| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/05657/И |
| Дугаар | 102/ШШ2024/04188 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/04188
| 2024 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/04188 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг * дугаар хороо *-д байрлах, А*
Хариуцагч: Баянгол дүүрэг* дүгээр хороо *дугаар гудамж * тоотод оршин суух, *
17,215,248 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *нь *-ийн нэхэмжилсэн 17,215,248 төгрөгийг төлөхөийг зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 816,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 816,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 816,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 816,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 816,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 814,612.02 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 314,143 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 157,071.5 төгрөг, *аас 157,071.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА