| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2015/01513/И |
| Дугаар | 142/ШШ2016/00160 |
| Огноо | 2016-01-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 142/ШШ2016/00160
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: **********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****-нд холбогдох 5 841 176 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ******* оны 12 дугаар сарын 19-ний өдөр ********-ийн ***** оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 98 тоот ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилдаа тогтоолгохоор тус шүүхэд хандаж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 665 тоот дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан. Тус тогтоолыг авсан өдрөө үйлдвэрийн дарга ************-тай уулзсан. Үйлдвэрийн дарга ****** нь эргээд ярина гээд, мөн өдөр хариуцагч *****-т тогтоолыг хүлээн авсан тухай ярьсан. Гэтэл 7 хоногийн дараа 10 дугаар сарын 28-нд хариу хэлье гэсэн. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч *******-тай дахин утсаар ярихад би тогтоолоо аваагүй, шуудангаа шалгаад эргээд ярья гэсэн. Ингээд *************-ийн удирдлага ямар нэгэн хариу өгөхгүй байна. Иймд хариуцагчийн хүсэлтээр дээд шүүхэд хуралд оролцсон зардал 50 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлын 162 хоног*35748=5 791 176 төгрөг, нийт 5 841 176 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ********* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсаны нөхөн төлбөр болох 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацааны цалин нхөн олгуулахаар хүсэлт гаргасан билээ. Одоогоор байгууллагын удирдлагатай ойлголцож цаашид ******* нь барагдуулахаар болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татан авах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******** холбогдуулан 5 841 176 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь ********-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА