Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2024/00786

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2024/00786

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц ХХК,

 

Нэхэмжлэгч: М.Н нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ТШШ газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х банк ХК,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Б.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц ХХК болон М.Н нар хариуцагч ТШШ газарт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч нарын зүгээс төлбөр авагч талтай *******, ***********, ********* дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас төслийн хэвийн үйл ажиллагаа түр алдагдаж зээлийн эргэн төлөлтийн үүргээ хувиараа зөрчсөн. Бидний зүгээс цар тахал болон төрийн эрх бүхий байгууллагуудаас гарсан шийдвэрийн улмаас төслийн үйл ажиллагаа доголдож, үйл ажиллагаа явуулах хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэдий ч зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу гүйцэтгэхийг эрмэлзэн ажиллаж, багагүй хэмжээний төлөлт хийж байсан юм. Ингээд банкнаас шүүхэд 3 гэрээний үлдэгдэл төлбөр 1.620.936.662,99 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасаны бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Эвлэрлийн гэрээний дагуу мөн тодорхой хэмжээний төлөлтийг төлж байсан. Гэтэл банкны зүгээс эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт өгсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. ТШШ газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахгүй, төлбөр төлж барагдуулах боломжит хугацааг олголгүй, төлбөр төлөгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлаж танилцуулалгүйгээр барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, зах зээлийн үнээс хэтэрхий доогуур, бодит бус үнэлгээ гаргаж төлбөр төлөгч нарын эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Бидний зүгээс барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэлгээг гарган 3.906.000.000 төгрөгийн үнийн саналаа өгсөн. Мөн төлбөр авагч талд санал болгосон үнээр барьцаа эд хөрөнгөнүүдийг шилжүүлж төлбөрийг төлж дуусгавар болгох хүсэлтийг гаргасан. Гэвч төлбөр авагчийн зүгээс барьцаа эд хөрөнгүүдийг өөрсдийн дотоод үнэлгээгээр үнэлүүлж зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлж, зээлийн төлбөрт авах гээд байгаа болно. Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн барьцаа эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлгээ тогтоосон, тухайн барьцаа хөрөнгүүдийг бий болгоход ашигласан материал нэг бүрийг үнэлээгүй ерөнхий байдлаар үнэлсэн. Барьцаа хөрөнгүүдийн байршил нь Улаанбаатар хоттой ойрхон, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бүрэн боломжтой барьцаа хөрөнгийн үйл ажиллагаа жигдэрсэн, хэрэглэгч үйлчлүүлэгчээ татсан зэрэг маш олон давуу талуудыг тооцоолж үнэлгээ тогтоогоогүй. Ижил төрлийн хөрөнгүүдтэй жишиж харьцуулах замаар дүгнэлт гаргаагүй байдаг. Хөрөнгө тус бүрийн үнэлгээ нь анх барьсан зардлаас доогуур үнэлгээ тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, үнэлгээг хуульд заасан журам стандартын дагуу мэргэжлийн түвшинд зах зээлийн бодит үнэлгээг тогтоож чадаагүй. Иймд "Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах Улсын бүртгэлийн *********** дугаартай 81,92 м.кв шатахуун түгээх станц, *********** дугаартай 2000 м.кв талбайтай шатахуун түгээх станцын газрыг 371.247.000 төгрөгөөр, Төв аймаг Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт хаягт байрлалтай, мах боловсруулах үйлдвэр, махны зоорь, хөргүүр, цайны газар, агуулах, ажлын байр, газрыг 356.017.970 төгрөгөөр, Төв аймаг Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт хаягт байрлалтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг 547.457.067 төгрөгөөр, Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал ширээгийн булаг 0 тоот хаягт байрлах, мax боловсруулах үйлдвэр, махны зоорь, хөргүүр, цайны газар, агуулах, ажилчдын байр, ажлын байр, газрыг 802.895.448 төгрөгөөр, Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт хаягт байрлах, үйлдвэр, үйлчилгээ агуулахыг 28.506.981 төгрөгөөр, Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сум туул 1 дүгээр гудамж, 103 тоот хаягт байрлах, мах боловсруулах үйлдвэр, махны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхийн газрыг 1.268.971.000 төгрөгөөр, Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт хаягт байрлах, мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорь зориулалтай ах нядалгааны байрыг 148.226.970 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ТШШ газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ********** дугаар захирамжаар Ц ХХК-иас 1.620.936.662,99 төгрөгийг гаргуулж Х банканд олгохоор, шийдвэрлэжээ. Тус газар нь гүйцэтгэх баримт бичгийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ****** дугаартай үүсгэх тогтоолоор үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ц ХХК болон М.Н-д 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, П.М-д 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эрх, үүргийг танилцуулан шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч байсан боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 7 хаягт байрших, 24 нэр төрлийн үл хөдлөх болон эзэмшлийн газрыг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ***********, ***********, ***********, ***********, ***********, ***********, *********** дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ***********, ***********, **********, ***********, ***********, ***********, *********** дугаартай эд хөрөнгө хураах тухай тогоолоор хураан хураасан эд хөрөнгийн үнэлгээ тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас хөрөнгийн үнийн санал авахад хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр **********, ***********, ***********, ***********, ***********, **********, *********** дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилон хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авахад хөрөнгийн үнэлгээний тайланд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө болон эзэмшлийн газрыг дараах байдлаар үнэлэн ирүүлсэн. Үүнд: 1. Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 1 дүгээр баг, 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн *********** дугаартай 344 м.кв, 83 м.кв талбайтай, мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах, ********** дугаартай, 1717 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн газар үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 356,017,970 төгрөг, 2. Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн Сумт гэх газар байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 247 м.кв талбайтай мах боловсруулах үйлдвэр, манхны зоорь зориулалттай, мал нядалгааны байр үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах, улсын бүртгэлийн ********* дугаартай, 8773 м.кв талбайтай эзэмших эрхийн газар үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 148,226,970 төгрөг, 3. Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 1 дүгээр багт байрлах, Сумт туул 1 дүгээр гудамж, 103 тоотод байрлах, улсын бүртгэлийн ************* дугаартай 95 м.кв мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорь, *********** дугаартай 719 м.кв мах эхлэн боловсруулах үйлдвэр махны зоорь, ************** дугаартай 118 м.кв цайны газар, *********** дугаартай 249 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, хөргүүр, ************* дугаартай 1703 м.кв талбайтай эзэмших эрхийн газар зэрэг хөрөнгөнүүдийг нийт 1,268,971,000 төгрөг, 4. Төв аймгийн, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт гэх газар байрлах, улсын бүртгэлийн *********** дугаартай, 192 м.кв талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах, улсын бүртгэлийн *************** дугаартай, 610,16 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн *************** дугаартай, 260,2 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ********** дугаартай, 2000 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн газар үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 547.457.067 төгрөг, 5. Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт гэх газар байрлах, улсын бүртгэлийн *********** дугаартай 81,92 м.кв шатахуун түгээх станц, ************** дугаартай 2000 м.кв талбайтай шатахуун түгээр станцын газар зэрэг хөрөнгөнүүдийг нийт 371.247.000 төгрөг, 6. Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн Сумт гэх газарт байрлах, улсын бүртгэлийн ************* дугаартай, 144,12 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгэ /агуулах/ үл хөдлөх эд хөрөнгийг нийт 28.506.981 төгрөг, 7. Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн Аргал ширээгийн булаг гэх газарт байрлах, *********** дугаартай 205 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорь, *********** дугаартай 50 м.кв талбайтай цайны газар, ************* дугаартай 223 м.кв талбайтай ажилчны байр, ************ дугаартай 384 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, хөргүүр, ************** дугаартай 33 м.кв талбайтай ажлын байр, **************** дугаартай, 138 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр хөргүүр, *********** дугаартай 533 м.кв талбайтай агуулах, ************ дугаартай 5000 м.кв талбайтай эзэмшлийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 802.895.448 төгрөгөөр тус тус нийт 3.523.322.436 төгрөгөөр үнэлэгдсэн 132 хуудас үнэлгээний тайланг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хуулийн хугацаанд танилцуулан тэмдэглэл үйлдэн хувийн хэрэгт хавсарган ажилласан. Төлбөр төлөгч Ц ХХК, М.Н, П.М нар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Н, Ц ХХК нар ТШШ гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн *********** дугаартай шийдвэрээр Ц ХХК /регистрийн ********* дугаартай/, М.Н /регистрийн дугаар **********/, П.М /регистрийн дугаар ************/ нараас 1.620.936.662,99 төгрөгийг гаргуулан Х банк ХК-д олгуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч нар 48.400.000 төгрөг төлсөн ба шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 1.572.486.965 төгрөг байна. Төлбөр төлөгч нар сайн дураар төлбөрөө төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгүүдэд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Төлбөр авагч Х банк нь төлбөр төлөгч нараас ирүүлсэн үнийн саналтай танилцсан ба зах зээлийн үнээс хэт өндөр, харилцан тохирсон үнэлгээ гаргах боломжгүй байсан тул шинжээч томилуулах хүсэлт гаргасаны дагуу ТШШ газраас 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Шинжээч томилох тухай тогтоол гарган, Хөрөнгө эстимейт үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин Б.Б-г шинжээчээр томилсон. Талууд үнэлэгээн дээр харилцан тохиролцоогүй тул Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилон, зах зээлийн үнийг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 зүйл, Шүүхийн цийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу явагдсан гэж үзэж байна. 2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зах зээлийн үнээс хэтэрхий доогуур тогтоосон, байршил, хэрэглэгчдээ татсан байдал зэргийг тооцоогүй, анх барьсан зардлаас доогуур үнэлсэн гэж гаргажээ. Гэтэл зарим хөрөнгийн үнэлгээ нь төлбөр төлөгч нарын ирүүлсэн үнийн саналаас өндөр дүнгээр үнэлсэн байна. Үүнд: - Төлбөр төлөгч нар Төв аймгийн Алтанбулаг сумын төвд байрлах үйлдвэр болох улсын бүртгэлийн ************ дугаартай хөрөнгийг 650.000.000 төгрөгөөр, ************ дугаартай хөрөнгийг 80.000.000 төгрөгөөр, ************ дугаартай хөрөнгийг 70.000.000 төгрөгөөр, ************ дугаартай хөрөнгийг 200.000.000 төгрөгөөр, ************ дугаартай газар эзэмших эрхийг 18.000.000 төгрөгөөр, нийт 1.018.000.000 төгрөгөөр үнэлж үнийн санал ирүүлж байсан. /ХХ-81-83 хуудас/ Гэтэл шинжээч уг хөрөнгийг нийтэд нь 1.268.971.000 төгрөгөөр буюу 250.900.000 төгрөгөөр илүү үнэлсэн байна. Иймд уг хөрөнгийн хувьд үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Төлбөр төлөгч нар Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах улсын бүртгэлийн *********** дугаартай барилга, *********** дугаартай газар эзэмших эрх бүхий шатахуун түгээх станцийг 2019 онд 380.000.000 төгрөгөөр бариулсан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд дурьдсан элэгдлийн хувь болох 12,5 хувиар бууруулахад бодит өртөг нь 332.500.000 төгрөг болохоор байна. Шинжээч уг хөрөнгийг өртгийн хандлагын аргаар 371.200.000 төгрөг гэж үнэлсэн нь элэгдэлд орсон хөрөнгийн хувьд бодит байдлаас өндөр үнэлсэн гэж үзэж байна. Улсын бүртгэлийн *********** дугаартай Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах 144,12 м.кв талбай бүхий адууны жүчээ нь эзэмшлийн газаргүй дангаараа, түргэн борлогдох чадваргүй хөрөнгө бөгөөд "Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, Барилга угсралтын ажлын үнийн индекс, "Байгалийн зарим хүчин зүйлийн нөлөөлөлийн итгэлцүүр тооцох төв суурин газрууд" зэрэг дүрэм, журам, холбогдох заалтуудыг ашиглаж 28.500.000 төгрөгөөр тогтоосон нь бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн үнийн саналдаа ********** газар эзэмших эрхийг 18.000.000 төгрөгөөр үнэлсэнийг шинжээч 28.380.000 төгрөгөөр, ********** дугаартай газар эзэмших эрхийг 35.000.000 төгрөгөөр үнэлсэнийг шинжээч 36.550.510 төгрөгөөр, *********** дугаартай газар эзэмших эрхийг 18.000.000 төгрөгөөр үнэлсэнийг шинжээч 39.996.000 төгрөгөөр, ************* эзэмших эрхтэй газрыг 10.000.000 төгрөгөөр үнэлсэнийг шинжээч 29.997.000 төгрөгөөр, ************** дугаартай газар эзэмших эрхийг 15.000.000 төгрөгөөр үнэлсэнийг шинжээч 34.336.570 төгрөгөөр, ************* дугаартай газар эзэмших эрхийг 10.000.000 төгрөгөөр үнэлсэнийг шинжээч 27.640.000 төгрөгөөр үнэлсэн нь төлбөр төлөгч нарын үнэлсэн үнэлгээнээс шинжээчийн үнэлгээ илүү өндөр тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 3. Хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр болон 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт тус тус мэдэгдсэн ба баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 д заасны дагуу явагдсан гэж үзэж байна. 4. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу битүүмжлэх, хураах ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 болон 44.4 д заасны дагуу гомдол гаргаагүй. 5. Шинжээчийн гаргасан дээрх үнэлгээ нь дуудлага худалдаагаар зарагдах зах зээлийн эцсийн дээд үнэ биш бөгөөд дуудлага худалдаагаар өсөх ёстой үнэ билээ. Уг хөрөнгө нь өөрийн үнэ цэнээр дуудлага худалдаагаар үнэ нь өсч зах зээлийн үнэлгээгээр худалдан борлогдох ёстой гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд төлбөр төлөгч нь өөрөө худалдан борлуулахаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, худалдан борлуулж чадаагүй зэрэг нь уг хөрөнгийг шинжээчийн үнээс өндөр байж чадахгүй гэдгийг харуулж байна. Мөн төлбөр төлөгч нар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10.1.3-д заасны дагуу уг үнэлгээг хүчингүй болгуулахаар мэргэжлийн байгууллагад нь гомдол гаргаагүй байна. Шинжээчийн тогтоосон үнэлгээ болон үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн ба дуудлага худалдааны зориулалтаар хийж буй хөрөнгийн үнэлгээний журам, аргачлал батлагдаагүй тул албадан дуудлага худалдаанд оруулах зориулалтад нийцүүлэн Олон улсын стандартаа баримтлан өртгийн хандлагын болон зах зээлийн хандлагын аргыг ашиглан үнэлгээг хийсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч М.Н-н иргэний үнэмлэхний хуулбар, Ц ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрмийн хуулбар, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн үнэлгээний тайлангийн хуулбар 7 ширхэг, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ********** дугаар шийдвэр, М.Н-с Ц.Б-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

5. Хариуцагчаас 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ****** дугаар итгэмжлэл, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ********** дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоолтой хувийн хэргийн хуулбар /1 хавтасны 137-250 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 1-166 дугаар хуудас/, шинжээч Б.Б-н хөрөнгийн үнэлгээчний гэрчилгээний хуулбар, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтасны 194-250, 3 дугаар хавтасны 1-86 дугаар тал/, ТШШ газрын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн **** дүгээр итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ***** дүгээр хүсэлт, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар итгэмжлэл, Х банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ******** дүгээр итгэмжлэлийн хуулбар, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *********** дүгээр гүйцэтгэх хуудасны хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ************* дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар,тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *************** дугаар шийдвэрийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *****************, ******************, ****************** дугаар ипотекийн гэрээний хуулбарууд, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******************, ****************** дугаар барьцааны гэрээний хуулбарууд зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ************* дугаар шийдвэрээр хариуцагч Ц ХХК, М.Н, П.М нараас зээлийн гэрээний үүрэгт 1.620.936.662,99 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2.083.208,5 төгрөгийг тус тус гаргуулж Х банк ХК-д олгож, мөн тус шүүхийн шийдвэрт дурдагдсан:

1.Улсын бүртгэлийн ********* дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал Туул 1 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах 719 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2.Улсын бүртгэлийн ******** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт Туул 1 гудамж, ***** тоот хаягт байрлах 118 м.кв талбайтай цайны газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

3.Улсын бүртгэлийн ********** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт Туул 1 гудамж, ***** тоот хаягт байрлах 95 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

4.Улсын бүртгэлийн ************* дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт Туул 1 гудамж, **** тоот хаягт байрлах 249 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, хөргүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

5.Улсын бүртгэлийн ************** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт хаягт байрлах 344 м.кв болон 83 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

6.Улсын бүртгэлийн ************ дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт хаягт байрлах 247 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорь, мал нядалгааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

7.Улсын бүртгэлийн **************** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт хаягт байрлах 260,2 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

8.Улсын бүртгэлийн ************ дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт хаягт байрлах 610,16 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

9.Улсын бүртгэлийн ****************** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт хаягт байрлах 144,12 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

10.Улсын бүртгэлийн ************* дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт хаягт байрлах 192 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай ** давхар үл хөдлөх эд хөрөнгө,

11.Улсын бүртгэлийн ************ дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал хаягт байрлах 205 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

12.Улсын бүртгэлийн *************** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал хаягт байрлах 50 м.кв талбайтай цайны газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

13.Улсын бүртгэлийн ***************** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал хаягт байрлах 223 м.кв талбайтай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

14.Улсын бүртгэлийн ******************* дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал хаягт байрлах 384 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, хөргүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

15.Улсын бүртгэлийн ******************* дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал ширээгийн булаг гудамж ** тоот хаягт байрлах 33 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

16.Улсын бүртгэлийн ************** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал ширээгийн булаг гудамж ** тоот хаягт байрлах 138 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, хөргүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

17.Улсын бүртгэлийн ************* дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал хаягт байрлах 533 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

18.Улсын бүртгэлийн **************** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал хаягт байрлах 81,92 м.кв талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

19.Улсын бүртгэлийн *********** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сум, Туул 1 гудамж, *** тоот хаягт байрлах 1703 м.кв талбайтай барилга байгууламжийн зориулалттай газар эзэмших эрх,

20.Улсын бүртгэлийн ************* дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сум, сумын төв ** тоот хаягт байрлах 1717 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх,

21.Улсын бүртгэлийн ************* дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сум, Зүүн дэнжийн урд ** тоот хаягт байрлах 8773 м.кв талбайтай мал нядалгааны бойны цэгийн зориулалттай газар эзэмших эрх,

22.Улсын бүртгэлийн *************** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сум, Сумын төв ** тоот хаягт байрлах 2000 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх,

23.Улсын бүртгэлийн ********** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сум, Ширээгийн булаг ** тоот хаягт байрлах 5000 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх,

24.Улсын бүртгэлийн *********** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сум, Сумын төв ** тоот хаягт байрлах 2000 м.кв талбайтай шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС зориулалттай газар эзэмших эрх зэрэг нийт 24 төрлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэрт тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *************** дүгээр гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үүссэн байна.

Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ***************, ****************, ***************, ****************, ***************, ****************, ********** тоот тогтоолуудаар эд хөрөнгийг битүүмжилж, мөн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ***************, ****************, ***************, ****************, ***************, ****************, ********** тоот тогтоолуудаар эд хөрөнгүүдийг хурааж, уг ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрч болох Г.О, С.О нарыг оролцуулж, эрх, үүрэг тайлбарлаж өгсөн, төлбөр төлөгч Ц ХХК-ийн гүйцэтгэх захирал, төлбөр төлөгч М.Н-г байлцуулсан, мөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр хэн хэнийг байлцуулан ямар ямар эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан тухайгаа дэлгэрэнгүй баримтжуулсан ажиллагааг тус тус хийсэн байна.

3. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх саналыг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, төлбөр төлөгч М.Н, П.М нараас, төлбөр авагч Х банк ХК-иас шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан нь хэргийн 1 дүгээр хавтасны 217-220 дугаар талд авагдсан байх ба уг ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй байна.

Ингээд 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ***************, ****************, ***************, ****************, ***************, ****************, ********** дугаар тогтоолоор шинжээч томилж, шинжилгээ хийх эрх бүхий этгээд Б.Батзаяад эрх, үүрэг танилцуулж, шинжээчээр оролцохоос татгалзах үндэслэл бий эсэхийг тодруулсан.

Шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгөтэй очиж танилцсан, олон улсын үнэлгээний арга, хандлагыг ашигласан, мөн тухайн хөрөнгийн шинж байдал, давуу болон сул талуудыг үнэлгээний тайландаа дурдсан, өөр ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулсан буюу Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан дүгнэлтийг гаргажээ.

Түүнчлэн Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн дүгнэлт 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гарч, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарт 2024 оны 4 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд танилцуулсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэрэглэгчдээ татсан байдал зэргийг тооцоогүй, анх барьсан зардлаас доогуур үнэлсэн гэж дурдсан байх боловч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу ямар ямар эд хөрөнгийг, ямар зардлаар барьсан болох, тухайн зардлын баримт нь үнэлгээний тайлантай хэрхэн зөрчилдөж, уг барьсан үнээс хэдий хэмжээгээр доогуур үнэлэгдсэн болохыг баримтаар нотлоогүй.

Мөн нэхэмжлэгч Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, бодит байдалд нийцээгүй гаргасан хэмээх боловч тухайн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлэгдсэнийг нотлох, мөн харьцуулан судлах баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан хөрөнгийн үнэлгээний санал болон Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн холбогдох дүгнэлтийг харьцуулан үзэхэд Улсын бүртгэлийн *********** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал Туул 1 дүгээр гудамж, **** тоот хаягт байрлах 719 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 650.000.000 төгрөг, Улсын бүртгэлийн ********** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт Туул 1 гудамж, *** тоот хаягт байрлах 95 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 70.000.000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн ********* дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт Туул 1 гудамж, ****** тоот хаягт байрлах 118 м.кв талбайтай цайны газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 80.000.000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн ******** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумт Туул 1 гудамж, ******* тоот хаягт байрлах 249 м.кв талбайтай мах эхлэн боловсруулах үйлдвэр, хөргүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 200.000.000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн ********** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сум, Туул 1 гудамж, ********* тоот хаягт байрлах 1703 м.кв талбайтай барилга байгууламжийн зориулалттай газар эзэмших эрхийг 18.000.000 төгрөгөөр, нийт 1.018.000.000 төгрөгөөр /1 хавтас-218 дугаар тал/ үнийн санал өгсөн байхад шинжээч **** дугаар дүгнэлтээр нийт 1.268.971.000 төгрөг /2 дугаар хавтас-235-250 дугаар тал, 3 дугаар хавтас-1-7 дугаар тал/ буюу даруй 250.971.000 төгрөгөөр илүү үнэлгээ тогтоосон байна.

 

Түүнчлэн Улсын бүртгэлийн ******** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сум, сумын төв ** тоот хаягт байрлах 1717 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг 15.000.000 төгрөгөөр үнийг санал өгснийг шинжээч *** дугаар дүгнэлтдээ 34.336.570 төгрөгөөр,

Улсын бүртгэлийн ******* дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сум, Зүүн дэнжийн урд 0 тоот хаягт байрлах 8773 м.кв талбайтай мал нядалгааны бойны цэгийн зориулалттай газар эзэмших эрхийг 35.000.000 төгрөгөөр үнийг санал өгснийг шинжээч 01/27 дугаар дүгнэлтдээ 48.497.310 төгрөгөөр,

Улсын бүртгэлийн Э-141000070 дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сум, Сумын төв ** тоот хаягт байрлах 2000 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг 18.000.000 төгрөгөөр үнийг санал өгснийг шинжээч **** дугаар дүгнэлтдээ 39.996.000 төгрөгөөр,

Улсын бүртгэлийн ********* дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сум, Ширээгийн булаг ** тоот хаягт байрлах 5000 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг 10.000.000 төгрөгөөр үнийг санал өгснийг шинжээч *** дүгээр дүгнэлтдээ 27.640.000 төгрөгөөр,

Улсын бүртгэлийн ********** дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сум, Сумын төв ** тоот хаягт байрлах 2000 м.кв талбайтай шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС зориулалттай газар эзэмших эрхийг 10.000.000 төгрөгөөр үнийг санал өгснийг шинжээч **** дугаар дүгнэлтдээ 29.997.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 

Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч нарын гаргасан үнийн саналаас дээгүүр үнээр хураагдсан эд хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгч нарын Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэх гомдол няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй.

 

4. Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ***************, ****************, ***************, ****************, ***************, ****************, ********** дугаар шинжээч томилсон тогтоолуудад Л /РД:*********/-ийн эзэмшлийн гэх үг дурдсан техникийн шинжтэй алдаа байгаа боловч хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ***************, ***************, *************** дугаар ипотекийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ***************, *************** дугаар барьцааны гэрээнд заасан хөрөнгө, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *************** дугаар шийдвэрт дурдсан үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан үл хөдлөх эд хөрөнгө, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн **, **, **, **, ** /адил дугаарлалттай 2 үнэлгээний тайлан/, **, ** дугаар бүхий нийт 7 үнэлгээний тайланд дурдсан хөрөнгүүдийн улсын бүртгэлийн дугаар, хаяг байршлын мэдээлэл зөрүүгүй байх тул дээрх техникийн алдааг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн болно.

 

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ буюу Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн **, **, **, **, ** /адил дугаарлалттай 2 үнэлгээний тайлан/, **, ** дугаар бүхий нийт 7 үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Цоохор мандал ХХК, М.Нямсүрэн нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Н-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч ТШШ газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ буюу Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн **, **, **, **, ** /адил дугаарлалттай 2 үнэлгээний тайлан/, **, ** дугаар бүхий нийт 7 үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц ХХК, М.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Н-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА