Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2024/00638

 

 

 

 

 

 

2024 07 04 151/ШШ2024/00638

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Н-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Э.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяасүрэн нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Н, Э.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр охин Н.Ая, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин Н.Ан нарыг эх Б.Н-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Н.Ая, Н.Ан нарыг тус тус 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Н-р тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-н өмчлөлийн Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун Зуунмод, Энхтайван ** дугаар гудамж, ** тоот хаягт байрлах 64 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлалтай, нэгж талбарын ***********, эрхийн улсын бүртгэлийн ************** дугаартай, 361 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус хариуцагч Э.Н-н өмчлөлд шилжүүлэх, Э.Н нь 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг 2024 оны 9 дүүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б.Н-н Х банкны ************** тоот дансанд шилжүүлэхээр тус тус тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар охин Н.Ая, Н.Ан нарыг эцэг Э.Н-тэй хүссэн үед нь уулзаж, харилцах боломж олгохыг нэхэмжлэгч Б.Н-д даалгасугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Н-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н-с 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА