Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/04203

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,656,071 төгрөгийг хариуцагч Б.М төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 415,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 415,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 415,000, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 411,071 төгрөгөөр төлөхөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Б.М тогтоосон хугацаанд 1,656,071 төгрөгийг нэхэмжлэгч М  ХКтөлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,448 төгрөгөөс 20,724 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Мс улсын тэмдэгтийн хураамжид 20,724 төгрөг, улсын орлогоос 20,724 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М  ХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                        А.ЭНХЖАРГАЛ