| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00743/И |
| Дугаар | 151/ШШ2024/00743 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2024/00743
2024 08 14 151/ШШ2024/00743
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.М-н,
Ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 09-ний иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяасүрэн нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Ж.Г, Ж.Г, н.Г гэх нэртэй БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны харьяа Хөдөлмөр эмчилгээний газрын даргын 1980 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаартай тушаал, мөн даргын 1986 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаартай тушаал, мөн даргын 1988 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай тушаал, С газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай тушаал, С газар эрхэлсэн газрын орлогч захирлын 1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ** дугаартай тушаалын хавсралт, Э газрын захиргаанаас 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1989 оны 8 дугаар сарын 24-ний өдөр олгосон Сайшаалын үнэмлэх-үүд, Талархал, Үндэсний төв архивын ******* дугаар цалингийн тодорхойлолтуудын тус тус жинхэнэ эзэмшигч нь Ц.М мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.М-н Эрүүлийг хамгаалах яамны харьяа Хөдөлмөр, эмчилгээний газарт 1980 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд асрагчаар, 1986 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд уурын зуухны галчаар, 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд бохирын үйлчлэгчээр, С газарт 1988 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худгийн моторчин, бохирын үйлчлэгч, слессариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.М-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА