Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2024/00668

 

 

 

 

 

 

2024 07 31 151/ШШ2024/00668

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Х-н,

Ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 11-ний иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Д.Х, Д.Х гэх нэртэй ********* дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Т аймгийн З сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ** дугаартай Ажилд авах ба чөлөөлөх тухай тушаал, мөн захирлын 1981 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ** дугаартай Цалингүй чөлөө олгох, ажилд авах, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, мөн захирлын 1981 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай Ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, БНМАУ-ын Ардын боловсролын яамны харьяа Т аймгийн З дахь Х сургуулийн захирлын 1995 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын тус тус жинхэнэ эзэмшигч нь С.Х мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С.Х-н 1980 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 1986 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Т аймгийн З сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд цэвэрлэгч, үйлчлэгчээр, мөн 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд Т аймгийн З сум дахь Х сургуульд үйлчлэгч, гурилын цехийн ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Х-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА