| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00634/И |
| Дугаар | 151/ШШ2024/00572 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2024/00572
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч:Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Б,
Хариуцагч: Ж.Д нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14.127.644,63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ж.Б, Ж.Д нар нэхэмжлэлийн шаардлага болох 14.127.644,63 төгрөгийг 12 хувааж буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1.200.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 927.644 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х банк ХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.588 төгрөгөөс 114.294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 114.294 төгрөг, хариуцагч Ж.Б, Ж.Д нараас 114.294 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА