Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04169

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 04 өдөр Дугаар 102/ШШ2024/04169 Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг Энхтайваны өргөн чөлөө*, *дүгээр хороонд байрлах, *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дүгээр хороо * дугаар хороолол *авхарт байрлах, *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * гудамж * дүгээр байр * тоотод оршин суух, *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо* гудамж * дүгээр байр * тоотод оршин суух,*

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг * дүгээр хороо * гудамж*оршин суух,*

273,396,113.68 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч * нар нь нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 273,396,113.68 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,735,531 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 867,765.5 төгрөг, хариуцагч * нараас 867,765.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА