Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/04198

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ц OCHAAK” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 878,430 төгрөгийг хариуцагч И.А 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 219,700 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 219,700 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 219, 330 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 219,700 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч И.А тогтоосон хугацаанд 878,430 төгрөгийг нэхэмжлэгч “Ц OCHAAK” ХХКтөлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,632 төгрөгөөс 12,816 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Ас улсын тэмдэгтийн хураамжид 12,816  төгрөг, улсын орлогоос 12,816 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ Ц OCHAAK” ХХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              А.ЭНХЖАРГАЛ