| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00730/И |
| Дугаар | 151/ШШ2024/00644 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2024/00644
| 2024 07 04 | 151/ШШ2024/00644 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.А-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2.301.006,80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.301.006,80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч И ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.766 төгрөгийн 25.883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 25.883 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА