| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2017/0169/Э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2017-12-07 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 176
2017 оны 12 сарын 07 өдөр 2017/ШЦТ/176 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0169/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхзул
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-д холбогдох 201723000129 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1981 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Хангалын 5-10 тоотод оршин суух хаягтай, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 09 сар 17 хоногийн хорих ялыг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөж суллагдсан, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн М
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М нь 2017 оны 04 дүгээр сарын 26-наас04 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Хангалын 13-05 тоотод байрлах иргэн С-н амбаарт нууцаар, хууль бусаар нэвтэрч 14 кг борц хулгайлж 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч М нь 2017 оны 04 дүгээр сарын 26-наас04 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Хангалын 13-05 тоотод байрлах иргэн С-н амбаарт нууцаар, хууль бусаар нэвтэрч 14 кг борц хулгайлж 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч С-н “... 2017 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө байх, Хангалын 5-13 тоотод хашаанд манай охин У-н амбаарыг ухаад дотроос нь манай идэшний борцыг хулгайлсан байсан. Тэр борцыг бид нар шүдлэн үхрийн 2 гуяыг нь борцолсон байсан ...” гэх мэдүүлэг. /хх-ийн19-20хуу/
Гэрч Д-н: “... 2017 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө манай сумын Хангалын 5-13 тоот хашаанд манай охин У-н амбаарыг ухаад дотроос нь манай идэшний борцыг хулгайлсан байсан ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22хуу/
Гэрч О: “... 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байх 12 цагийн үед манай сумын төвд явж байхад Н.Мөнхсайхан намайг дуудаад байхаар нь очсон чинь надад борц байна аваач гэхээр нь надад мөнгө байхгүй гэхэд архи ч хамаагүй гэхээр нь цагаан сараар үлдсэн байсан 2 литрийн нэрмэл архи байсан тэрийг өгөөд шуудайтай борцыг авсан. Тэр борц бараг 2 кг хүрэхтэй үгүйтэй байсан ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28хуу/
Гэрч У “... 2017 оны 04 дүгээр сарын 26-ны орой 18 цаг гээд тараад гэртээ очоод хоолоо хийх гэж байхад цоожийг эвдээд зүүгээд орхисон байсан. Тэгээд би хүнд хэлээгүй. Маргааш нь өвөө Цэрэндоржид байшин ухсан байн гэж хэлсэн. Байшингаас том ууттай үхрийн борц байхгүй болсон байсан. Тэр борц манай аав Дүйнхоржав гэх хүн намар шүдлэн үхэр идээд 2 гуяыг борцолсон юм ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30хуу/
Н.М яллагдагчаар мэдүүлсэн: “... Би 2017 оны 04 дүгээр сарын 26-ний орой ганцаараа 0.75 граммын ерөөл архи уусан. Тэгээд шөнө буюу 04 сарын 27-нд манай гэрээс баруун тийш 3 дахь хаалганд байх хохирогч Ц.Сэр-Одын хашаанд байх амбаарын цоожийг гараараа татсан чинь онгойсон. Тэгээд амбаар дотор ууттай юм байхаар нь аваад гарсан юм шиг байна лээ. Тэр уутанд үхрийн борц байсан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45хуу/
Эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 40хуу/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Мөнхсайханыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шинээр батлагдсан Эрүүгийн хуульд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн буюу оногдуулах ялыг 2-оос 8-жил гэж заасан байх ба харин 2002 оны Эрүүгийн хуульд шүүгдэгчийн дээрх үйлдэлд оногдуулах ялыг 2 жилээс 5 жил гэж заасан нь шүүгдэгчид ашигтай байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, чинь санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг нь ял оногдуулахдаа харгалзан үзэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.М-г бусдын агуулах саванд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн 551.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-д эд хөрөнгө хураахгүйгээр 01 /нэг/ жил 05 /тав/ сар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-дп 2002 оны Эрүүгйин хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 05 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Энэ өдрөөс эхлэн шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА