмэлийн ТЗ-11 зэрэглэлийн албан тушаалд тус тус хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Г.С*******гийн ажиллаж байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Г*******ийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаал дэс түшмэлийн ТЗ-7 зэрэглэлийн гүйцэтгэх албан тушаалд, түүнийг шилжүүлэн томилсон Г*******,*******,*******рын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаал эрхэлсэн түшмэлийн ТЗ-11 зэрэглэлийн удирдах албан тушаалд тус тус хамаарч байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 19 оны хамтарсан 34/31 дүгээр тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.1 дэх заалтад “Энэ журмын зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 1.4 дэх заалтад “энэ журамд зааснаас бусад зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг өөр байгууллага, албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахыг хориглоно”, 1.5 дахь заалтад “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна”, 2.1 дэх заалтад “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж, баталгаажуулсан байна” гэж, Төрийн албаны зөвлөлийн 19 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ын 2.4 дэх заалтад “Төрийн жинхэнэ албан хаагчийг шатлан дэвшүүлэхэд албан тушаалын ангилал алгасуулахгүй” гэж тус тус заасан.

Тодруулбал, Г.С******* нь Засгийн газрын агентлагийн газрын дарга буюу удирдах төрлийн албан тушаалын тусгай шалгалт өгөөгүй байхад албан тушаалын төрөл өөрчилж, ангилал алгасуулж шилжүүлсэн хөдөлмөрийн харилцаа нь хууль, эрх зүйн үндэслэлгүй бөгөөд түүнийг шилжүүлсэн шийдвэр нь Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчсөн байна. Учир нь Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийх тухайн үед буюу 21 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргагч Г.С******* төрийн албанд 23 жил 7 сар, дэс түшмэлийн албан тушаалд 9 жил 1 сар ажилласан бөгөөд түүний ажилласан жилийн туршлагыг задлан үзвэл 1993.08 дугаар сараас 26 оны оны 2 дугаар сар хүртэл Хөвсгөл аймгийн Рашаант, Их уул сумын ерөнхий боловсролын дунд сургуульд багш, 26 оны 02 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл МУИС-д эрдэм шинжилгээний ажилтан, багш, 26 оны 10 дугаар сараас 29 оныг дуустал Их Британийн болон Японы хүүхдийг ивээх сан олон улсын байгууллагад менежер, 10 оны 01 дүгээр сараас 12 оны 10 дугаар сар хүртэл Хүүхдийн төлөө газрын Олон нийтэд түшиглэсэн хүүхдийн хөгжил хамгааллын менежер, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 12 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар тус газрын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн, мөн газрын даргын 15 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Б дугаар тушаалаар Хүүхдийн хөгжил, оролцооны бодлого хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн, мөн даргын 16 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б дүгээр тушаалаар Хүүхдийн оролцоо, иргэний нийгмийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 18 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тус яаманд мэргэжилтний албан тушаалыг тус тус хашсан, дээд боловсролтой, бага ангийн багш, Монгол хэл, уран зохиол судлаач, багш мэргэжлийн бакалаврын дипломтой, Нийгмийн удирдлагын мэргэшлийн дипломтой, Хэл шинжлэлийн магистр, Боловсрол судлалын доктор зэрэгтэй, эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байна.

Нөгөөтэйгүүр Г*******,*******,*******рын даргын 21 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар Г.С*******г Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон байдаг. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан. Тодруулбал, бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх зарчмын хүрээнд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн хугацаанд төрийн албаны сул орон тоог нөхөх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангасан албан хаагчийг тухайн албан тушаалд тодорхой хугацаатай томилох боломжийг нээсэн зохицуулалт юм. 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж, Төрийн албаны тухай хуульд 22 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтөөр “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч Г.С******* төрийн албанд ажилласан хугацааны шаардлагыг хангаж байгаа боловч ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх хуульд заасан тусгай шаардлагыг хангахгүй байх тул коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг зөрчиж эрхэлсэн түшмэлийн албанд тушаалд шилжүүлэн томилсон гэж дүгнэж байна. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь заалтад “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 22 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Г*******,*******,*******рын даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Г.С*******г Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын Даргын албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Иймд Г.С*******гийн Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Г.С******* гэдэг хүн яаманд мэргэжилтэн хийж байгаад яамны харьяа агентлагт, нэгжийн дотоод бүтцийн нэгжийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон шийдвэр гарсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа агентлагуудад Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийсэн. Энэ хяналт шалгалтаар Г.С*******г Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэхь хэсэгт заасны дагуу шилжүүлэн томилохдоо тусгай шалгалт өгөөгүй, шилжүүлэн томилсон байна гэж ажлын хэсгийн хяналт шалгалтын тайлангаараа Төрийн албаны зөвлөл шийдвэрлэж эхлээд 21 оны 391 дугаартай тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолоор хуучин нэгжээр нэршлээрээ Г*******,*******,*******арт Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хамгаалах газрын даргын албан тушаалд Г.С*******г шилжүүлэн томилоход шалгалт өгөөгүй байна. Тийм учраас энэ зөвлөлөөс тогтоосон хугацаанд томилгооны зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн. Тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй учраас Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт зааснаар эрх хэмжээнийхээ хүрээнд чиг үүргийг хэрэгжүүлж Г.С*******г томилсон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа.

5 дугаар тогтоолоос өмнө гарсан 391 дугаартай тогтоолтой маргадаггүй хүлээн зөвшөөрдөг. 21 оны 391 дугаартай тогтоолын үргэлжлэл үр дагаврын үргэлжлэлээр 5 дугаар тогтоол гарсан гэдгийг хэлэх ёстой байх. Төрийн албаны зөвлөлийн 22 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаартай тогтоолд Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг баримталсан гэж ярьдаг. Төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд захиалга хүргүүлж нээлттэй сонгон шалгаруулалт явуулна. Сонгон шалгаруулалтад оролцоогүй, тусгай шалгалтад оролцоогүй бол хууль бус томилгоо гэсэн агуулгатай зохицуулалт байгаа. Тийм учраас шалгалт өгөөгүй гэдэг гол агуулгаар 5 дугаартай тогтоол гарсан. Ер нь 391 дүгээр тогтоол мөн яг тийм агуулгатай гарсан байдаг. Г.С*******г шилжүүлэн томилохдоо хоёр байгууллагын удирдлага хоорондоо харилцан тохиролцож Г.С******* өөрөө хүсэлт гаргаагүй гэдэг зүйлийг ярьдаг. Төрийн албаны хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар байгууллагын удирдлагууд харилцан тохиролцож төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож тогтоох ийм зохицуулалт байдаг. Г.С******* өөрөө би ажиллая гэдэг хүсэлтээ гаргаагүй байсан ч энэ албан тушаал дээр жил орчим ажилласан байдаг. Хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй байсан бол эхнээсээ намайг буруу шилжүүлчихлээ гэдэг байдлаар магадгүй тийм гомдол ч юм уу? гаргах байсан байх. Тийм хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч жил орчим хугацаанд Төрийн албанд хууль бусаар томилогдож ажилласан байдаг. Төрийн албаны хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэхь хэсэгт зааснаар байгууллагын удирдлага хооронд харилцан тохиролцоно байдаг тул яамны Төрийн нарийн болон агентлагийн дарга нар ингэж шилжүүлэн авъя гэдгийг бичгээр харилцан тохиролцсон байдаг. Гэхдээ харилцан тохиролцож байгаа бичиг нь хууль тогтоомжийг зөрчиж өөрөөр хэлбэл шалгалт өгч томилуулах ёстой байсаар байтал шалгалтгүй шууд томилж байгаа нь буруу. Ковидын хуулийг баримталсан байдаг. Тухайн үед Ковидын нөхцөл байдалтай ч байсан. Гэхдээ Ковидын хууль өөрөө түр үйлчлэлтэй, түр хугацаатай хууль байсан. Төрийн албаны тухай хуулийн гол үзэл баримтлалыг алдагдуулсан ийм хууль байсан. Хэрвээ Монгол Улсын хэмжээнд төрийн албанд иргэдийг, албан хаагчдыг ямар нэгэн шалгалтгүйгээр шууд томилоод байх юм бол энэ нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хууль тогтоомж гэж үйлчлэл ч байхгүй. Нэг үгээр тайлбарлавал ойлгомжгүй асуудал болох байсан гэдэг үүднээс Төрийн албаны зөвлөлөөс Ковидын нөхцөл байдалтай байгаа хэдий ч халдвар хамгааллын дэглэмийг сахиулж шалгалтыг зохион байгуулна. Хамгийн гол дэглэмээ сайн сахиулаарай гэдэг зөвлөгөө, зөвлөмжийг улс орон даяар өгч байсан. Тусгай шалгалт зохион байгуулагдаж байсан уу? гэвэл байгуулагдаж байсан. Ковидын хууль тухайн үед хэдий хүчин төгөлдөр боловч одоо үйлчлэлгүй болсон, нэхэмжлэгч эргээд хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хамгаалах газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгоё гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Энэ тохиолдолд магадгүй нэхэмжлэлийн шаардлага хангагдлаа гэсэн тохиолдолд буцаад зайлшгүй шалгалтаа өгөх ёстой. Ковидын нөхцөл байдал арилчихсан, шалгалт хэвийн хэмжээнд явагдаж байгаа. Энэ асуудлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх байх гэж бодож байна.

Г.С*******гийн хувьд******* хамгааллын чиглэлээр мэргэшсэн эксперт гэж байна. Үүнтэй хэн ч маргадаггүй. Үнэхээр л мэргэшсэн эксперт олон жил хүүхдийнхээ чиглэлээр ажилласан хүүхдийн чиглэлээрээ ч докторын зэрэг хамгаалсан байх. Гэхдээ үнэхээр мэргэшсэн эксперт, мэргэшсэн мэргэжилтэн байлаа гээд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох үйл явц нь ямар нэгэн болзол шаардлагыг хангахгүйгээр шалгалт өгөхгүйгээр шууд томилогддог асуудал байхгүй. Хуулийн дагуу хэрэгжүүлэх ёстой гэдэг үүднээс хэлж байна. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хамгаалах газрын дарга гэдэг албан тушаал нь төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаардаг албан тушаал. Гэтэл Г.С*******гийн ажилласан хугацааг нэг бүрчлэн нарийвчлан авч үзэхэд эрхэлсэн түшмэлийн албан тушаалд хууль бус ажилласныг тооцох юм бол нэг жил орчим. Ахлах түшмэлийн албан тушаалд 6 сар, 15 хоног ч билүү ажилласан бусад тэр хугацаа нь ажилласанд тооцогдохгүй. Яагаад гэвэл энэ хүн бодитоор ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд ерөөсөө ажиллаагүй, Төрийн нарийн бичгийн дарга албан ахлах түшмэлийн албан тушаалын зэрэг дэв олгочихсон, тэр зэрэг дэвээрээ өөрийгөө ахлах түшмэлийн албан тушаалд ажиллаж байгаа гэж хийсвэрээр бодчихсон байдаг. Бодитоор ажилласан гэвэл түшмэлийн ангилалд ажилласанд тооцно. Төрийн албаны зөвлөлийн шатлан дэвшүүлэх журам байсан. Тэр журам дээр ангилал алгасуулахгүй шүү. Шатлан дэвших журмын дагуу тэр Төрийн албаны тухай хуульд заасан мерит зарчмыг хангах үүднээс ангилал ингээд нэмэгдүүлээд явна. Түүнээс биш алгасуулахгүй гэдэг зохицуулалт байсан. Төрийн албаны зөвлөлийн тогтоол нь өөрчлөлт ороод, албан тушаалд тавигдах болзол шаардлагыг хангаж л байвал заавал алгасуулахгүй гэх юм байхгүй. Шууд шалгалтаа өгөөд нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдож болно гэсэн зарчим байдаг. Гэтэл энэ эрхэлсэн түшмэлийн албан тушаал дээр ангилах тэр ажилласан жилийн шаардлага буюу Төрийн албаны хуульд зааснаар ахлах түшмэлийн албан тушаалд төрийн албанд 8 жил, ахлах түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ч билүү болзол шаардлагыг өөрөөр хэлбэл хангадаггүй тул зөвлөлийн энэ тогтоолтой маргадаг. Одоо нөхцөл байдал хэвийн хэмжээнд орчихсон, сонгон шалгаруулалтууд хэвийн хэмжээнд явагдаж байна. Ковидын хууль 22 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үйлчлэл нь дуусгавар болсон. Шалгалтдаа ор, чөлөөтэй томилогд гэдэг нь чөлөөтэй. Ингэж маргаж байгаа нь өөрөө бодит байдалд нийцэхгүй. Магадгүй шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа гэж бодоход энэхүү шийдвэр нь бодитой, бүрэн хэрэгжих хэмжээний шийдвэр гарах боломжгүй асуудал үүснэ. Төрийн албаны зөвлөлд холбогдох 5 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбартай байна” гэв.

3.3. Хариуцагч Хүүхэд, г*******ийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хүрээнд тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны г*******ийн бодлого зохицуулалтын газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.С*******г /өөрийн зөвшөөрснөөр/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон төрийн албан хаагч нар харилцан тохиролцож Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар шилжүүлэн ажиллуулсан.

Манай байгууллагын зүгээс холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд дээд шатны байгууллага /эрх бүхий албан тушаалтан/-ын гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, биелүүлэх, захирах, захирагдах зарчмын үүднээс төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрийг үндэслэж албан тушаалд шилжүүлэн томилсон. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн “Хүний нөөцийн Аудит”-ын шалгалтын ажлын хэсгийн 21 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллагад ажилласан хяналт шалгалтын үр дүнд Төрийн албаны зөвлөлийн ” 21 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 391 дүгээр тогтоол гарсан байдаг. Мөн 22 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн 22 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тогтоолын хэрэгжилт хангуулах тухай” 06/31 дугаартай албан бичиг ирсэн. Албан бичгээр агентлагийн даргын 21 оны Б/1 дугаар “Г.С*******г төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тогтоолыг ирүүлсэн буюу тогтоолын хэрэгжилтийг хангаж 22 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор танилцуулахыг мэдэгдсэн.

Тус нөхцөл байдалд Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалын тусгай шалгалтын захиалгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн албаны салбар зөвлөлд 2 удаа хүргүүлсэн ба тусгай шалгалт зохион байгуулагдаж, тэнцсэн тохиолдолд хуулийн дагуу томилгоог хийхээр төлөвлөн ажиллаж байсан. Дээрх Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шийдвэрүүдээр Г.С******* болон нэр бүхий албан хаагчдыг томилсон /шилжүүлсэн/ шийдвэрийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн тул бидний зүгээс Г.С*******г тус албан тушаалд ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэр хууль бус болсон хэдий ч манай байгууллагын зүгээс Г.С*******гийн хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй байх, түүнийг тайлбар гаргах, баримт гаргаж өгөх бүх талын эрхээр хангаж ажилласан.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын дагуу 22 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 10 минутад тус байгууллагын хурлын зааланд /2 тоот/ Агентлагийн дарга Г.Б, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Ч, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.С*******, Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.М*******, М.О******* нарын бүрэлдэхүүнтэй Төрийн албаны зөвлөлийн 22 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06/31 дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тогтоолыг уншиж, танилцуулж мэдэгдэх хуудас гардуулж өгсөн буюу тайлбар, санал гаргах талаар /захиргааны акт гаргахаас өмнө/ Г.С******* даргад амаар болон цаасаар мэдэгдэж, өгсөн. Мөн тушаал, шийдвэр /захиргааны акт/ гаргах болон гаргасны дараа өөрт нь гардуулж өгсөн болон бусад үйл явцын талаар тэмдэглэл хөтөлж, баримтжуулсан болно. Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д "эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар мэдэгдэнэ" гэж, 65 дугаар зүйлийн 65.6-д “... зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж, мөн 76 дугаар зүйлийн 76.4-д “төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж, 76.6-д “энэ хуулийн 76.4, 76.5-д заасныг зөрчсөн эрх бүхий этгээдийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас хална” гэж /эрх зүйн үндэслэл/ тус тус заасны дагуу бидний зүгээс Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангаж, иргэн Т.С*******г үүрэгт ажил албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу гарсан.

Нэгэнт түүнийг шилжүүлэн ажиллуулсан шийдвэр хууль зөрчсөн тул түүний урьд ажиллаж байсан ажлын байр хэвээр хадгалагдаж, түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөхгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд Г.С*******гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4. Хариуцагч Хүүхэд, г*******ийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Га шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г*******,*******,*******рын даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хүүхдийн эрхийн эрхлэлтийн газрын дарга Г.С*******г үүрэгт ажлын албан тушаалаас нь чөлөөлөх тухай Б дугаар тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажил, албан тушаал болох Г*******,*******,*******рын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагч Г*******,*******,*******раас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Г*******ийн бодлого зохицуулалтын газрын Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.С******* нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөр мөн мэргэжилтэн Г.С*******гийн өөрийнх нь харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б1 дугаар тушаалаар бол Г*******,*******,*******ар луу шилжүүлэн ажиллуулсан. Манай байгууллагын зүгээс холбогдох дээд шатын байгууллагын хууль тогтоомж, гаргасан шийдвэр, бодлогын хүрээнд Г.С*******г г*******,*******,*******рын хүүхдийн эрхийн бодлого зохицуулалт, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилуулан ажилласан. Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн аудитын шалгалтын ажлын хэсэг 21 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллагад ирж хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын үр дүнд 21 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 391 дүгээр тогтоол гарсан байдаг. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга бүхий нэр бүхий хэдэн албан хаагчдыг үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлөх үүрэг даалгавар ирсэн. Бусад албан тушаалд ажилтан, албан хаагчдыг үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлж Г.С*******г чөлөөлөөгүй. 22 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албаны зөвлөлөөс тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгийг дахин ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Г.С*******г ажил, албан тушаалаас нь чөлөөлөх холбогдох шийдвэрийг гаргахаар 22 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Г.С******* мэдэгдэх хуудсыг бичгээр өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дүгээр зүйлд заасны дагуу тантай холбоотой шийдвэр гарах гэж байгаа тул та тайлбар, саналаа бичгээр гаргаж өгнө үү гэж мэдэгдэх хуудсыг өгсөн. 22 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт сонсох ажиллагаа хийсэн байдаг. Г*******,*******,*******рын хурлын танхимд Г*******,*******,*******рын дарга, хүний нөөцийн мэргэжилтэн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,*******, хуулийн мэргэжилтэн мөн Г.С******* нар биечлэн оролцсон. Үүнтэй холбоотойгоор Г.С******* бол Төрийн албаны зөвлөлийн 5 дугаар тогтоол болно. Таныг ажил албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гарах гэж байна та тайлбар саналаа өгнө үү гэсэн сонсох ажиллагааг хийсэн. 22 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагаас Г.С******* рүү утсаар залгаад та тайлбар саналаа бичгээр гаргаж өгөх үү гэж утсаар залгаж асуухад Г.С******* би хуульчтайгаа ярьж байгаад эргээд хариугаа хэлье гэж 22 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бичгээр тайлбараа гаргаж өгсөн байдаг. За тэгээд үүнтэй холбоотойгоор бичгээр гаргаж өгсөн тайлбар саналыг харгалзан үзэж мөн дээд шатынхаа байгууллагын дотоод шийдвэрийг биелүүлэх үүднээс 22 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б дугаар тушаалыг гаргасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйл, 65 дугаар зүйл, 76 дугаар зүйлд заасныг тус тус одоо үндэслээд Г.С*******г ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шилжүүлэн ажиллуулсан шийдвэр нь хууль зөрчсөн тул таныг урьд нь ажиллаж байсан албан тушаал хадгалагдаж байгаа, мөн хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөөгүй гэж үзэж байна. Иймд Г.С*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3.5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.С*******гийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай танилцаж дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч Г.С******* нь уг асуудлаар удаа дараа яаманд хандаж өргөдөл гаргаж байсан бөгөөд тухай бүр бичгээр болон амаар хариуг өгч байсан. Хамгийн сүүлд 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан “яамны Г*******ийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулж өгнө үү” гэсэн өргөдлийн хариуг нь шүүхэд нэхэмжлэл гаргасных нь дараа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хурлын өмнө Төрийн нарийн бичгийн даргын 23 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03/147 тоот албан бичгээр хариуг өгсөн.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 23 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шуудангаар хүргүүлсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэж, хариу өгөхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.С*******гийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан гаргасан тодруулсан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж хариу тайлбараа гаргасан. Хамгийн сүүлд нэхэмжлэгч Г.С******* уг асуудлаар Хөдөлмөр нийгэм хамгааллын яаманд удаа дараа хандаж бичгээр хариуг нь өгч байсан. Мөн биечлэн төрийн нарийн бичгийн дарга, удирдлагуудын түвшинд бас хүлээн авч уулзалт хийж байсан хариуг бол тухай бүр өгсөн гэж үздэг. Яамны сайд тухай бүр солигдох бүрд өргөдлийг шинээр гаргадаг. Хамгийн сүүлд 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан өргөдөл мэргэжилтнээр ажиллуулж өгнө үү гэсэн өргөдлийн хариуг уг асуудлаар өмнө нь хариу өгсөн тул дахин хариу өгөх шаардлагагүй гэж үзэн хариу өгөөгүй байсныг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа өргөдлийн хариуг өгөх нь зүйтэй гэж үзэн 23 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03147 тоот албан бичгээр Г.С*******д хариуг хүргүүлсэн шүүх хурлаас өмнө. Иймд нэхэмжлэгч Г.С*******гийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг биелэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Дөрөв. Иргэдийн төлөөлөгч:

4.1. Иргэдийн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Төрийн үйл ажиллагаа тасалдсан гэсэн байдал харагдаж байна. Төрийн хууль тогтоомжийг үгүйсгэж нэг хүнд чиглэж тухайн хүнд боломж олгоогүй гэж харж байна. Боловсон хүчний бодлого ямар түвшинд явагдаж байгаа нь надад ойлгомжгүй санагдаж байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар яагаад шууд томилж болдоггүй бэ гэдэг бодол төрж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.С*******гээс Төрийн албаны зөвлөл, Хүүхэд, г*******ийн хөгжил, хамгааллын ерөнхий г, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тус тус холбогдуулан:

1.1. Төрийн албаны зөвлөлийн 22 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” 5 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах,

1.2. Г*******,*******,*******рын даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.С*******г үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай” Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

1.3. Урьд эрхэлж байсан ажил болох Г*******,*******,*******рын хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох,

1.4. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагч Г*******,*******,*******раас гаргуулах,

1.5. Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

1.6. Нэхэмжлэгчээс хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гаргасан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах шийдвэр гаргаж, ажиллуулах” агуулга бүхий хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ:

- Захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, мэдэгдэж сонсох, тайлбар авах, үүнтэй холбоотой нэхэмжлэгчид урьдчилан танилцуулах ажиллагааг огт хийгээгүй,

- Коронавирусийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, үүнтэй тэмцэх, нийгэм эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан үед томилогдсон,

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүсэлт гаргасан боловч эс үйлдэхүй гаргасан” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар тус яамны Г*******ийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан Г.С*******г Г*******,*******,*******ар/хуучин нэршил/-т шилжүүлсэн байна,

4. Г*******,*******,*******ар/хуучин нэршил/-ын даргын 21 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар Г.С*******г тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд томилжээ.

5. Төрийн албаны зөвлөлийн даргын 21 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар тушаалаар Г*******,*******,*******ар, Нийгмийн даатгалын ерөнхий г, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий г, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна.

5.1. Тус ажлын хэсгийн 21 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хяналт шалгалтын тайлангийн 5-д “Г.С*******-Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 1.5-д заасныг зөрчиж, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулий үндэслэн томилсон, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй” гэжээ.

5.2. Төрийн албаны зөвлөлийн 21 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 391 дүгээр тогтоолоор Г*******,*******,*******рын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.С*******г шилжүүлэн ажиллуулсан Б/1 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж шийдвэрийг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгож шийдвэрлэжээ.

5.3.  Улмаар Төрийн албаны зөвлөлийн 22 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Г.С*******г Г*******,*******,*******рын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон Г*******,*******,*******рын даргын 21 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1 дугаар тушаалыг хүчингүй болгосон.

5.4. Г*******,*******,*******рын даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Г.С*******г Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлжээ.

5.5. Г.С*******гээс гаргасан гомдлыг хянан үзээд Төрийн албаны зөвлөлийн 22 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар тогтоолоор,

5.5.1. “Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь заалтыг зөрчиж төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй үндэслэлээр Г*******,*******,*******рын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлөсөн тус газрын даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/ дугаар тушаалыг хэвээр үлдээж,

5.5.2. Төрийн албаны зөвлөлийн 22 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоол, Г*******,*******,*******рын даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/ дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах Г.С*******гийн гомдлын шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

5.5.3. Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан албан тушаалд Г.С*******г томилохыг Г*******,*******,*******рын даргад даалгаж” шийдвэрлэсэн байна.

6. Г*******,*******,*******раас,

6.1. 23 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/54 тоот албан бичгээр Г.С*******д хандан “... тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Г*******,*******,*******рын Залуучуудын хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний ажлын байрыг танд санал болгож байна” гэсэн,

6.2. 23 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/83 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунд хандан “... иргэн Г.С******* нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан /... шүүхэд маргаантай байна/ шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа ажлын байрны асуудлыг эргэж яръя гэсэн хариу ирүүлсэн” гэжээ.

7. Г.С*******гээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандаж 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “... намайг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах шийдвэр гаргаж, ажиллуулахыг хүсье” гэсэн өргөдөл гаргасан ба тус яамны 23 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03/147 тоот албан бичгээр “...Төрийн албаны зөвлөлийн 22 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан албан тушаалд Г.С*******г томилохыг Г*******,*******,*******рын даргад даалгасугай” гэж шийдвэрлэсэн байна” гэх хариуг хүргүүлсэн.

8. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”,  27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж заажээ.

9. Г.С******* нь 26 оноос эхлэн******* хамгааллын байгууллагад ажилласан байх ба Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын

9.1. 12 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн б/52 тоот тушаалаар хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр,

9.2. 14 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/14 тоот тушаалаар Г*******ийн боловсролын арга зүй, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн/ТЗ-7-2/-ээр 1жил 3 сарын хугацаанд,

9.3. 15 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Б дугаар тушаалаар Хүүхдийн хөгжил, оролцооны бодлого хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн/ТЗ-7-2/-ээр 1 жил 5 сарын хугацаанд,

9.4. 16 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б дүгээр тушаалаар Хүүхдийн оролцоо, иргэний нийгмийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн/ТЗ-7-3/-ээр 1 жил 8 сарын хугацаанд,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын,

9.5. 18 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/190 дүгээр тушаалаар тус яамны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, г*******, ахмад настан, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн/ТЗ-7-5/-ээр 1 жил 1 сарын хугацаанд

9.6. 19 оны 12 дугаар сарын -ны өдрийн А/4 дугаар тушаалаар тус яамны Хүүхэд залуучууд, ахмад настан, г*******ийн хөгжлийн хэлтсийн шинжээчээр/ТЗ-9-3/-ээр 6 сарын хугацаанд,

9.7. оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар мөн яамны Хүн амын хөгжлийн газрын Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн/ТЗ-7-5/-ээр ажиллаж байжээ.

10. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 15 оны Б/15 дугаар тушаалаар ахлах мэргэжилтэн дөтгөөр зэрэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 19 оны А/88 дугаар тушаалаар ахлах түшмэл, дөтгөөр зэрэг, мөн даргын 19 оны А/4 дугаар тушаалаар ахлах түшмэл, 19 оны А/381 дүгээр тушаалаар ахлах түшмэл гутгаар зэрэг дэвийг тус тус олгожээ.

11. Түүнчлэн Г.С******* нь 15 онд нийгмийн удирдлагын, онд ахлах түгмэлийн, 22 онд эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх сургалтад тус тус хамрагдсан, онд боловсролын судлалын докторын зэрэг хамгаалсан байна.

12. Монгол Улсын Их хурлын 1995 оны 73 дугаар тогтоолын хавсралтад 73-7 ангиллын албан тушаал нь ахлах түшмэлийн зэрэг дэвтэй байхаар зохицуулжээ.

13. Дээрхээс үзвэл, Г*******,*******,*******ар/хуучин нэршил/-ын даргын 21 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар Г.С*******г тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд томилон ажиллуулсныг буруутгах боломжгүй юм.

14. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар Г.С*******г “... шаардлагатай байгаа мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх ” гэсэн үндэслэлээр Г*******,*******, залуучуудын гт шилжүүлсний зэрэгцээ тэрээр хүүхдийн эрхийн салбарт тасралтгүй 10 жил ажилласан, тухайн албан тушаалыг эрхлэхтэй холбоотой шаардлагатай сургалтуудад хамрагдсан, Г*******,*******, залуучуудын хөгжлийн г/хуучин нэршил/-ын даргын 21 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах” чадахуйн зарчимд үндэслэсэн болохыг хариуцагчаас анхаараагүй нь маргаан бүхий А/5 дугаар тогтоолыг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүйд хүргэж байна.

15. Түүнчлэн Г.С*******г тухайн албан тушаалд томилох үед Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлэх”-ээр заажээ.

16. Энэ тохиолдолд буюу бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх шаардлага болон дээрх 14 дэх хэсэгт дурьдсан ажлын зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангасан албан хаагчийг тухайн албан тушаалд тодорхой хугацаатай томилох боломжтой байсан гэж үзнэ.

17. Төрийн албаны зөвлөлийн 22 оны 5 дугаар тогтоолоор Г*******,*******, залуучуудын газрын даргын 21 оны Б/1 дугаар тушаалыг хүчингүй болгосон боловч Г.С*******г Г*******,*******,*******арт шилжүүлсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1 дугаар тушаал хүчин төгөлдөр хэвээр, нэхэмжлэгчийг ажлын байраар хангахыг даалгасан Төрийн албаны зөвлөлийн 23 оны 650 дугаартай тогтоол мөн гарсан, тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт явагдаагүй байгаа тухайд оролцогчид маргаагүй.

18. Иймээс Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулахгүй байх, түүнчлэн энэ шийдвэрийн 4 болон 9 дэх хэсэгт дурьдсан нэхэмжлэгчийн ажил эрхлэлтийн байдлыг нэгтгэн тооцсны үндсэн дээр иргэдийн төлөөлөгчийн “...тухайн хүнд боломж олгоогүй гэж харж байна. Боловсон хүчний бодлого ямар түвшинд явагдаж байгаа нь надад ойлгомжгүй санагдаж байна гэх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

19. Нэхэмжлэгчээс хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах шийдвэр гаргаж, ажиллуулах” агуулга бүхий хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд:

. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...миний бие өмнө ажиллаж байсан албан тушаал болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахаар хариуцагч хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүсэлт гаргасан боловч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж хариу өгөөгүй, тус хариу өгөөгүй эс үйлдэхүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн...” гэжээ.

21. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аливаа төрийн байгууллага, албан тушаалтан иргэний гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн хянан шийдвэрлэж хариу өгөх бөгөөд хэрэгт авагдсан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 23 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03/147 тоот албан бичгээр “Таны төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн 22 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан албан тушаалд Г.С*******г томилохыг Г*******,**************рын даргад даалгасугай” гэж шийдвэрлэсэн байна” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

22. Түүнчлэн нэхэмжлэгчээс “... ажилд эгүүлэн тогтоолгох агуулгагүй, зөвхөн миний хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох, миний тус хүсэлтэд ямар нэг хариу өгөхийг даалгах агуулгатай шаардлага гаргасан” гэж тайлбарлах боловч хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар нэхэмжлэгчид хариуг хүргүүлсэн буюу хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй эс үйлдэхүй байхгүй байх тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.С*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн 22 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоол, Г*******,*******,*******ар/хуучин нэршилээр/-ын даргын 22 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/ дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, Г.С*******г Хүүхэд, г*******ийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох, хуульд заасны дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Хүүхэд, г*******ийн хөгжил, хамгааллын ерөнхий гт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 702 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс 702 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ

 

                                                     ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН

 

                                                     ШҮҮГЧ                                     Т.МӨНХ-ЭРДЭНЭ