Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 110/ШШ2024/0017

 

         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би,  З.Р, С.Т нарын нэхэмжлэлтэй, Толбо сумын Засаг даргад холбогдох “Толбо сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/87 дугаартай  ”Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага  бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч З.Р, С.Т, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нараас гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгчид З.Р, С.Т нар болон бидний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нар урьд тус шүүхэд Толбо сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/87 дугаартай  иргэн С.Д “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ.

Одоо бид уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Нэхэмжлэгчид З.Р, С.Т нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нар бид тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгосон болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас   “Толбо сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/87 дугаартай  “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Р, С.Т нарын “Толбо сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/87 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, З.Р, С.Т нарын нэхэмжлэлтэй, Толбо сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

                                            ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ