Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 187

 

2017 оны  12  сарын 15 өдөр     2017/ШЦТ/187                                        Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2017/0184/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                        Н.Энхзул

Улсын яллагч                                                       Д.Отгонтуяа

Хохирогч                                                               О.Энхзул, Б.Долгоржав

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Х.Баатарбилэг

Шүүгдэгч                                                           Д.Б нарыг оролцуулан

    

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох 1739001060047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баянмөнх суманд 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Өлзийтийн 10-07 тоотод оршин суух Б

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг Чингис хотоос баруун хойд зүгт 5 км-ийн зайд Улаанбаатар Хэнтий аймаг чиглэлийн төв засмал зам дээр 82-82 ХЭҮ улсын дугаартай пробокс маркийн суудлын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчлсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн М.Г, О.Э нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Хохирогч О.Э-ийн: ... Хэнтий аймаг руу орох замд байдаг Чингис хаалга өнгөрөөд явж байтал өөдөөс хурц гэрэлтэй машин явж байсан. Би гэрлээ шилжүүлсэн. Тухайн машин хажуугаар өнгөрсөн. Тэгтэл мотоцикль руль булаахад би өөрийн 2 нас гарантай хүүхэд Т-г тэврээд л унасан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. ... гэрэл дохионууд ажиллаж байсан, бүгд ажиллаж байсан ба шинэвтэр мотоцикль байсан. ... миний ард сууж явсан талийгаач дүү Г машин гэж хэлсэн. Тэгтэл мотоциклын руль булаагаад унасан гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37хуу/

 

        Хохирогч О.Э-ын: ... Г, Э хоёр Хэнтий аймаг явж байгаад осолд орж нэг нь нас барсан байна гэж хэлсэн. Би 23 цаг 40 минутын үед Хэнтий аймгаас баруун хойш 5-6 км газарт очиход Улаанбаатар хот явдаг засмал замын баруун талд цагаан өнгийн автомашин, мотоцикль хоёр осолд орж замын хажуу тал руу унасан байсан. Манай нөхөр нас барсан байсан. Миний төрсөн ах Энхтөрийг эмнэлэг ирээд аваад явсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 47-48хуу/

 

       Хохирогч Б.Д-н: ... Нөхөр маань 2017 оны 09 дүгээр сарын 03-ны орой хөдөөнөөс аймаг руу ирж яваад Чингис хаалганы наад талд араасаа машинд мөргүүлж Улаанбаатар хотод 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлж байгаад гэмтлээ даалгүй нас барсан. Харин талийгаач нөхөртэй маань хамт явж байсан хүргэн Г нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны орой газар дээрээ өөд болсон байсан. Энэ ослын үед манай хүү Т нь аавтайгаа хамт явж байсан. Азаар амь насанд нь аюултай гэмтэл аваагүй байсан. Эмчид үзүүлэхэд хацар яс цөмөрсөн хугаралтай гэж байсан, бусдаар бол гайгүй байсан. Ослын үеэр талийгаач маань нуруу нугасны маш хүнд гэмтэл авсан байсан. Улмаар бүх бие нь мэдээгүй болчихсон байсан. Гэхдээ ухаан саруул ярьж хэлж чаддаг байсан. /хх-ийн 39-41хуу/

 

       Хохирогч П.М-н: ... тиймээ жолооч Б ч гэсэн хамт байсан. Тухайн үед З байцаагч мотоциклын арын тоормос фодорны гэрлийг шалгаж шинэ ламп хийж үзэхэд хэвийн ажиллаж байсан. Тоормос гишгэхэд болон подор татахад гэрэл нь хоёулаа ажиллаж байсан. Харин араасаа мөргүүлээд гэрлийнх нь суурь чихэгдсэн байсан. Үүнийг нь нааш нь болгож байгаад залгахаар зүгээр ажиллаж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 56-57хуу/

 

       Гэрч Э.Э-н: ... машины хажуу талд улаан өнгийн мотоцикль хажуу талаараа хараад хэвтэж байсан. Машины баруун урд талд нэг хүн хүн байна уу гээд дуугарч байсан. Бас нэг бага насны хүүхэд уйлаад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 68хуу/

 

       Гэрч И.О-н: ... Хэнтий аймаг явах гээд гэрээс зүүн зүгт явахдаа гэрлээ асаачихсан байсан. Мотоциклын арын улаан гэрэл асаад байсан. Би тухайн үед араас нь сүү өргөөд зогсож байсан. Миний хүүхдийг араас машинаар дайрсан гэж Э өөрөө надад хэлсэн. Би гомдолтой байна гэх мэдүүлэг. /хх-ийн 59-60хуу/

 

      Гэрч Ц.С-ийн: ... Г-н унаж явсан мотоциклын гэрэл дохио нь асдаг байсан. Манай хүү эхнэр, хүүхдээ суулгаад Хэнтий аймгийн төвд унаад явдаг байсан. Шинэвтэр мотоцикль байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 77-79хуу/

 

      “Вендо” хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 62хуу/

 

       Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлэгийн шинжилгээний 50 дугаартай акт:

 

        Талийгаач М.Г-н биед гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн нүдний дотор доод ханын цөмөрсөн хугарал, суурь ясны цөмөрсөн хугарал, гавлын орой ясны цууралт, шилбэ, нуруу, баруун гарын ар хэсгийн зулгарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

        Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба үхэлд шууд нөлөөлсөн гэмтлүүд болно. Харин зүүн нүдний дотор ханы цөмөрсөн хугарал, шилбэ, нуруу, баруун гарын ар хэсгийн зулгарсан шарх бүхий гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

        Талийгаач М.Г-т шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг эмгэг хууч өвчин тогтоогдсонгүй. Цусанд нь спиртийн агууламж илрээгүй. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж нас баржээ гэх дүгнэлт. /хх-ийн 94-95хуу/

 

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт: 8590, 8591 дугаартай. /хх-ийн 99-100хуу/

 

       Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 86хуу/

 

       Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт:

 

       Toyota Probox маркын 82-82 ХЭҮ улсын дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 15.1 “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тааврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна: а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэн.

          Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 

         Toyota Probox маркын 82-82 ХЭҮ улсын дугаартай автомашины жолооч Д.Б нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэ, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас үзвэл Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 

          Зам тээврийн осолд орсон Toyota Probox маркын 82-82 ХЭҮ улсын дугаартай автомашины тухайн үеийн хурдыг тодорхойлох боломжгүй.

 

          Dayun маркын 27-13 УБ улсын дугаартай мотоциклын жолооч О.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

          Toyota Probox маркын 82-82 ХЭҮ улсын дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 15.1 дэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт. /хх-ийн 86-87хуу/

 

         Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 7-8, 12-15хуу/

 

        Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 23-24, 25-26хуу/

 

        Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл. /хх-ийн 27-28хуу/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг Чингис хотоос баруун хойд зүгт 5 км-ийн зайд Улаанбаатар Хэнтий аймаг чиглэлийн төв засмал зам дээр 82-82 ХЭҮ улсын дугаартай  Тоёота пробокс маркийн суудлын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн М.Ганбаяр, О.Энхтөр нарын амь насыг хохироосон болох нь дээрх хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлэгийн шинжилгээний 50 дугаартай акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт: 8590, 8591 дугаартай, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

         Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

        Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэж хууль заасан хорих ялаас хөнгөрүүлж ял оногдуулах нь зүйтэй байна.

 

       Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинжийг харгалзан шүүгдэгчид оногдуулах хорих ялыг эдэлж дууссанаас нь хойш 01 жилийн хугацаанд 2-оос доошгүй удаа жолооч бэлтгэх сургалтанд хамрагдаж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнээс урьдчилан сэргийлэх яриа сургалт хийх, үүнийгээ фото зураг, дүрс бичлэг, тайлан бичих хэлбэрээр баримтжуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

      Хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.        

      

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

  
           1. Шүүгдэгч Б-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3,  27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар Д.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жил 05 /тав/ сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт зааснаар хорих ял эдэлж дууссанаас хойш 01 жилийн хугацаанд 2-оос доошгүй удаа жолооч бэлтгэх сургалтанд хамрагдаж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнээс урьдчилан сэргийлэх яриа сургалт хийж, үүнийгээ фото зураг, дүрс бичлэг, тайлан бичих хэлбэрээр баримтжуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 01 жил 05 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

   4.Энэ өдрөөс эхлэн шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

          5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн 513043 дугаартай жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх бичиг баримтын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА