| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03805/И |
| Дугаар | 183/ШШ2024/03718 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/03718
2024 оны 09 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2024/03718 Улаанбаатар хот
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1.593.384,03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Э д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.593.384,03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,
хариуцагч Т.Э нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 265.564 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 265.564 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 265.564 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 265.564 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 265.564 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 265.564,03 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.500 төгрөгөөс 20.250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э ээс 20.250 төгрөг, төрийн сангийн орлогоос 20.250 төгрөг тус тус гаргуулж нийт 40.500 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ