Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/04243

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,885,578 төгрөгийг хариуцагч Н.Г төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл сар бүр 1,721,394.5 төгрөгөөр төлөхөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Н.Г тогтоосон хугацаанд 6,885,578 төгрөгийг нэхэмжлэгч М ХКтөлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,119 төгрөгөөс 62,559 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Г с улсын тэмдэгтийн хураамжид 62,559 төгрөг, улсын орлогоос 62,560 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                        А.ЭНХЖАРГАЛ