Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/32

 

Б.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Г.У, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.С,

Шүүгдэгч Б.Н /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч Ж.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д, түүний өмгөөлөгч Д.А нарын давж заалдах гомдлоор Б.Н-д холбогдох 1816000000063 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 1984 оны 4 дүгээр сарын ... -ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, 1-р гудамж ... тоот оршин суух, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 359 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ТЛ84............. регистрийн дугаартай, А овогт Б.Н.

 

Шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд 2018 оны 7 дугаар сарын 08-ны шөнө зэвсэг буюу хутга хэрэглэж С.Б нийт 5 удаа хутгалж, түүний биед зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт, зүүн эгэмний дээд хэсэг, хүзүү, зүүн дал, бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун мөрөнд зулгаралт гэмтэл буюу хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон 99 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Б-ийн нэхэмжилсэн 26.759.147 төгрөгийн нэхэмжлэлээс 19.196.235 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 721.582 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь хохиролд 5.133.350 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохиролд 1.707.980 төгрөгийг шүүгдэгч Б.Н-аас гаргуулж, хохирогч С.Б олгож, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа болон хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор цоохор өнгийн бариултай эвхдэг хутга 1 ширхэгийг устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой бодит байдалд нийцүүлж үнэлээгүй, хэт нэг талыг барьж хохирогч С.Б-ийн эрх ашгийг хамгаалж, хохирогч, шүүгдэгч болох Б.Н эрх зүйн байдлыг дордуулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж эрх зүйн байдлыг нь дордуулсан. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/77 дугаар бүхий шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. 9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлд өөрчлөлт оруулж эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д, хохирогчийн өмгөөлөгч Д.А нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэн Н.Д миний нөхөр С.Б 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Алтай сумын төвд Б.Н гэгч 5 удаа хутгалж зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлыг зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт, зүүн эгэмний дээд хэсэг, хүзүү, зүүн дал бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт зүүн хацар баруун мөрөнд зулгаралт гэмтэл буюу хүнд зэргийн гэмтэл учруулснаас баруун талын хөл, гар саажсан, бүрэн хэлгүй болсон 2018 оны 07 дугаар сараас хойш хүний асрамжид бүрэн орсон өнөөдрийг хүртэл ямар ч өөрчлөлт ороогүй ямар ч эмчилгээ хийлгэсэн үр дүнд хүрэхгүй өнөөдрийг хүрч байна. Бидний зүгээс ардын эмчилгээ, анагаах ухааны чиглэл болон лам хар, бөө, Хятад улс руу хүртэл эмчилгээ хийлгэж хүнээ эмчлүүлэх гэж болохоос болохгүйд хүрч сэтгэл санаа, санхүү, эдийн засгийн маш их хохирлыг амсаж байна. Гэмт хэрэгтний зүгээс хэрэг шалгагдах мөрдөн байцаалтын шат болон прокурорын шатанд хохирол төлөгдөөгүй. Анхан шатны шүүх хуралдаан болоод шүүхээс тогтоосон хохирол 5133350 төгрөгийг давж заалдах шатны шүүх хурлаас өмнө төлсөн. Хүнийг амьд үхдэл болгочихоод өөрийн биеэ өмөөрч өөрийгөө хамгаалаад хэрэгтээ ямар ч гэмшсэн шинжгүй байхад хуульд заасан ял шийтгэлийн доод хэмжээгээр ял оноож байгаад бид маш их гомдолтой байна. Түүнчлэн БНХАУ-д эмчилгээнд явсан баримттай хохирол болон бусад хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр хэлэлцэхгүй орхиж байгаад гомдолтой байна. Шүүхээс тогтоосон хохирлыг төлчихөөд хохирол төлсөн гээд ял шийтгэл нь хөнгөрөх гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн гэмт хэрэгтний өмгөөлөгч нь зүйлчлэлийг өөрчлөх талаар гомдол гаргаж байгааг их гайхаж байна. Б.Н нь хүнийг таван удаа хутгалчихаад сэтгэл санаа нь давчидсан, аргагүй хамгаалалт хийсэн мэтээр энэ хүнийг өмгөөлж хамгаалж байгаад үнэхээр харамсаж гомдож байна. Бидний зүгээс амьд гарсандаа баярлаад, хохирлоо л барагдуулаад явсан бол энэ хүний ямар ял шийтгэл авахыг, түүнийг хүнд ял шийтгэл аваасай гэж бид хүсээгүй гэтэл бидний энэ хүлцэнгүй байдлыг үл тоож хохирол төлөх талаар огт санаачлага гаргахгүй харин үг хэлж чадахгүй өрөөл татуу болсон хүнийг өөртөө гэмтэл учруулсан мэтээр худал үнэн ярьж болсон асуудлыг гуйвуулж өөрийн хийсэн гэмт хэргээ өмгөөлж байгаад хохирогч нарын зүгээс маш их гомдолтой байна. Бидний хохирлыг бүрэн барагдуулуулж хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хууль ёсны эрхүүдийг /Үндсэн хуулийн 16.14, 55.1/ хязгаарлаж ял тулгаж шийтгэн тасалснаар Монгол Улсын иргэн Б.Н миний Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Үндсэн хуульд баталгаажуулан заасан 16.1, 16.13, 16.18-д заасан /бусад эрхүүд/ суурь эрхүүдийг хамгаалж, сэргээж шийдвэрлээгүйд, гэм буруутай гэж хүчээр шүүн тасалсанд гомдолтой байгаа тул нийт 47 хуудас гомдлыг гаргаж байна.

Шүүхээс шүүгдэгчийн эрхийг өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчихийг завдсан: Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-3 дахь хэсэгт шүүхийн шатанд оролцогч бусад оролцогчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ гэснийг зөрчсөн. Өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй гэж шүүгдэгчид мэдэгдээд гэрээгээ дахин үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1-4 дэх хэсгийг хэрэглэнэ гэж тулгасан. Шүүгдэгч нь шүүхээс даруй лавлаж хавтаст хэрэгтэй танилцахад хохирогч гэгдсэн талд өмгөөлөгчид нь мэдэгдэх хуудсыг өгсөн боловч шүүгдэгчийн /өмгөөлөх талд/ талд өгөөгүй байсан. Мэдэгдэх хуудсыг шүүгдэгчийн өмгөөлөгчид өгөөч гэж шаардахад /хүсэлт/ шүүгчийн туслах нь “утсаар хэлсэн болоо юм биш үү” гээд татгалзсан. Үүнээс үүдэж өмгөөлөгчөөс хууль бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, хэрэв оролцох бол гэрээгээ дахин хийнэ гэсэн өмгөөлөгчийн шаардлагыг хүлээн авах биелүүлэх цаг хугацаа нөхцөл боломж байхгүй, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцоно гэснээс үүдэж хурал хойшлох асуудал үүсч, тус аймагт зарцуулах зардалгүй мөн өмгөөлөгчид төлөх зардалгүй учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14-1, 2-т заасныг шаардах буюу хууль ёсны эрхээ эдлэж чадахгүйд хүрсэн. Өөрөөр хэлбэл дарамт учирсан шүүгдэгчээс арга буюу уг хууль бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зүгээр л ороод өг гэж гуйж гувшихад хүрсэн билээ.

Шүүхийн явуулсан энэ ажиллагаа нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12-1 дэх хэсэг, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчиж Монгол Улсын иргэнийг шүүгдэгч гэдэг утгаар нь хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх Үндсэн хуульд заасан эрхийг шүүхийн өмнө ялгаварлан гадуурхаж халдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-1 дэх хэсгийг зөрчлөө гэж үзсэн. Дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тус хэргийг хуваарилан авсан нэр бүхий шүүгчийн дээрэнгүй, тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолтой нь холбоотойгоор явуулсан. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1-2.4, 16.1-4, 16.1-10 дахь хэсгүүд 16.14, 16.10 дугаар зүйлүүдийг зөрчиж хууль бусаар нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж, хавтаст хэрэгт хийсэн: 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирогч БНХАУ-д эмчлүүлсэн” гэх баримтыг шүүхэд хувиасаа шууд гарган өгч нотлох баримтад тооцуулах, шинжлэн судлуулах, хавтаст хэрэгт хийхийг оролдсон. Шүүгдэгч /яллагдагч/: Өмгөөлөгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1-2.4, 16.1-4, 16.1-10, 16.10, 16.14 дүгээр зүйл тус тус зөрчигдөж байна гэж хувьдаа үзэж уг баримтыг мөрдөн байцаалтад гаргахыг шаардсан. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар /шүүхийн шатанд/ “БНХАУ-д эмчлүүлсэн” гэх уг баримт нь хятад хэл дээр хавтаст хэрэгт авагдсан байв. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс нь монгол хэл дээрх орчуулгыг нь гарган өгч шүүхээс нотлох баримт болгон шинжлэн судалсан. Шүүхийн энэ үйлдэл нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-4 дэх хэсэг: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлэх эрх бүхий субьектыг заасан, нотлох баримт цуглуулах” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. /16.14 дүгээр зүйл/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-10 дахь хэсэг: “Зөвхөн мөрдөгч, прокуророос оролцогчийн гарган өгснийг хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэснийг зөрчиж хавтаст хэрэгт хийсэн. /Нотлох баримт болгон/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10-1 дэх хэсэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоос гарган өгснийг зөвхөн мөрдөгч хүлээн авч тэмдэглэл үйлдэж хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэснийг, 16.10-7 дахь хэсэг: 16.10 дугаар зүйлд заасны дагуу гарган өгснийг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтад тооцуулах, шүүх хуралд шинжлэн судлуулах эрхтэй гэснийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1-2.4 дэх хэсэг буюу өмгөөлөгчийн эрхийг заасан. “...баримт бичиг бусад баримтыг мөрдөгч, прокурорт гарган өгөх, түүнийг хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах...” гэснийг зөрчсөн. Уг баримтыг шүүхээс нотлох баримт болгон шинжлэн судалсан юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9, 16.11, 16.13 дугаар зүйлд заасныг хангаж шүүхийн шийдвэр нь гарах ёстой гэж ойлгосон. Шууд хэлбэл: Шинжлэн судалсан нотлох баримтын талаар хангаагүй талаарх шийдвэр гаргаагүй... Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-1, 16.1-2 дахь хэсгүүдэд хамаарах, Эрүүгийн хуулийн 6.5, 6.7 дугаар зүйлийг хязгаарлах эрх зүйн үйлчлэлтэй Эрүүгийн хуулийн 2.5-1 дэх хэсгээр тодорхойлогдох нотлох баримтыг /хохирлын баримт/ хохирогчоос /өмгөөлөгч/ талаас шүүгч нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамжийг зөрчиж хувийн журмаар хүлээн авч хавтаст хэрэгт хийж шүүх хуралдаанаар нотлох баримт болгон шинжлэн судалсан үйлдэл нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.5, 6.7 дугаар зүйлийг хязгаарлах үндэслэл бүхий нотлох баримт болгон гэнэт шийдвэрлэхээр завдсан нь шүүгч, хохирогч хоёрын эл тохирсоноос үүдсэн үйлдэлийн улмаас нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шалгах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, шүүгдэгчийн Үндсэн хуульд заасан нотлох баримт шалгуулах суурь эрх нь тус тус бүрэн хязгаарлагдсан. Шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж үндэслэл журмын дагуу авагдаагүй баримтыг нотлох баримт болгон шинжлэн судлах нь Үндсэн хуулийн 16.14 дэх хэсэг нотлох баримт шалгуулах эрхийг хязгаарласан үйлдэл гэж эсэргүүцсэн. Дэг зөрчиж учир нь шүүгдэгчийн нотлох баримт шинжлэн судлуулах хүсэлт гаргах эрхийг шүүхээс хязгаарласан байсан.

Шүүхээс уг баримтыг нотлох баримт болгон шинжлэн судалсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль зүйн үндэслэлгүйгээр орхисон эсвэл иргэний нэхэмжлэлд шилжүүлсэн байж магадгүй. Шүүгдэгчээс /цагдан хоригдогч/: Шүүхээс хохирогч гэх талаас шүүхийн шатанд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “баримтыг хүлээн авахгүй байх” захирамжийг зөрчиж уг баримтыг хувийн журмаар хууль бусаар авч хавтаст хэрэгт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-8 дахь хэсгийг хангахыг зорьсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр нотлох баримт болгон шинжлэн судалсан нь бусдад давуу байдал бий болгох зорилготой гэж үзсэн. Шүүхээс 1.7 сая төгрөгийн хохирол гэж Эрүүгийн хуулийн 2.5-1 дэх хэсэгт хамаарна гэж нотлох баримтыг хууль бусаар буй болгож Эрүүгийн хуулийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасныг хязгаарлах нотлох баримтаар ашигласан: 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн анхан шатны шүүхээс хохиролд 5.1 сая төгрөгийг тооцож шийдвэрлэснийг нь шүүгдэгчээс тухайн үед шууд төлсөн. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Хохирогч түүний өмгөөлөгч хохиролтой холбоотой баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу мөрдөн шалгах ажиллагаанд ахин гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-10, 16.10 дугаар зүйлд заасан нотлох баримттай холбоотой баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авагдаагүй. Нотлох баримт шалгуулах хүсэлтийг зүй ёсоор гаргаагүй. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 10, 09 дүгээр сарын 29-ний өдрийн анхан шатны шүүхээс гэнэт 1.7 сая төгрөгийн гэх нотлох баримт гарган ирж шүүгдэгчийн эрх зүйн нөхцлийг дордуулахад ашигласан буюу шийдвэрийн үндэслэл болгосон. Шүүхээс уг нотлох баримтаа өмгөөлөх талд танилцуулаагүй учраас 1.7 сая төгрөгийн хохирлыг нотолсон баримт байхгүй гэж ойлгогдсон. Шууд хэлбэл: Шүүхээс 1.7 сая төгрөгийн гэх хохирлын баримтыг танилцуулаагүй тул хуурамчаар “дансны аргаар” “ургуулж” буй болгосон үйлдэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл: Өмнө нь хохиролд төлөгдсөн 5.1 сая төгрөгийн баримтыг ахин тооцох замаар 1.7 сая төгрөгийн гэх баримтыг үүсгэсэн. 1.7 сая төгрөгийн гэх, Эрүүгийн хуулийн 2.5-1 дэх хэсэгт хамаарна гэх, Эрүүгийн хуулийн 6.5, 6.7 дугаар зүйлийг хязгаарласан гэх, нотлох баримтаа үзүүлэх шаардлагатай гэж шүүгдэгчээс анхан шатны шүүхээс хүссэн. Жич: 1.7 сая төгрөгийн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй. Нотлох баримт шинжлэн судлахад өмгөөлөх талыг /шүүгдэгчийг/ оролцуулаагүй, гаргасан хүсэлтийг нь шийдвэрлээгүй орхисон: Шүүхээс нотлох баримт шинжлэн судлах хүсэлтийг шүүгдэгчээс авалгүйгээр зөвлөлдөх тасалгаанд орохыг завдсан нь шүүгдэгчийн Үндсэн хуульд баталгаажуулсан нотлох баримт шалгуулах эрхийг хязгаарлах гэсэн үйлдэл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7-2 дахь хэсэгт заасныг шүүгдэгчид хязгаарласан. Шүүгдэгчээс нотлох баримт шинжлэн судлуулах эрх зөрчигдсөн гэж “дэг зөрчиж” хүсэлтийг гаргахад /шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийн талаар/ хүлээж аваагүй мөн хүсэлт гаргах процессыг зандарч тасалсан. /Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар энэ хэсгийг өгсөн./ Шүүгдэгчийн гаргасан гэх хүсэлт нь хангагдаагүй.

Шүүгчийн энэ үйлдэл нь: Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-т нотлох баримт шалгуулах эрх, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, 55.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7-2 дахь хэсэг тус тус бүрэн хязгаарлаж /35.8-1 дэх хэсэг мөн адил/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Явуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчиж явагдсан, Эрүү шүүлтийн шинжтэй болсон гэж үзэж байгаа. Уг шүүлтийн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан эрх хязгаарлагдсан. Өөрөөр хэлбэл шүүхэд хүний эрхийг бүрэн хязгаарласны үндсэн шүүн тасалсан. Шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн: 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүх бүрэлдэхүүн Ерөнхий шүүгч Д.С, Г.М, Ч.М нар нь хохирогч гэх С.Б “манай хохирогч ирчихлээ” гэж шүүх танхимд тал татаж ярилцсан нь өмгөөлөх талын хүсэлтээр томилогдсон шинжээч уг өдрийн шүүх хуралдаанд ирж амжихгүй тул хойшлуулах хүсэлт өгснийг /шинжээчээс/ шүүхээс “хэдүүлээ яадаг юм хурлаа хийчихье” гэж ярилцаж байхыг нь шүүгдэгчээс сонсоод татгалзан гаргах хүсэлтийг уг бүрэлдэхүүнд гарган өгсөн. Татгалзах хүсэлт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа устгаад хаячихаагүй бол 17 цаг 45 минутад зөвлөлдөн хэлэлцээд хангахгүй байхаар шийдвэрлэсэн. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчид 5 жил хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу эхнэрийнх нь шууд гүтгэж шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтад тооцож шийдвэрлэсэн. Хохирогчийн эхнэр хэрэг болох үед байгаагүй, уг мэдүүлгээ мөрдөн шалгах ажиллагаанд гаргаагүй нь шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-9 дэх хэсгийг зөрчиж шийдвэрлэсэн. Уг гэрч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг ч мөн зааж чадаагүй байдаг. Шүүгдэгчээс “ингээд шүүх хурал дээр гүтгээд ял оноогоод шийдвэрлэчихдэг бол би өмгөөлөгч авах хэрэг байна уу” гэж шийтгэх тогтоолд гомдож байсан. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр уг шийтгэх тогтоол буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Г.М гэдэг шүүгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох шийдвэр гаргаж хуралд оролцсон. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн анхан шатны шүүх хуралд “хууль өөрчлөгдсөн учраас би чамайг шүүх эрхтэй болсон” гэж тайлбарлаад шүүн тасалсан. 2019 оны 09 дүгээр сард цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэсэн шүүгч гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан татгалзаж байсан. Дээрх тайлбарыг шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах эрхийг нь тайлбарлахгүйгээр хүсэлтийг нь авалгүйгээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.5, 7.1-2, 7.7-5 зөрчиж шүүх хуралдааныг явуулахаар завдсантай холбоотойгоор шүүгдэгчдээс эрхээ эдлэх хүсэлт гаргахад хариу гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн уг хэсэгт 10.2-2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиар өөрчлөлт орсон нь уг шүүгч дахин оролцох хууль зүйн нөхцөл үүссэн боловч уг хуулийн зорилт нь шүүгчийг дахин оролцох, оролцуулахаар зааж шийдвэрлээгүй гэж шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгч дахин оролцож болохгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан ч гэсэн Монгол Улсын иргэнд шударга шүүхээр шүүлгэх эрх буюу ашиг сонирхолтой шүүгчийг татгалзах эрх нь хэвээрээ гэж үзэж шүүгчийн дахин оролцож байгаа үйлдлийг 10.1 1.4 дэх хэсэгт хамааруулан ойлгосон. Гэвч бүрэлдэхүүний олонх буюу Ч.М, Г.М нар нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн анхан шатны журмаар ахин оролцож ял оноохдоо Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасныг зөрчиж “чи мөнгөгүй, чиний эрхээс илүү Завханы шүүгчийн нутаг буцах ашиг сонирхол илүү” гэж шүүгдэгчийг доромжилж ял оноосон. 5.6 жилийн ялыг цагдан хоригдсон 5 сарын хугацааг харгалзан үзээч гэсэн шүүгдэгчийн хүсэлтийг давуулан оноосон. Дараа нь шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг хүндрүүлж хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэлийг нөхөж нэмсэн. Уг бүрэлдэхүүний явуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 55.1 дэх хэсэг шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй, 16.14 дэх хэсэг өөрийгөө өмгөөлөх, нотлох баримт шалгуулах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх, мэдүүлэг өгүүлэхээр албадахыг хориглоно эцсийн үг хэлэх эрх зэрэг хүний эрхийг бүрэн хязгаарлаж, зөрчиж ял тулган шийдвэрлэлээ. Ингэх болсон шалтгаан нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг нь давж заалдаж шатны шүүх хүчингүй болгосонд нь хорсож шүүн тасалсан гэж үздэг.

Тиймээс уг бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1-1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж оролцсон. Явуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-1 дэх хэсгийг зөрчсөн. Шүүхээс ял оноохдоо ялгаварлан гадуурхсан: Шүүхээс Эрүүгийн хуулийн 2.5-1 дэх хэсэгт хамаарна гэх 1.7 сая төгрөгийн нотлох баримтыг хууль бусаар буй болгож шүүгдэгчийн нотлох баримт шалгуулах Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт шинжлэн судлуулахад оролцох эрхийг нь тодорхой ямар нэгэн үндэслэлгүйгээр хязгаарлаж хүсэлт гаргах боломжгүй болгосны үндсэн дээр 1.7 сая төгрөгийн хохирол гэх нотлох баримтыг тулган хүлээлгэж ял оногдуулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийг зөрчиж үйлдсэн. Шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14-2 дахь хэсгийг баримтлан хохирлыг төлөх 5 хоногийн хугацааг хүсэхэд шүүхээс чамд мөнгө байхгүй, орлогогүй учраас 5 хоног биш 16 цаг хангалттай, мөн Завханаас ирж оролцсон шүүгч маргааш буцах тул өглөө 09 цаг 00 минутад хохирлыг төлсөн байх ёстой гээд уг үндэслэлээр хохирол төлөх хугацааг 16 цагаар тогтоож шийдвэрлэсэн. /17 цаг 00 минутаас 09 цаг 00 минут/ Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол төлсөн бол оногдуулах ялыг бууруулахаар заасан Эрүүгийн хуулийн 6.7, учруулсан хохирлыг төлсөн гэх нөхцлийг Монгол Улсын иргэнд эдлэгдэх эрх зүйн нөхцлийг Б.Н гэдэг утгаар хязгаарласан. Ингэж шийдвэрлэх үндэслэлээ Завханы шүүгч маргааш буцна гэж хүний эрхийг дорд үзсэн үндэслэл, чи мөнгөгүй гэх ялгаварлал байсан. /Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар засвар оруулахаар хүсэлт өгсөн/ Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа ял оногдуулах хурал дээр хүлээн зөвшөөрөөгүй ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүний эрхийг шүүхээс дээдлэх ёстой гэж үзсэн. Шүүхээс Эрүүгийн хуулийн 1.3-2, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 зөрчсөнд гомдолтой байна. Анхан шатны хуралдаан гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй. Даргалагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.5 дугаар зүйлийг зөрчиж шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах эрхтэй болохыг шүүгдэгчид тайлбарлалгүйгээр шүүх хуралдааныг явуулахыг завдаж уг хуулийн 7.1-2 дахь хэсэг, 7.7-5 дахь хэсэгт заасан эрхэнд хязгаарлах замаар халдсан, уг эрхийг зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг завдсан гэж шүүгдэгчээс үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8-1 дэх хэсгийг зөрчиж шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт оролцох эрхийг нь хязгаарласан. “Өмгөөлөх тал” гэж уг хуулийн 1.4-1.16 дахь хэсэгт шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хэлнэ гэж тодорхойлон заасан учраас өмгөөлөх талыг хязгаарлаж шүүхийн хэлэлцүүлгийг явуулсан. 35.8-1 дэх хэсэг хязгаарлагдсантай холбоотойгоор уг хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нь шүүгдэгчийн хувьд бүрэн хязгаарлагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4-1.13 дахь хэсэгт шүүгдэгчийг оролцогч гэж тодорхойлон хуульчилсан процессыг даргалагчаас /шүүхээс/ явуулсан нь Үндсэн хуулийн 55.1 дэх хэсэг, 16.14 дэх хэсгүүд өөрийгөө өмгөөлөх, нотлох баримт шалгуулах ажиллагаанд биечлэн оролцох хүний эрхүүд шүүн таслах ажиллагаа болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн хязгаарлагдсан гэж үзсэн. Шүүгдэгчээс мэдүүлэг өгөхгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.9, 35.8-7 дахь хэсгийг буюу тухайн хэрэгтэй холбоотой мэдүүлэг, асуулт хариултын процессыг яллах талд шүүгдэгчээс бүрэн хязгаарласан байхад даргалагчаас зөрчиж улсын яллагчийн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг хүсэх /тулгах/ Үндсэн хуулийн 16.14 өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх, мэдүүлэг өгөхийг албадахыг хориглоно гэж заасан эрхүүд зөрчигдсөн гэж үзсэн. Шүүх байгууллага бол прокурорын байгууллага биш бөгөөд Үндсэн хуульт байгуулалд хүний эрхийг дээдлэх ёстой гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлд заасныг шүүхээс зөрчиж шүүгдэгчийн эцсийн үгийг дарамтлах, цагаар тогтоож хязгаарласан нь Үндсэн хуульд заасан эцсийн үг хэлэх суурь эрхийг бүдүүлгээр хязгаарлаж шүүн тасалсан ажиллагаа явуулсан гэж үзсэн. Бусад хэлсэн үгс, талуудаас оролцсоныг бүрэн гуйвуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдох шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүйд гомдож уг хуулийн 11.8-5 дахь хэсэгт заасны үндсэн дээр 2 дахь хэсэгт зааснаар нь шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1, 15.2 дугаар зүйлд зааснаар нь шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцсанаас хойш 5 хоногийн дотор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэл бичиг болох монгол хэл дээр анхан шатны шүүхэд гомдол хүсэлтийг гаргасан боловч шүүхээс “давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ” байна гэж мушгин хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр орхисон. Шүүхийн уг үйлдлийн улмаас Үндсэн хуульд заасан нотлох баримт шалгуулах эрх, өөрийгөө өмгөөлөх эрхүүд хязгаарлагдсан тул шүүх хуралдааны тэмдэглэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Шүүхээс Эрүүгийн хуулийг зөрчиж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй харин Эрүүгийн хуулийн 6.6-1.2 дахь хэсэг “... энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо гэж шүүх үзэж ял оногдуулсан. Ингэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.8-1 дэх хэсгийг зөрчсөн. 2017 оны 12 дугаар сард шүүгдэгч Эрүүгийн хуулийн 11.6-д зааснаар 450.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн байх бөгөөд тухайн үед 11.6 дугаар зүйл нь санаатай гэмт хэрэгт Эрүүгийн хуульд тооцоогүй байсан. Гэтэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан ба уг хуулиар Эрүүгийн хуулийн 11.6-д заасан үйлдлийг 11.6 дугаар зүйлийг санаатай гэмт хэрэгт тооцож өөрчлөлт оруулсанаар Эрүүгийн хуулийн 2.3-2 дахь хэсэгт хамаарах болсон буюу санаатай гэмт хэрэгт тооцох болсон. 11.6 нь санаатай гэмт хэрэг байх боловч хүндрүүлэх хууль эрх зүйн орчныг хангадаггүй байсан ба уг хуулиар хангадаг болгосон гэж үзсэн. Шүүхийн дээрх шийдвэр нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийг уг зүйлд заасныг шинээр санаатай гэмт хэрэгт тооцсон. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, оногдуулах ялыг хүндрүүлсэн эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчлөө гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.6-1.2 дахь хэсэг санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн гэж заасан заалтыг шүүгдэгчийн зүгээс үзэхдээ Үндсэн хуулийн 16 дугаар зүйл гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-1 шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж зааснаар тодорхойлогдох буюу шийтгэх тогтоол гарсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эцэслэн шийдвэрлэгдсэн байдлаар нь 6.6-1.2 дахь хэсгийг хувьдаа тайлбарлан ойлгосон. Шүүгдэгчээс урьд 2 удаа ял шийтгүүлж байгаагүй, хэрэв шүүхээс Эрүүгийн хуулийн 6.6-.1.2 дахь хэсгийг хэрэглэх бол 2 дахь удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэх буюу нотлох баримт болгох ёстой байсан гэж Эрүүгийн хуулийг тайлбарлаж ойлгоход минь гүн эргэлзээ төрсөн. Гэтэл шүүхээс шүүх танхимд тогтоож ял оноосоноор бол шүүгдэгчийн байдлыг дордуулж хуулийг хэрэглээгүй зүгээр л 5.6 жилийг оноохдоо цагдан хоригдсон 5 сарын хугацааг / давж заалдах шатны шүүх хурал болоход 5 сар болсон байх болно/ давуулан ял оноож шийдвэрлэсэн гэж дотроо хардаж боддог. Өөрөөр хэлбэл 5.6 жил онооход тодорхой хууль зүйн үндэслэлийг хэрэглээгүй ба хожуу шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 6.6-1.2 дахь заалтыг хэрэглэж оноосон 5.6 жилийн ялдаа хууль зүйн үндэслэл оруулсанаар шүүгдэгчийн эрх зүйн байдал нь давтан гэмт хэрэгтэн гэх хууль эрх зүйн хүнд нөхцлийг буй болгосон гэж үздэг. Энэ хэсгийг шүүх хуралдааны видео бичлэгийг ахин үзэх замаар шүүгдэгчийн зүгээс хууль ёсны эрхээ хангуулахыг хүссэн хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүхээс хангаагүй хэлэлцэхгүй орхисон.

Шүүхээс шүүгдэгчийн эцсийн үг хэлэх эрхийг удаа дараа хязгаарлаж дуусгасан. Шүүгдэгчээс эцсийн үг хэлэхэд шүүхээс боль, чи хууль ярьж байна, зогсоо, цаг бараад байна гэж удаа дараа шаардаж таслан зогсоосон. Тийм учраас шүүгдэгчийн эцсийн үг эмх замбараагүйгээр шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн. Шүүхээс удаа дараа эцсийн үг хэлэх эрхээр хангахыг өөрийгөө өмгөөлөх эрхээр хангахыг хүсч байсан боловч шүүхээс зандрах, хориглох замаар хязгаарласан байх тул зогсоосон. Шүүгдэгчийн эцсийн үгийг бүрэн хэлүүлээгүй. /Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар хүсэлт өгсөн./ Мөн шүүхээс эцсийн үг хэлж байхад нь хорьж болдоггүй билүү гэж доромжилж тавлаж байсан. Шүүгдэгчийн хувьд прокурор, мөрдөгч, өмгөөлөгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, оролцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөнийг нэгтгэн хуулиар нь гарган тавьж үл мэдсэн маргааныг эцэслэхийг зорьж эцсийн үг хэлэх боломжийг ашиглахаар шийдсэн байсан.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн эцсийн үг хэлэх эрхийг үндсэн хуулийн 55.1 дэх хэсгийг шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэж заасныг зөрчиж шүүн тасалсанд гомдолтой байна. Шүүхийн дүгнэлт нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль зөрчсөн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтуудыг ашигласан. Шүүхээс хоорондоо маргалдсан харилцан зодоон таагүй хоорондын харилцааны улмаас хутгалсан гэж Эрүүгийн хуулийн 2.3-2 дахь хэсгийг тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрийн дүгнэлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд баталгаажуулан заасан хүний эрх, эрх чөлөөг, 14 дүгээр зүйлд заасныг үг хэлэх эрх чөлөөг эдлэгч хүн бүр хуулийн болоод шүүхийн өмнө эрх зүйн этгээд байж эрхүүд нь тэгш байна гэснийг Эрүүгийн хуулийн 1.1 дэх хэсэг “...Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, сэргийлэхэд оршино гэснийг зөрчсөн шүүхийн дүгнэлт бүхий шийдвэр болсон.

Шууд хэлбэл: Шүүхийн дүгнэлт нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг зөрчиж хүний эрх, эрх чөлөө, шүүхийн өмнө эрх зүйн субьектын хууль ёсны эрхүүд, ашиг сонирхолыг сэргээлгүйгээр, хамгаалалгүйгээр шийдвэрлэсэн шийдвэр болсон. Мөн шүүхийн дээрх дүгнэлт нь дүгнэлтэд баримталсан байр суурийг хууль, шүүхийн өмнө баримтлах боломжгүй. Үндсэн хуульт байгуулалд огт байхгүй гэж ойлгосон. Шүүхээс “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ...” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн яг ямар утга үндэслэлийг хэрэглэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй. Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлд “...согтуурсан мансуурсан нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.

Согтууруулах ундаа хэрэглэсэн бол ял оноох үндэслэл болгон зөвхөн Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдэд заасан байх тул шүүхээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэж шийдвэрлэсэн нь уг үйлдэлд ямар нэгэн хуулийн үндэслэл заалгүйгээр хүний нэр төрд халдсан, төөрөгдөл үүсгэх гэсэн шийдвэр болсон. Шууд хэлбэл: Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг хутгалсан гэх шийдвэр, дүгнэлтээр яг ямар хууль зүйн үндэслэлийг илэрхийлсэн нь тодорхойгүй байх учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах огт хамааралгүй нөхцөл байдал, шүүгдэгчийн нэр төрд халдсан гэж ойлгосон. Шүүгдэгчээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалах, хамгаалуулах хууль зүйн эрхгүй буюу хууль үйлчлэхгүй гэх догматикыг шүүхээс баримталж шийдвэрлэсэн гэж үзсэн. Уг догматик нь ёс заншлын “архи муухай” гэдэг хэм хэмжээгээр гэмт хэргийн гаралтын статистик дүгнэлтүүдээр тодорхойлогдох ба хууль зүйд үл зөвшөөрөгдөх байр суурь гэж ойлгоход хүрсэн. Тиймээс “архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ...” гэх хуульд байхгүй үндэслэлээр Монгол Улсын иргэний хууль ёсны эрхийг үнэгүйдүүлэн авч үзсэнд гомдолтой байгаа. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг ашигласан тухайд: Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх нөхцөл байдал бол уг хэрэг дээр явуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой нийцэхгүй байх учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1.2 тухайн хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг тодруулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилгоор гаргасан нөхцөл байдал, баримтад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтууд хамаарна гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүдээс “Б.Н согтуу байсан уу” гэх мөрдөгчийн асуултууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1-13 дахь хэсгийг зөрчиж хөтлөх, тулгасан байх тул уг хуулийн 16.1-4 дэх хэсэг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ, шалгана” гэж заасныг зөрчиж байна. Гэрчээс “согтуу байсан” гэх мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-3 дахь хэсэгт хамаарах буюу согтуу байсныг нь юугаар нотолсон гэх эх сурвалжаа заагаагүй. Гэрч буюу бусад оролцогч. Тийм учраас согтуу байсан гэж мэдүүлсэн хэсгүүдийг гэрчийн мэдүүлгүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой нийцэхгүй гэж үзэж дээрх хэсгүүдийг нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11-2 дахь хэсэгт нийцүүлэн гаргах эрхтэй гэж шүүгдэгчээс үзсэн. Өөрөөр хэлбэл согтуу байсан гэх хэсгүүдийг хэсэгчлэн нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг гаргах эрхтэй. Тухайн хэрэг болох үдэш нутгийн хүмүүс дуудан ирүүлж хамт архи уухыг ятгасан 1 аяга өгсөн /50 гр/ ба татгалзаж архийг ёслон холдсон байх билээ. Мөн гэрч С-ийн “Б.Н-тай зөрсөн” гэх үйлдэл нь “хэн бэ? би байна” гэх харилцан яриагаар төгссөн нь бодит байдал болно. “Б.Н ууртай согтуу зөрсөн хутга авахаар орсон байх гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байх ба тухайн хэрэг гарсантай холбоотойгоор согтуугаар хутгалсан гэх нийгмийн сэтгэлзүйн догматик дээр суурилсан тааварлаж байх тул энэ хэсгийг нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлтийг “хэсэгчлэн хангуулахаар” гаргах эрхтэй байсан. Уг хэсэг нь: Мөрдөгчөөс 25.1-13 дахь хэсгийг зөрчиж авсан. Уг хэсэг нь 16.3-3 дахь хэсэг, 16.9-1.2, 1.3 дахь хэсгүүдэд хамаарна гэж үзсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг уг хэргийг санаатайгаар үйлдсэн гэх нотлох баримт болгон шийдвэрлэснийг нь үзвэл: Үйлдлээ санаж байгаа юм чинь санаатай.

Яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг гэж нэр бүхий шүүгчдээс тооцож шийдвэрийн үндэслэл болгосон гэж хууль зүйн хувьд нь авч үзэхээр шүүгдэгч надад ойлгогдсон. Гэвч халдлагад өртсөнөө санаж мэдүүлэх өнгөрсөнийг санах санаатайгаар төлөвлөж үйлдэх нь хууль зүйн хувьд тэс өөр ухагдахуунууд гэж ойлгодог. гэх үл таних хүн гадны цагаач гэдэг шалтгаанаар ялгаварлан гадуурхаж амь насанд нь халдана гэж хүч хэрэглэн заналхийлсний үндсэн дээр шууд халдсаныг нь нөхөн санаж, мэдүүлснийг нь үйлдлээ санаж байгаа юм чинь санаатай гэж тооцож шүүхээс шийдвэрлэснээр Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан түр болон байнга оршин суух газраа сонгон суух, халдашгүй байх, амьд явах эрхүүдийг, Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр болсон. Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг зөрчиж шийдвэртээ хүний эрх, уг мэдүүлгийг иргэний хууль ёсны эрх ашиг сонирхолын эсрэг нотлох баримт болгон шүүхээс шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-8.3 дахь хэсэгт зааснаар хязгаарлагдах ёстой гэж шүүгдэгчээс үзсэн. Уг мэдүүлгийн тухайд гэдэг этгээдийн ялгаварлан гадуурхаж заналхийлсэн халдлага үргэлжлүүлэн үйлдсэн гэмт халдлагын улмаас айж цочирсон, толгойдоо авсан гэнэтийн хүчтэй цохилт доргилт үүнээс улбаалсан зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл, хэрэг явдал болж өнгөрсний дараах 0.75 литр архийг их хэмжээгээр цочирлын улмаас хэрэглэсэн нөхцөл байдлуудаас тус тус шууд шалтгаалан хариу үйлдэл үзүүлснээ үнэн зөв нөхөн санаж мэдүүлэх нь туйлын боломжгүй. Шууд хэлбэл: Амь насанд заналхийлсэн халдлага, халдлагаас үүдсэн мэдрэлийн системийн цочмог саажилт зэргээс халдлагыг хэрхэн таслан зогсоосноо үнэн зөвөөр санах боломжгүй. Тийм учраас Монгол Улсын иргэний хууль ёсны эрх ашиг сонирхолд бусдаас халдсан гэмтэл авсаны улмаас хариу үйлдэл үзүүлээд, нөхөн санаж мэдүүлсэнийг нь өөрийнх нь эсрэг нотлох баримт ашиглаж шийдвэрлэж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгээр хязгаарлагдах ёстой гэж шүүгдэгчээс үзсэн ба шүүхээс уг зүйл, хэсгийг зөрчсөн. Шүүхээс С.Б Б.Н хутгалсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог гэх шалтгаанаар өгсөн мэдүүлгийг мөн санаатайгаар үйлдсэн гэх нотлох баримт болгон Монгол Улсын иргэний хууль ёсны ашиг сонирхолыг илт үгүйсгэн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн ажиллагаа явуулсан. Дээрх мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11, 16.12 дугаар зүйлд хамаарна гэж шүүгдэгчээс үзсэн нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд даргалагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүгдэгчээс мэдүүлэг өгөхгүй гэж уг хуулийн 35.9, 35.8-7 дахь хэсэг шүүгдэгчээс мэдүүлэг авах яллах талын асуулт тавихыг бүрэн хязгаарласан буюу тухайн хэрэгтэй холбоотой мэдүүлэг өгөх, асуулт тавих, хариулахыг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуульд заасан эрхээрээ бүрэн хязгаарласан. Гэтэл улсын яллагчаас тухайн хэрэгтээ холбоотойгоор мэдүүлэг авахыг хүссэн. Даргалагчаас мэдүүлэг өгөхийг хүссэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс уг хуулийн 35.8-8, 9 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн уг асуултанд хариулахгүй байх хүсэлтийг шүүхэд гаргаагүй учраас С.Б хэн хутгалсан бэ? гэх асуултад С.Б Б.Н хутгалсан нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогддог гэж мэдүүлэхэд хүрсэн. /Энэ процессын талаар шүүх хурлын видео бичлэгтэй танилцах, засвар оруулах хүсэлтийг өгсөн./ Улсын яллагч, шүүхээс уг мэдүүлэг авсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, албадахыг хориглоно” гэсэн хүний эрхийг прокурор, шүүхээс зөрчсөн. Тухайлаад хэлбэл: Шүүгдэгч мэдүүлэг өгөхгүй гээд байхад мэдүүлэг гаргуулах өөрийнх нь эсрэг нотлох баримт болгон ашиглах шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүний эрхийг дээдлэх, хамгаалах, үүрэгтэй прокурор, шударгаар шүүхийн хүний эрхэд үйлчлэх байр сууринд үл нийцэх үзэгдэл гэж шүүгдэгчээс үзсэн. Б.Н-ын зүгээс С.Б-ийн толгойд хутгалсан гэх үйлдлээ санадаггүй, хутгалсан гэдэг үйлдлээ бүрэн тодорхой санадаггүй талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлж ирсэн бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрнө /үйлдсэнээ санахгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ/ гэж арга буюу мэдүүлж ирсэн байдаг нь хавтаст хэргийн материалуудад хангалттай авагдсан. Өөрөөр хэлбэл С.Б-ийн толгойд хутгалсан гэх үйлдлээ санахгүй байгаа боловч гэрчүүдийн мэдүүлгийг /С.А/ хүлээн зөвшөөрье гэж мэдүүлж ирсэн. Улсын яллагчийн асуулт нь мөн энэ утгаар тавигдсан байсан тул эзэн холбогдогч нь тодорхой хэрэг гэх утгаар, гэрч /С.А болон бусад гэрчүүд/ мэдүүлээд байхад Б.Н үйлдлээ санахгүй байсан ч арга буюу хүлээн зөвшөөрье гэж хэрэг хүлээж мэдүүлснийг нь шүүхээс шүүгдэгч санаатайгаар үйлдсэнээ хүлээлээ гэж гүжирдэн ишлэж шийтгэх тогтоолд нотлох баримт болгон шүүгдэгчийн эсрэг ашигласан. Шүүхээс явуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэрэг хүлээлгэж, гүжирдэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд хамаарна. Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан хүний эрхийн эсрэг шинжтэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхээс баримталсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16-1 дэх хэсэг зөрчигдсөн гэж шүүхийн шийтгэх тогтоолыг үзлээ. Мөн дээрх мэдүүлгийг шүүх хуралдааны тэмдэглэлээс ишлэн шийтгэх тогтоолд өөрийнх нь эсрэг нотлох баримт болгосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8-1 дэх хэсэгт зааснаар 7 хоногийн дотор танилцуулах ёстой ба 2 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн дотор засвар оруулах эрхтэй гэтэл шийтгэх тогтоол, хуралдааны тэмдэглэл зэрэг 14 хоног дээрээ ирж танилцуулагдсан, гардуулагдсан. С.Б холбогдох хэргийн тухай: Прокурорын шийдвэрүүд: 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын шийдвэрээр С.Б холбогдох хэргийг “нь хэрэг хариуцах чадваргүй байдал нь гэмт хэргийн шинжгүйг нь нотлож байна” гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-1.1 дэх хэсэг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шийдвэрлэсэн уг өдрөө хэргийг шүүх рүү шилжүүлж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хууль зүйн үндэслэл нь нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасныг үйлдээгүй буюу Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд заасныг хангахгүй гэж үзсэн үндэслэлээр шийдвэрлэгдсэн. Ингэж шийдвэрлэснээр Б.Н Эрүүгийн гэмт хэргийн хохирогч биш гэж хууль зүйн хувьд шийдвэрлэгдсэн. Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйл нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийг тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл хэрэг хариуцах чадвараар нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг тодорхойлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Уг шийдвэрийг гаргасан өдрөө 1816000000063 дугаартай хэргийг шүүх рүү шилжүүлж шийдвэрлэсэн нь С.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт нь оролцогчид дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг нь буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийг шууд хязгаарласан. Өөрөөр хэлбэл уг хууль бус шийдвэртээ оролцогчдоос гомдол гаргах хууль зүйн эрхгүйгээр шийдвэрлэсэн. Шийдвэрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлд заасныг зөрчиж оролцогчдод гардуулаагүй буюу өмгөөлөгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Оролцогчдоос дээд шатны прокурорт гомдол гаргахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээд шатны прокурорын эрх хэмжээг хяналтын прокурор эдлэж байгаа гэдэг шалтгаанаар дээд шатны прокурорт хуулиар харьяалуулсан гомдлыг Прокурорын тухай хуулийн 6.2, 10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлд зааснаар хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсанаар хэрэг шүүх рүү шилжив. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн анхан шатны шүүхээс прокуророос С.Б холбогдох үндэслэлгүйгээр хууль зөрчиж оролцогчийн эрхийг хязгаарлах замаар хэрэгсэхгүй болгосон гэж тогтоон хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба уг шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-1.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон ба уг хуулийн 37.3 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой болсон. Дээд шатны прокурорын шийдвэр: 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дээд шатны прокурорын шийдвэрээр С.Б холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дахь заалтыг удирдлага болгон 32.5-1.5 дахь хэсгийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно яллагдагчаар татагдсан гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хууль зүйн үндэслэл: нь хөөн хэлэлцэх хугацаа нь дотроо яллагдагчаар татагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5- 1.5 дахь заалтыг хэрэглэх үндэслэл хууль зүйд байхгүй. Уг шийдвэр нь Эрүүгийн хуулийн 1.10-1, 2 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дахь заалтыг удирдлага болгон 32.5-1.5 дахь хэсгээр С.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4-1.36-д хуульчлагдан тодорхойлогдсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг зүйл болно. Дээд шатны прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон хэрэг дээр явуулж ахин хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-1.1, 1.4 дэх хэсгүүдийг зөрчсөн. Учир нь С.Б холбогдох хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын шийдвэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-1.1 дэх хэсгээр хэрэгсэхгүй болгон прокуророос шийдвэрлэгдсэн байх бөгөөд уг хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй тохиолдлын 1.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсгүүдэд хамаарч хууль зүйн үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахыг хязгаарлаж байсан. Шууд хэлбэл: 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дээд шатны прокурорын шийдвэр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй тохиолдлыг заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-1.1, 1.4 дэх хэсгүүдийг зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Эрүүгийн хуулийн 1.10-1, 2 дахь хэсгүүдийг зөрчиж С.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн С.Б холбогдох хэргийг хууль бусаар оролцогчийн эрхийг хязгаарлах замаар хэрэгсэхгүй болгосон гэснийг дээд шатны прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-1 дэх хэсгийг үндэслэн уг хуулийн 41.1-1.2 дахь хэсгийг харьяалсан 32.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б холбогдох хэргийг сэргээж Эрүүгийн хуулийн 1.10-2 дахь хэсэгт заасныг хангах ёстой байсан. Уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-2 дахь хэсэгт зааснаар прокурорын шийдвэрийг хүчингүй болгож уг хуулийн 4.2-1 дэх хэсгийг хэрэгжүүлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны болгох ёстой байсан. Шууд хэлбэл: С.Б холбогдох хэргийг прокуророос албан тушаалаа урвуулах замаар хэрэгсэхгүй болгосныг нь тогтоосон 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг дээд шатны прокуророос шууд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2-1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлж, 1.6-2 дахь хэсэгт зааснаар прокурорын уг шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, 32.8-1 дэх хэсэгт зааснаар С.Б холбогдох хэргийг сэргээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-1 дэх хэсгийг хангах ёстой байсан. Мөрдөгчийн явуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь: 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дээд шатны прокурорын шийдвэрийг яллагдагчид өмгөөлөгчгүйгээр тулгаж танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1-3 дахь хэсгийг зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, 7.6-3 дахь хэсгийг зөрчиж явуулсан. Мөрдөгчийн явуулсан уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас яллагдагчийн Үндсэн хуульд заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” суурь эрхүүд зөрчигдсөн, яллагдагчийн хууль ёсны эрхүүд зөрчигдсөн. Учир нь: Өмгөөлөгчийг тус аймгаас удаан хугацаагаар явсан хойгуур яллагдагчийг Улаанбаатар хотоос дуудан ирүүлж дээд шатны прокурорын уг шийдвэрийг танилцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь дээрх хэсгүүдийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийг зөрчиж явагдсан. Үүний улмаас яллагдагчаас уг танилцсан шийдвэртээ гомдол гаргах эрхийг хүсэхэд мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3-3 дахь хэсгээр өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичиж өгөхийг хүссэн яллагдагчаас хүсэлтийг бичиж өгсөн боловч уг шийдвэрт гомдол гаргах эрхийг нь тус аймгаас гарвал цагдан хорих арга хэмжээ болгоно гэснээр яллагдагчийн хувьд 15.7 дахь заалтыг удирдлага болгон 3 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэйг зааж тогтоосон уг шийдвэрт гомдол гаргах хугацаа нь Говь-Алтай аймагт дуусгавар болсон. Тиймээс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дээд шатны прокурорын шийдвэрт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7-3 дахь хэсэгт заасан эрхийг нь уг хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах замаар бүрэн хязгаарлаж уг шийдвэрт гомдол гаргуулаагүй. Уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигдсөн үүний улмаас өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг гаргаж хангуулаад ч уг шийдвэр нь гомдол гаргах эрхээ мөрдөгчөөс бүрэн хязгаарлуулсныг дурдана. Мөрдөгчөөс эрх хязгаарласан гомдлыг прокурорт гаргасан боловч хүлээн аваагүй. Прокурорын уг шийдвэр буюу тогтоолын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7-3 дахь хэсэгт заасан яллагдагчийн эрхийг эрүү шүүлт тулгах замаар бүрэн хязгаарласныг уг шийдвэрт оролцогчоос гомдол гаргаагүйд тооцож уг тогтоолыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн хүчин төгөлдөр болсонд тооцож 1816000000063 дугаартай хэргийг шүүх рүү шилжүүлсэнд яллагдагчаас эрх хязгаарлах замаар шийдвэрт гомдол гаргуулаагүй, прокурорын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан. Өөрөөр хэлбэл: Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн бол хэргийг прокурорт буцаах үндэслэлийг хангах /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-1.3/ прокурор шийдвэртээ оролцогчийн эрхийг хязгаарлах замаар хүчин төгөлдөр болсонд тооцож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хууль зүйн боломжгүй гэж үзсэн.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тухайд: 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс 1816000000063 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Үндэслэл нь: Прокурорын шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхээр шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэх боломжгүй гэх утгаар шүүхийн шийдвэр нь гарсан. Уг шийдвэр нь хамгийн гол үндэслэл болох оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарлах замаар С.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрт гомдол гаргуулаагүй буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу 33.3-1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрлэгдээгүй байсан. Прокуророос 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эсэргүүцэж доорхи эсэргүүцлийг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13-1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 1.10-1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрвөл хүчингүй болгох хуулийг хэрэглэсэн. Гэвч: С.Б холбогдох хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-1.1 дэх хэсэг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5- 1.5 дахь хэсгээр тус тус хэрэгсэхгүй болгосон нь Прокурорын тухай хуулийн 31.1-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4-1.34-д заасан прокурорын шийдвэр нь байсан дээрх шийдвэрүүд нь оролцогчийн хууль ёсны эрхийг хязгаарласны үндсэн дээр шийдвэрлэгдсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-1 дэх хэсгийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвшөөрөгдөхгүй гэж үзсэн. Гэтэл Прокуророос огт гаргаагүй шийдвэр буюу хэрэглээгүй хуулийг үндэслэн тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13-1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцлийг гаргасан. Уг үйлдэл нь Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан прокурорын шийдвэр үндэслэлтэй байна гэснийг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-1 дэх хэсэг “... бусад хуулийг чанд мөрдөнө” гэснийг зөрчсөн. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13-1 дэх хэсэг нь өөрчлөгдсөн байх учраас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хуучин заалтыг хэрэглэн давж заалдах эсэргүүцэл гаргах нь хуулийг үл дээдэлсэн асуудал болсон. Прокурорын гаргасан эсэргүүцэл нь уг хуулиар өөрчлөгдсөн байх тул 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2-2, 1.6-1 дэх хэсгүүдээр прокурорын гаргасан эсэргүүцэл нь бүрэн хязгаарлагдах ёстой байсан юм. Прокуророос үзэхдээ бол С.Б холбогдох хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн учраас хуульд өөрөөр заагаагүй бол гэдэг хууль бус эрх зүйн хяналтыг хэрэглэсэн гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбарлагддаг. Өөрсдөө тэгж тайлбарласан. Гэвч 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 1.10-2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл гэсэн нь тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж уг шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-1.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болохыг шууд заасан. Өөрөөр хэлбэл С.Б холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн 1.10-2 дахь хэсэгт зааснаар шүүхээр шийдвэрлэгдэх хууль эрх зүйн орчныг бүрэн заасан байсан ба прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13-1 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн 1.10-2 дахь хэсгийг хязгаарлан хэрэглэхийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн анхан шатны хүчин төгөлдөр шийдвэрээр хязгаарласан байсан. Прокуророос ямар ч тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13-1 дэх хэсгийг хэрэглэх боломжгүй. Тийм учраас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дээд шатны прокурорын С.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь Эрүүгийн хуулийн 1.10-1, 2 дахь хэсгүүдийг бүрэн зөрчиж тухайн хэрэгт ашиг сонирхолоо илэрхийлсэн. Хяналтын шатны шүүхэд: Яллагдагчаас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн давж заалдах шатны шүүхэд шийдвэрт нь гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргасан. Хяналтын шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгтэй холбоотой ямар ч асуудлыг хянан шийдвэрлэхгүй хуулиар харьяалуулсан асуудал биш гэж үзэж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд Монгол Улсын иргэний давж заалдах Үндсэн хуулийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөж үлдсэн. Прокурорын давуу байдлаар давж заалдах шатны шүүхээр хязгаарлагдан үлдсэн. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт С.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн прокурорын шийдвэрийг ахин хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1-12 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн харьяалалтай яллагдагчийн хүсэлтийг эцэслэн шийдвэрлэх ёстой гэж шүүгдэгчээс үзсэн. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1-6.14, 33.1-12, дахь хэсэг/ Гэвч 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгтэй холбоотой магадлал, хяналтын шатны шүүхээс гомдол хүлээн аваагүй шийдвэрүүдийг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолсон тушаал гэж үзэж шүүгдэгч чи юугаа яриад байгаа юм бэ гээд өөрийгөө өмгөөлөх эрх, нотлох баримт шалгуулах эрх, эцсийн үг хэлэх эрхүүдийг бүрэн хязгаарлаж шүүсэн. Ял тулгаж шүүн тасалсан. Давж заалдах шатны шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1-11 дэх хэсэгт заасныг зөрчиж яллагдагчийн гэм бурууг нотолсон агуулга байсан эсэхээс үл хамааран анхан шатны шүүхээс эрх хэмжээндээ тусган харж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мөрдөж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой байсан. Тиймээс С.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэр, хянан шалгах ажиллагааг хэлэлцсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгтэй холбоотой анхан шатны шүүхэд харьяалалтай холбоотой хүсэлтийг эцэслэн шийдвэрлэлгүйгээр 1816000000063 дугаартай хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгчид ял оноосон. Прокурорын 1816000000063 дугаартай хэрэг дээр явуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй буюу Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуулийн 1.4-1.36 дахь хэсэгт заасныг явуулах хууль зүйн үндэслэлгүй. /Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгээгүй байж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хуулиар хязгаарлагдсан байхад С.Б Эрүүгийн хуулийн 6.3 дахь хэсгийг хэрэглэж хэрэг хариуцах чадваргүй гэх дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй болгосон. Уг дүгнэлтээ үндэслэн С.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахгүй байж шийдвэрлэсэн. Уг дүгнэлтээ буй болгохын тулд гэмтлийн зэрэг тогтоох журмыг баримтлан шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх ёстой байсан гэмтлийн зэргийг тус аймгийн сэтгэцийн эмчийг томилон хийлгэсэн. Уг эмч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлд хамаарсан. Тухайлбал: С.Б группэд оруулж халамжийн мөнгө идэх гол дүгнэлтийг гаргасан эмчийг оролцуулсан. Прокурор, мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй эмчийг томилох замаар уг дүгнэлтийг буй болгосон. Уг эмч нь оролцож болохгүй тохиолдлыг мэдсээр байж шинжээчээр оролцсон. Гэвч хэрэг хариуцах чадваргүй байсан эсэхээс үл хамааран С.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах ёстой. Тиймээс уг хуурмаг дүгнэлтийг /өөрийн үүсгэсэн/ үндэслэн С.Б эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хязгаарласан /эрүүгийн хэрэг үүсгэх/ гэх үйлдлийг нь зөвтгөх хууль зүйн үндэслэл хуульд байхгүй. Уг дүгнэлтийг үндэслэн С.Б эрүүгийн хэрэг үүсгээгүй прокурорын энэ үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Эрүүгийн хууль, Үндсэн хууль зөрчсөн. Уг дүгнэлтийг үндэслэн С.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь мөн дээрх хуулиудыг зөрчсөн. Прокуророос хууль бус үйлдлээ уг дүгнэлт рүү буцааж няцаах хууль зүйн зохицуулалт, заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Эрүүгийн хуульд байхгүй. Прокурорын хууль бус шийдвэрүүдийг дээд шатны прокуророос хүчингүй болгоогүй харин хамтран оролцож С.Бийн гэмт хэргийн үйлдлийг харсан гэрчүүдийг устгах буюу мартуулж байцаасан. Байцааснаа яллах дүгнэлтдээ гэрчээр оруулсан. Дээд шатны прокуророос С.Б холбогдох хэргийг хууль зөрчиж булсан. Прокурорын явуулсан тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг нотлох баримт хуурамчаар үйлдэх, 21.4 шинжээч зориуд худал дүгнэлт гаргах, 21.12 эрүү шүүлт тулгах, 21.14 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна. Миний өмгөөлөгчийн хувьд: Монгол Улсын иргэний өмгөөлөгчөө сонгох эрхийг нь “би ингэж л ажилладаг, чи өөр өмгөөлөгч сонгож болно” гэж үйл ажиллагаагаа дур мэдэн хязгаарлах шалтгаан болгон үйлчлүүлэгчдээ буцаан тулгаж оролцсон. Тухайлсан нэг хэрэг дээр удаан ажиллах сонирхолгүй учраас мөрдөгч, прокурорын үйл ажиллагааг далдуур маш их дэмжиж хууль зүйн ашигтай нөхцлүүдийг болон зөрчигдсөн эрхүүдийг нь хамгаалах талаар ажиллагдаггүй байсан. Өөрөөр хэлбэл эс үйлдэхүйн аргаар прокурорын хуулийн зөрчлийн дэмжиж иргэнийг таслан шийдвэрлүүлэх замаар тухайн үйлчлүүлэгчээсээ ангижирдаг хоорондын шударга бусын хонгил үүсгэсэн байсан. Өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1-2.11, 5.1-2.14 дэх хэсгүүдийг хувийн ашиг сонирхолоороо хязгаарласан байсан. С.Б холбогдох хэргийг прокуророос 2 удаа хууль бусаар хэрэгсэхгүй болгоход хамтран оролцлоо. Прокуророос хэрэг хянан шалгах ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чөлөөтэй явуулж С.Б гэм буруугүй болгох бүх арга хэмжээг авч ажиллаж ирсэн байхад ч чимээгүй өнгөрөх тул тус хэргийн яллагдагч шүүгдэгч би өөрөө өөрийгөө өмгөөлөх үүргийг хүлээсэн. Би хуульч биш гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-1 дэх хэсэгт заасан Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад хуулиудыг хэрэглэн гомдох эрхтэй гэж боддог. Өмгөөлөгчийн үйл ажиллагаанаас болж би хариуцлага хүлээж ирсэн тул арга буюу өөрийгөө өмгөөлөх үүргийг санхүүгийн байдлаас болж үүрэх болсон. Тус хэрэгт 2.5 жил мөрдөн шалгагдсанаас 9 сар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зүй ёсоор явагдсан бол 1.8 жилийг анхан шатны шүүх, прокурорын хууль бус ажиллагаанаас болж чирэгдсэн. Уг хугацаанаас 5 сарыг цагдан хориход өнгөрүүлсэн. Тэд өнөөдөр шийдвэртээ хариуцлага хүлээхгүй харин оногдуулах ялыг 6 сараар нэмж давтан хэрэгтэн гэж эрх зүйн байдлыг нь хүндрүүлж давж заалдах эрхэд чимээгүй дарамт үзүүлж байна. 1.8 жил мөрдөн шалгагдах хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дахь хэсэгт заасан хугацаа, Эрүүгийн хуулийн 1.10-2 дахь хэсгээр Үндсэн хуульд заасан нийгмийн суурь баталгаа болох ажил эрхлэх, гадагш зорчих бүхий л эрхүүд хязгаарлагдсан байсан. Дээрх заалтууд нь суурь эрхэд шууд бусаар захиргааны акт тавигдалгүйгээр хязгаарлалт үүсгэж ирсэн. Баталгаат ажлын байр, ажил олгогчтой Хөдөлмөрийн гэрээг гэрээнд тогтвортой 1-2 жил ажиллах шаардлага хангаж чаддаггүй байсан. Прокуророос явуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй гэж үзээд хуулийг өөрийнхөөрөө тайлбарласан. Хүнтэй ойлголцохдоо өөрийгөө бүрэн илэрхийлэх, өөрийгөө ойлгуулах чадвар сул надад маш хэцүү ажил учраас энэ хэргийг үнэн шийдэгдээсэй гэж маш их хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Н нь Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд 2018 оны 7 дугаар сарын 08-ны шөнө С.Б 5 удаа хутгалж, түүний биед зүүн чамархайн дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт, зүүн эгэмний дээд хэсэг, хүзүү, зүүн дал, бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун мөрөнд зулгаралт гэмтэл буюу хүнд зэргийн гэмтэл учруулсан байна.

Энэ нь С.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-ийн: “... 2018.07.09-нд хөдөө гэртээ байхад Б эгч утсаар эмнэлэгт ухаангүй байна хүрээд ир гэж ярьсан. Алтай сумын эмнэлэгт ирэхэд хөл гар нь мэдээгүй, муухан ухаантай, юм ярьж чадахгүй байсан. Хүнд хутгалуулсан байсан. Аймгийн эмнэлэгт тархины хагалгаанд ороод баруун гар, хөл мэдээгүй болж явж чадахгүй, ярьж чадахгүй байсан. Маш их гомдолтой, тахир дутуу хагас хүн болгосон. Манай нөхрийг Б.Н ийм болгосон. ...бидэнтэй уулзаж, анхаарал хандуулдаггүй. Шат дараалсан урт хугацааны эмчилгээ шаардлагатай./1-р хх-19-20-рт/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.С-ын: “...2018.07.09-нд наадам болоод бөх үзэж байгаад 20 цагийн үед гэртээ амарсан. Шөнө 24 цагийн үед муу ус асгахаар гэрээс гараад явж байтал байрны үүдэнд Н ах “Чи хэн бэ гээд ууртай согтуу явж байсан. Гэртээ ороод байж байтал Н ах манайд орж ирсэн. Ах нь хүн хутгалчихлаа, хаашдаа шоронд орно гэхээр нь битгий худлаа хэлээд бай гэхэд нээрээ нээрээ гээд байхаар нь талбай дээр очиход хүмүүс бөөгнөрсөн, нэг хүн цус нөжиндөө хутгалдсан хэвтэж байсан. Буцаад ирэхэд Н ах байрны үүдэнд архи бариад сууж байсан. Н ах гартаа хутга бариагүй байсан. Би хүн хутгалсан гээд нүүр нь цус болсон, подволк нь урагдсан байсан, надтай анх таараад байр руу орохдоо хутга авах гэж явсан байх. /1-хх-25-26-рт/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Б-ийн: “... талбай дээр бүжиглэж байхад нэг залууг өндөр залуу ирээд цохиод авах шиг болсон. Би зодолдож байна гэж бодож байтал, цохиулсан залуу газар унасан. Яваад очиход гэдэг залуу доошоо хараад газар унасан. Зүүн мөр орчмоос нь гарч байсан цусыг гараараа дарахад салаагаар цус гарсан. Шархыг чимхээд байж байтал эмч ирээд эмнэлэг авч явсан. Хутгалсан залуугийн нэрийг мэдэхгүй. Биеийн тамирын цамц өмссөн 312 гэсэн тоотой байсан. Тэр залуу буцаад явахад баруун гартаа нэг юм барьсан нь гялс гээд харагдсан./1-хх-27-28-рт/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.А-ын: “ Н гэх залуу Б-г гараараа цохиод байх шиг харагдсан. Б газар унахад толгой мөр хэсгээс нь их хэмжээний цус гарсан. /3-р хх-235-рт/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.С-ийн: “...2018.07.09-ний шөнө Алтай сумын баяр наадмын хаалтын шоу болж байсан. Урд хэсэгтээ гэрэлгүй харанхуй байсан. Тэндээс эрэгтэй хүний орилох чимээ гарахаар нь тойроод очтол манай нагац ах газар унасан байсан. Нэг хүн дээш нь харуултал ухаан алдсан, толгой нь сул юм шиг харагдсан. Их эмч А руу залгатал за одоо очлоо гэсэн. Өндөр залуу 2-3 удаа гараараа далайгаад цохиод байх шиг байсан. /1-хх-58-59-рт/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.Г-ийн: “...Сумын наадмын үйл ажиллагаа дуусаад 20-21 цагийн үед сумын төвийн талбай дээр бүжиг болсон. ах цэрэг залуутай үг сөрөөд заамдалцаад авсан. Би хажууд нь байсан болохоор салгаад ахыг холдуулсан. Удалгүй . ах цэрэг залуутай дахиад маргаад зогсож байсан. Нэг их удалгүй хүмүүс орилолдоод эхэлхээр нь хартал ахын биенээс цус гарч, газарт гоожсон байсан. Тэнд байсан бүх хүмүүс 304-р ангийн өндөр цэрэг залууг хутгалчихлаа гэж байсан. Тэр залуугийн нэрийг мэдэхгүй, зүс танина. /1 хх-61-62-рт/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан №1319 дүгнэлтэд: С.Б-ийн биед зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт, зүүн эгэмний дээд хэсэг, хүзүү, зүүн дал, бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд шинэ байх ба хэрэг болсон 2018-07-09-нд үүсэх боломжтой. ...С.Б-ийн биед учирсан гэмтлүүдээс зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү хатгагдаж, зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн эгэмний дээд хэсэг хүзүү, зүүн дал, бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл, гэмтлийн зэрэг тогтоох журмын нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /3-р хх-191-193-рт/

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор алаг өнгийн иштэй, эвхэгддэг хутга “ гэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Н 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хохирогч нар нь маргалдаж, зодолдох явцад шүүгдэгч нь хохирогчийг 5 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгдэгч нь хохирогчийг хутгалсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа боловч уг үйлдлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд хийсэн гэж мэдүүлдэг.

Гэвч шүүгдэгч Б.Н нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж эсхүл өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг буюу аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч өөрийн үйлдлийг нийгэмд аюултай, хохирол хор уршигт хүргэхийг ухамсарлан ойлгож, зохиуд хүсэж үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч Ж.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д, түүний өмгөөлөгч Д.А нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нийт цагдан хоригдсон 169 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э

 ШҮҮГЧИД Г.У

 Ш.Б