Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2024/00573

 

 

 

 

 

2024 06 13 151/ШШ2024/00573

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Е ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: И.С-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3.177.666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч И.С нэхэмжлэлийн шаардлага болох 3.177.666 төгрөгийг 8 хувааж буюу 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 30.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 30.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 30.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 30.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 30.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 30.000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1.498.833 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 1.498.833 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Е ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Е ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.793 төгрөгөөс 32.896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 32.896 төгрөг, хариуцагч И.С-с 32.896 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Е ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА