| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/03114/И |
| Дугаар | 102/ШШ2024/04190 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/04190
| 2024 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/04190 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг * дугаар хороо* гудамж-* Эл Эс Плаза барилга * давхар *тоотод байрлах, *
Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол * дүгээр байр * тоотод оршин суух, Г*
5,701,290.73 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *-ийн нэхэмжлэлийн шаардлага 5,701,290.73 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч *******ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 106,170.65 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 53,085.325 төгрөг, хариуцагч*оос 53,085.325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА