Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 110/ШШ2024/0016

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би, Б А.Е нэхэмжлэлтэй, аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох “А.Е надад хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, А.Е надад 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага  бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 

Нэхэмжлэгч А.Еийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би хариуцагчаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрыг тодорхойлж, “Иргэн А.Ет хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, А.Ет 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгөх тухай” нэхэмжлэл гаргасан юм.  Одоо тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Нэхэмжлэгч А.Еийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд би тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үр дагаврыг ойлгосон болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас   А.Е надад хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, А.Е надад 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Еийн “А.Е надад хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, А.Е надад 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, А.Еийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                            ШҮҮГЧ                              С.ЕРКЕШ