| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/04568/И |
| Дугаар | 102/ШШ2024/04162 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/04162
| 2024 оны 09 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2024/04162 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг * дүгээр хороо Олимпийн гудамж-* * давхар * тоотод байрлах, *
Хариуцагч: Баянгол дүүрэг * дүгээр хороо * дүгээр хороолол *гудамж * дүгээр байр * тоотод оршин суух, *
11,849,775 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч * нь нэхэмжлэгч *-ийн нэхэмжлэлийн шаардлага 11,849,775 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 204,546 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 102,273 төгрөг, *ээс 102,273 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *К-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА