| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00468/И |
| Дугаар | 151/ШШ2024/00576 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2024/00576
2024 06 14 151/ШШ2024/00576
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Д-н,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяасүрэн нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Б.Д, Б.Д хэмээн тэмдэглэгдсэн 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Т аймгийн А сумын Хөдөлмөр нэгдлийн даргаас олгосон ****** дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, мөн Т аймгийн А сумын Монгол-Солонгос найрамдлын нэрэмжит Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ** дугаар Ажилд томилох тухай тушаал, Т аймгийн А сумын Монгол-Солонгос найрамдлын нэрэмжит Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ** дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох, ажил хүлээлцүүлэх тухай тушаал, Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол-Солонгос найрамдлын нэрэмжит Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ** дугаар Ажлаас чөлөөлөх ба ажил хүлээлцүүлэх тухай тушаал, Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1992 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ** дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал хувьцаат компанийн захирлын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ** дугаар Ажилд томилох тухай тушаал, Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал хувьцаат компанийн захирлын 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын тус тус жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Д.Д /регистрийн дугаар ***********/ мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА